~2부분~

374 24 3
                                    

~Ан Сүёон~
Би ойрд сургуульдаа явсан ч ангиасаа гарахгүй, хоолоо ч ангидаа идэж байв. Учир нь түүнийг хармааргүй байна. Тэр хоёрыг харсан өдрөөс хойш Сэхүн тэр охин хоёрыг болзож байгаа гэсэн цуу яриа гарах болсон. Дээрээс нь Хеми гэх тэр охин сургуулийн алдартай охидын нэг. Их хөөрхөн, гоё биетэй юм бүхэн нь бүрдсэн охин. Түүний дэргэд би өөрийгөө үнэхээр голж байлаа. Үнэхээр ч Сэхүн тэр хоёр хамт байхдаа төгс харагдах нь ойлгомжтой шүү дээ. Би харин эртхэн өөрийнхөө сэтгэлийг татаж авах ёстой юу? Одоо зөвхөн би л түүнийг гээд байгаа бололтой. Гэхдээ л би тэр хоёрын талаар юуг ч сонсмооргүй байна. Соми ч сүүлдээ намайг ганцааранг минь тайван орхиж хоол идэхээр ганцаараа явж байлаа. Хоолны цаг өнгөрч Соми ангид хацар нь улайсаар орж ирэв.
Би: Соми-яаа юу вэ? инээсээр яасан бэ?
Соми: Муу Чанёолыг дээ дандаа хүнийг эвгүй байдалд оруулж байх юм
Би: Яасан юм бэ?
Соми: Муллаа мулла
~Болсон явдал~
Сомиг хоолоо идэхээр явж байтал Чанёол дуудав.
Чанёол: Соми түр хүлээж байгаач гээд гүйж ирээд Сомид Өнөөдөр завтай юу? гэв.
Соми: А-айн?
Чанёол: Өнөөдөр зав гаргаарай гэчихээд хацар дээр нь үнсчихээд явчихав.
Соми харин тэнд ганцаараа эвгүй байдалд орон их сонин болж үлдэв. Хэсэг хугацааны дараа бодит байдалдаа эргэж орж иртэл хүүхдүүд Чанёол тэр хоёрыг талаар ярьцгааж байв.
Соми: Аишш энэ муу тэнэг залууг дээ гэсээр явав.
~Ан Сүёон~
Вуаа манай Сүёон ч үерхээгүй байж анх удаа эрэгтэй хүнээр хацар дээрээ үнсүүлээд л ааягүү тэгэхэд би үерхсэн мөртлөө болзоонд ч яваагүй, үнсүүлж ч үзээгүй хаягдчихдаг.
Соми: За Сүёонаа битгий ингэ л дээ. Одоо Сэхүнийг мартах хэрэгтэй чамайг гэдэг залуус их олон л байдаг шдээ. Сэхүн чамд одоо ямар муухай хандаж байгаа билээ дээ.
Би: Уг нь энэ үнэн ч гэсэн зүрх сэтгэл минь зөвхөн тэр хүн рүү тэмүүлж, өөр бусдын ямар байхыг анзаарах ч хүсэлгүй мөртлөө ганцхан түүнийг л анзаараад байх юм би яг яах ёстой юм бэ?
Арассо за би явлаа шүү Чанёол та хоёрт амжилт гэхэд Соми аймар муухай харснаа за яахав энэ удаадаа л Чанёолд боломж олгоод үзэе гэхэд нь би ч баярласаар чи зөв зүйл хийж байгаагаа дараа нь ойлгох болноо Чанёолд сайн хандаарай гэсээр гарч явав.
Сургуулиас яг гарах гэж байхад өөдөөс Сэхүн ороод ирэв. Түүнийг хараад юу гэхээ ч мэдэлгүй зогсож байтал
Сэхүн: Сайн уу?
Би: С-сайн чи с-ссайн уу?
Сэхүн: Сайн. Таараагүй уджээ.
Би: Тийммээ
Сэхүн: Хичээл нь сайн уу?
Би: толгой дохин мм
Сэхүн: За тэгвэл боллоо. Гэртээ харих гэж байна уу
Би: тиймээ
Сэхүн: За тэгвэл яв даа. Баяртай
Би: За гэсээр зөрөн явав. Хацар улайгаад л энэ одоо юу вэ бид ямар анх танилцаж байгаа хүмүүс үү, амнаас юу ч гарахгүй бид хэзээнээс ийм болчихов оо. Явж байгаад хойшоогоо харахад ардаасаа Сэхүн төгс мэт л харагдаж байв.
