-Гүнжээ....гүнжээ... хаан эзэн таныг их өргөөндөө дуудаж байна. Гүнж минь сэрээч дээ... эс бөгөөс хаан эзэн ахин таныг загнах вий гэхээс би эмээх юм... гүнжээ
-...намайг унтаж байгааг харахгүй байна уу? далд орцгоо. Ахиж над саад хийх юм бол наад толгойг чинь зүгээр байлгахгүй гэж мэдээрэй.
-Эрхэм дээдсээ өршөөж хайрла... гэхдээ эзэн хаан дээр Персийн хаан болон ханхүү ирсэн тул таныг яаралтай дуудаж байна. Гүнж минь та босож хайрлаа-
Би тэдэн рүү дэрээ шидэн муухай харлаа. Гаднаас хамгаалагчдыг дуудан шивэгчдийг гаргахыг тушаав. Тэгээд эргэж унтах гээд хөрвөөж байтал үүд нээгдэн хэн нэгэн орж ирэх дуулдлаа.
-Одоо гүйцээ, та нар намайг үнэхээр их залхааж байна. Наад үстэй толгойг чинь тас татаад өгсөн цагт ойлгох юм биздээ. Болж байна би наад толгойг чинь аваад өгье л дөө.
Гарт баригдсан зүйлсээ тэр хүн лүү шидэлсээр өндийн хартал Тэмүлүн эгч байлаа.
-Цотан! Хаан аав чамайг дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм гэж уурлаж байна. Чи үд хүртэл нойрслоо шүү дээ. Хурдхан босоод аль. Мөдгүй хаан аав хүрж ирээд чамайг зандрах вий.
Би год хийн босоод гайхан юуны учир намайг дуудсаныг асуулаа. Тэмүлүн шивэгчдийг оруулж ирэнгээ
-Персийн хаан өөрийн бага хүүтэйгээ ирсэн. Чамайг бэр болгон авах талаар ярьж байна билээ. Алив түргэл...
Би үгэлж дуулсаар их өргөө рүү хар гүйхээрээ очлоо. Үүдээр алхан орохдоо юу ч болоогүй мэд тайван ороход хаан аав над руу зивүүрхсэн харц шидлээд авлаа. Түүний доор Нэгүн болон хөгшин залуу 2 эр суух бөгөөд хөгшин эр над руу худлаа инээмсэглэж байв.
-Хаан аавын амгаланг эрье. Зочид гийчдийн амрыг эрье.
-Цотан гүнжийн мэндийг асууя. Яг л миний бодож байсан шиг үзэсгэлэн төгс нэгэн юм. Тэр холоос ирсэн минь алдсан хэрэг лав бишдэг шүү?
Тэр хөгшин эр ингэж хэлээд чангаар инээлээ. Хаан аав над руу нэг харж гэгээлгээр инээмсэглээд
-Тийм шүү. Миний хамгийн хайртай охин үр байгаа юм. Тиймдээ ч жаахан эрх танхи өсгөсөн. Түүнээс биш гэнэн цайлган үр байгаа юм.
-Агуу хаан таны охид ус лугаа адил дөлгөөн, харцнаас нь гэрэл гийсэн, эрдэм ном төгс, даруу төлөв аливаад нухацтай байх нь мэдээж хэрэг биз. Мөн бүсгүй хүний бардам зан гээд бүхий л зүйл хосолсон хүн гэвэл таны бага охин Цотан гүнж юм.
YOU ARE READING
{[KINGDOM]}
FanfictionАлс холын, хамгийн хүчирхэг эзэнт гүрэн.... Эр зориг, авхаалж самбаа, мэргэн ухаан хослосон гайхамшигтай агуа эзэн хаан... мөн өөрийн ноёны төлөө амиа үл хайрлан тэмцэх аймшиггүй зоригт дайчид. Эзэн хаанаа дээдлэн бишрэх ард түмэн мөн үгээр хэлшгүй...