5

234 25 17
                                    


Нэг сэртэл би их дулаахан бас зөөлөн газар унтаж байснаа мэдэв. Бас өвдөөд байсан хөлийн минь шархыг боосон байлаа. Хувцасыг минь ч гэсэн хэн нэгэн сольсон байв. хамгийн сүүлд юу болсон талаар санан хорвоогийн муу сайн бүхий л зүйл бодогдлоо. Хэрвээ тэр хүн муу хүн байвал яахав? Бас миний хувцсыг яаж сольсон юм бол? Ээ хөх тэнгэр минь, Цотан чи яаж амьдраад байгаа юм бэ?? Хаалга зөөлөн тогших сонстсонд би хоолойгоо заслаа. Хаалга нээгдэхэд намайг аварсан эсвэл хорлосон тэр үл таних залуу бус өөр нэгэн орж ирэв. тэр надруу хөмсөг зангидан харж байснаа хажуу тийш боллоо. Тэгээд нөгөө эр орж ирэв. яг ингээд харсан чинь их өндөр бас маш эгдүүтэй царайтай нэгэн юм. Эхний орж ирсэн залуу их нухацтай царайтай байсан бол энэ эр цаанаасаа л гэрэл цацарсан их гэнэн хүн шиг царайтай.... түүний араас нөгөө нухацтай царайт хүрж ирээд

-авхай та зүгээр үү?

-....тийм....гэхдээ та нар юун...?

-бид энэ улсаар зүгээр л аялаж байсан хүмүүс байна. Бид таныг асуудалд орсныг хараад тусалсан юм л даа. Бас ...та хятад хүн биш бололтой. Гэсэн ч хятдаар их сайн ярьдаг бас ойлгодог болтой шүү.

Ээ бурхан минь, би чинь хятдад хятдаар яриад байна шүү дээ. Энэ хүмүүст чадуулчих ч гэж дээ.... хятдаар яриад байхад нь хятдаар хариулаад байдаг. Нууц хэвээр нь үлдээх хэрэгтэй байтал.... би хоолойгоо засаад

-үгүй ээ бага зэрэг л....

Тэр надруу инээмсэглэснээ

-бид танд ямар нэг муу зүйл хийхгүй ээ. Санаа бүү зов. Тиймээс бидэнд ямар нэг асуудал удахгүй бас хэдэн зүйлд хариулчихвал сайн байна. Тиймээс эхлээд, Таны алдар?

-.............Цотан

-Цотан...та Монгол улсын ардуудын нэг үү? Яаж байгаад энд ирсэн, бас яагаад зугтаж байсан юм?

-та нарт хамаагүй зүйл. Юу ч гэсэн намайг аварсанд баярлалаа. Би одоо эндээс нэн даруй явах хэрэгтэй.

Би яаран гарах гэтэл тэр эр зам таглаж зогслоо. тэр намайг зэвсгийн эрдэмтэй гэж мэдэхгүй юм чинь... би түүний гарыг эргүүлж бариад хаалга эвдэртэл хойш нь түлхлээ. Тэр хоёр хоёул над руу гайхшран харав. Дасчиж дээ энэ царайнд. Би хажуугаар нь гарах гэтэл нөгөө эгдүүтэй царайт нь гараас барьж аваад зогсоолоо. Нухацтай царайт хурдхан босоод надруу ойртох гэхэд нь би үсэн дэх хатгамлаа сугалан авч гэмгүй царайтыг барьцаа болгов. Нухацтай царайт таг зогсов. Үнэндээ намайг ингэнэ гэж огт бодоогүй биз.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 03, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

{[KINGDOM]}Where stories live. Discover now