1

362 16 4
                                    


Алс холын, хамгийн хүчирхэг эзэнт гүрэн....

Эр зориг, авхаалж самбаа, мэргэн ухаан хослосон гайхамшигтай агуа эзэн хаан... мөн өөрийн ноёны төлөө амиа үл хайрлан тэмцэх аймшиггүй зоригт дайчид. Эзэн хаанаа дээдлэн бишрэх ард түмэн мөн үгээр хэлшгүй гайхалтай үзэсгэлэнтэй улс орон. Эд баялаг адгуус мал гээд бүхий л зүйлсийг гартаа оруулсан хорвоо дэлхийн хамгийн хүчирхэг хийгээд гайхалтай улс... Агуа Монгол улс.... Энэ бол миний эх орон.

-Гүнжээ... мөхөс биднийг өршөөж хайрла. Та наад модон дээрээсээ бууж хайрлаач... үгүй бол та өөрийн турьхан биеэ гэмтээх болно шүү дээ. Танаас ширхэг үс унасанд орвол би үхвэл таарна. Гүнжээ...

Мөн би... энэ улсын эзэн хааны бага охин...Цотан.

-за за. Би одоохон буулаа даа! алив энэ шаахайг минь бариад аль. Та нар намайг үнэхээр хаа ч явсан дагахаасаа залхахгүй байна уу? Би бүр та нараас залхаж гүйцлээ байна!

Гутлаа доош шидэн хөлөө ийш тийш савчуулахад шивэгчин нарын эмээн үймэлдэх нь инээдтэй санагдав. Том мөчир дээрээс төвөгхүйхэн үсэрч буугаад үснээсээ ширхэгийг аваад шивэгчдэд харуулаад

-Яадаг билээ? Одоо та нар үхэх үү? Тэгвэл зүгээрсэн. Та нар намайг залхаахаар явж өөр зүйл хийцгээ. Би тайван баймаар байна. Далд орцгоо.

-яаж болох билээ гүнж минь... таныг харгалзан явах нь дорд бидний үүрэг. Хэрэв танд ямар нэг юм болох аваас мөхөс бид чинь...

-АААА!!!! Дуугаа тат. Тэгвэл надаас холуур явж үзээрэй. Үгүй бол та нарыг шийтгэнэ шүү.

Голын эргээр том том алхалж, чулуу өшиглөн гүйж шивэгчдийн үймэхийг харах шиг зугаатай зүйл үгүй. Тэднийг ус руу түлхэж унагаад хамаг хурдаараа гүйлээ. Тэднээс л холдож байвал юу ч хийсэн яахав. Хэсэг хугацаанд ч болов ганцаараа байхсан.

-Цотан! Зогс! Цотан чи сонсов уу?!

-Эгчээ!!!! Таныг ямар их санав аа? Хаан аавтай уулзав уу? тэр лав таныг хараад баярлана байхдаа! Алив түргэл хаан-

-Цотан, чи ахиад л шивэгчдийгээ зовоогоод байна уу? чи хэзээ ойлгох хүн бэ? Чи улсын гүнж ингэж ийш тийш гүйж болохгүй. Чамайг ингэж явж байхад чинь харь улсын хүн бариад авбал яана билээ? Алив чи сонс. Битгий хошуугаа унжуулаад бай. Ингэх юм бол чамайг хаан эцэг шийтгэнэ шүү дээ. Учиртайхан байж үзээч.

{[KINGDOM]}Where stories live. Discover now