4

128 13 1
                                    


-Эзээн, тэд биднээс нэмэлт зүйлс хүсэж байна. Яасан нь дээр вэ? Энэ эмэгтэйг хараад түүнийг ямарч мөнгөөр хамаагүй худалдаж авъя үгүй бол алдангынхаа мөнгийг авна гэх юм

- Тэр мөнгийг нь өг. Энэ хатагтайг хэнд ч өгч болохгүй. Бас болгоомжтой байгаарай араа бодохгүй бидэн рүү дайрч юуны магад.

Эдэнд хоригдсоноос хойш 2 хоног өнгөрлөө. Энэ 2 хоногт тэд монголоос гарч бараг л хятдад ирэв. зам зуурт их олон хүмүүстэй эд тааралдсан ч бүгдэд нь намайг худалдахыг эсэргүүцэж байна. Крис... энэ залуу юу л бодоод байна даа. Бас энэ түүний жинхэнэ нэр лав биш. Багш нарын хэлдгээр гэмт хэрэг хийдэг хүмүүс өөрийн алдраа өөрчилдөг. Тэгэхээр жинхэн нэрийг нь мэдээд түүгээр нь сүрдүүлэх юм бол... бас ингэж олзлогдож явах үнэхээр тамын юм аа. Бардам зангаасаа болоод эдэнд юу ч хэлж чадахгүй юм. Ядаж байхад хаан аавыг, Намулун, Тэмүлүн тэр бүү хэл Нэгүнийг хүртэл санаж байна. Энэ муу танхайчуудтай явсаар харц ардын сул хэл яриаг бүр сурч орхилоо. Яршиг...өнөө шөнө би зугтах болно.

Тэд явсаар Хятдын нэг хотод ирэв. Крис гэгч намайг нэг дэн буудлын өрөөнд оруулаад бусдыгаа хаалганы гадаа манууллаа.

-Замын турш ядраа байлгүй. Чамайг үзэсгэлэнтэй болохоор чинь л ингэж байгаа юм шүү. Бас анх уулзсанаас хойш бүр царай алдаж. Тийм болохоор өнөөдөр надтай энэ хотоор зугаалах уу? томоотой байсны чинь шагнал болог. Энэ хувцасыг өмсөөд гараад ир. Би чам руу туслахуудаа явуулна. Тэд чамд тусланамз.

-....за яахав энэ удаа зөвшөөрье.

Энэ боломжоор түүний хажуунаас зугтах болно. Гэхдээ зугтсан ч гэсэн яах билээ? Магадгүй ордон руу ороод өөрийн хэн болохыг хэлвэл...тиймээ. цотан чи их ухаалаг байна шүү.

Түүний өгсөн зүйлийг гарган харлаа. Их гоёмсог улаан торго.... хятад хувцас байна. Тэр надад дурласан юм байх даа? Гэхдээ... би түүнээс зугтах л болно. Өгсөн зүйлийг нь өмсөөд цонхоор ширтэн зогсож байтал хаалга тогшин хэсэг эмэгтэйчүүд орж ирэв. тэд намайг харан үл ялиг зогтуссан нь санааг минь зовоолоо. Би энэ хувцасыг буруу өмсчисөн юм байх даа? яриаг нь ойлгохгүй байгаа мэт дүр эсгэсээр чимээгүйхэн суулаа.

-сая их гайхлаа шүү. Яг л тэнгэрийн дагина буугаад ирсэн мэт байсан. Ноёнтны ээлжит зугаа нь гэхэд дэндүү үзэсгэлэнтэй юм.

-Дуу гэм. Вү ноён сонсох юм бол чиний толгойг авч ч магад. Энэ авхай түүний зугаа нь уу үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Үгээ бод.

{[KINGDOM]}Where stories live. Discover now