Гэртээ ирээд Сэхүнийг бодож байхын оронд өөрийгөө завгүй байлгахыг хүссэн учраас хичээлээ хийж байтал нэг мэдсэн ширээгээ дэрлээд унтаад өгсөн байв. Өглөө бостол бараг хоцрох гэж байгаагаа мэдээд гэрээс яаран гарав. Сургууль дээрээ ирээд хоолны газар ороод утсаа хайтал байсангүй. Үнэхээр азгүй юмаа яахаараа ийм мартамхай байдаг байна аааа.. гээд ярвайсаар Сомитой хоолоо идээд гарч байтал Сэхүн өөдөөс ирэхийг хараад хажуугаар нь зөрөх гэж байтал зөрөхдөө гарнаас минь татан өөр лүүгээ харуулав. Би ч их гайхан
Би: Яасан?
Сэхүн: Надад хэлэх зүйл байхгүй юм уу?
Би: Юу гэсэн үг юм
Сэхүн: заза март даа хэрэггүй зүйл асуучихсан байна гэсээр яваад өгөв.
Би ч тэрхэн үедээ юу болоод өнгөрснийг нь гайхаж орхисон ч юу болсныг ойлгоогүй тул хичээл рүүгээ Сомитой явав. Соми ч надад Чанёолын яасан талаар яриад л их хөгжилтэй байсан бололтой хацар нь ягаараад л байв. Ашгүйдээ нэг нь ч гэсэн ийм сайхан байж байвал боллоо гэж бодон явах гээд сургуулийн үүдэнд байж байтал Чанёол өөрийн найз найртайгаа юм ярьж байгаад
Чанёол: Өө Сомияаа нааш ир гэсээр даллав.
Соми ч намайг хамт явахыг ятгав. Би харин Сэхүн байгаа эсэхийг харахад байхгүй байхаар нь хамт очихоор болов.
Чанёол: За бүгдээрээ танилц Миний найз охин Пак Соми гэхэд Соми инээсээр найзуудтай нь танилцав. Харин энэ найз нь болох Ан Сүёон надад ч их тус болдог байсан хүүхэд шүү гэхэд
Жунин: Сүёон гэж дуудаж болно биздээ?
Би: инээсээр тиймээ
Бэкхён: Ингэхэд Сэхүн яагаад ийм удаан байнаа
Кёнсүү: Харин тэгээд л чамайг хурдан явчихаад ир гээд байхад даа
Энэ үед Сэхүн бусадтайгаа хайч, чулуу, даавуу тоглон хожигдож автомат машинаас ундаа авсаар ирж байтал Чанёолын шинэ найз охин болон Сүёон хамт байж таарав.
Бэкхён: Өө за Сэхүнээ хүрээд ир
Сэхүн: ааан за гэсээр нэг нэгэнд нь ундаа тарааж өгч байгаад над дээр ирээд манготой ундаа юу эсвэл жүрж үү гэхэд нь би жүржийг авав.
Би: Комаво~
Сэхүн: Үгүй дээ, зүгээр гэсээр бид дахиж юм ярьсангүй.
Ингээд Сомиг Чанёол хүргэж өгөхөөр болж би ч ганцаараа гэртээ харив. Гэртээ ирээд усанд орчихоод үсээ алчуураараа хатаах зуураа утсаа аваад оролдож байтал мессэж ирсэн байв. Ороод хартал өчигдөр орой Сэхүнээс ирсэн байлаа. Би ч гайхан ороод хартал 'Сайн уу? Сэхүн байна. Намайг Хэми болзоонд явахыг минь асуусан. Чамайг битгий яв гэвэл би явахгүй ээ..' гэсэн байв. Өнөөдөр хоолны газар яагаад надаас тэгэж асуусныг нь одоо ойлголоо. Шууд буцаагаад залгатал утсаа салгасан байв. Яагаад ийм эгзэгтэй үед дандаа утсаа унтраадаг байна аа. Ядаж байхад 2 өдөр амралт байдаг эишш. Заза хичээлийн өдөр заавал уулзаж түүнтэй болзох хэрэггүй гэдгээ хэлээд ямар их санаснаа хэлнэ гэж бодсоор 2 өдрийг драма үзэж өнгөрөөв. Би нэг зүйлээ дурьдвал драмад их дуртай ялангуяа уянгын төрөлд, би яг энэ бүхэн шиг л романс үүсгэхийг хүсдэг ч миний амьдрал үнэхээр адармаатай
Ингээд өглөө хичээлдээ явахдаа өөрийгөө гоёж аль болох Сэхүнд гоё харагдах гэж хичээн мөн чи хэлж чадна аа гэсээр өөрийгөө зоригжуулав. Гэтэл сургуулиар орж иртэл миний хичээл зүтгэл талаар болов. Хеми Сэхүнээс сугадсаар дэргэдүүр минь өнгөрөв. Харин Сэхүн бүр над руу харсанчгүй. Одоо ингээд бүх зүйл дууссан гэж үү?...

The Secret of My LoveWhere stories live. Discover now