Жунин намайг хүргэж өгсний дараа гэртээ шууд орвол сэтгэлээр унах мэт санагдаж хэсэг зуур гадаа салхинд суун түрүүхэн болсон явдлын талаар бодлоо. Уг нь зүрх минь түүнтэй л хамт байхыг хүссэн боловч тархи минь эсэргүүцэж үйлдлээр дамжуулан зүгээр л түүнийг алгадчихсан. Бодоод байхад би дэндүү түргэдсэн үйлдэл хийчихсэн ч юм шиг, түүнтэй ярьж ойлголцох боломж байсан байж болох юм.. Хмм гэхдээ үгүй шүү дээ. Сэхүн өөр хүнтэй үерхдэг. Надад олон жилийн өмнөх хийсэн үйлдлээ яагаад гэдгийг хэлэх хэмжээний харилцаатай ч байгаа биш. Өмнө нь үргэлж хамтдаа бүх зүйлсийг хийж надад дэндүү их анхаарал халамж тавьдаг байсан юмсан. Гэтэл одоо ямар ч харилцаа гэж бидэнд алга. Ингэж бодсоор гадаа ч хүйтэн болж гэртээ орвол гэрийнхэн унтчихсан байсан учраас өрөөндөө чимээгүйхэн шиг ороод унтаад өгөв. Маргааш өглөө хичээлтэй учраас хоцорч яасан ч болохгүй.
..... Сэрүүлэг чанга дуугарах мөчид нүдээ нээх шиг болов. Нүдээ аниад л нээхэд нэг л мэдсэн өглөө болох юм. Төгсөх анги учраас яагаад ч юм ядраад байдаг болчихож. Ингээд хувцсаа өмсөөд цайгаа гялсхан уугаад гэрээсээ яаран гарахад ард машины сигналдах дуу гарахаар нь гайхаж харвал өчигдөрхөн намайг хүргэж өгсөн хүн машин дотор сууж байлаа. Намайг удаан хараад зогсоод байсан болохоор машинаасаа бууж ирэн надад машиныхаа хаалгыг онгойлгож өгөв.
Жунин: Суухгүй юмуу ?
Би: Заавал энд ирж хүргэж өгөх шаардлагагүй байсан шүү дээ, би өөрөө автобусанд суугаад явж чадна
Жунин: Би зүгээр л хүссэн юм. Магадгүй энэ хийж буй зүйл минь надад таалагдаж байгаа байх гэхэд нь би ичингүйрээд байв. Хамгийн сүүлд хэзээ эрэгтэй хүнээс ийм үг сонссоноо ч санахгүй байна. Түүний машинд орж суухад тэр ч мөн сууж бид сургууль руу явав. Түүний эцэг, эх европ сэтгэхүйтэй учраас түүнийг 18нас хүрэхэд нь тусад нь гаргаж, төгсөх ангид нь машин авч өгсөн нь энэ байлаа. Тэр их хангалуун гэр бүлд өссөн гэдгийг нь ч гадарлав. Тийм ч учраас ийм өөртөө итгэлтэй, сэтгэл татам байдаг байх гэсэн бодол төрлөө.
Гэвч би эсрэгээрээ, би гаднаа бардам, өөртөө итгэлтэй юм шиг боловч яг үнэндээ ичимхий, дэндүү аймхай.
Бид хоорондоо ойр зуурын зүйлс ярилцсаар сургууль дээр ирлээ. Гэвч хамгийн хэцүү нь зогсоолийн дэргэдүүр Сэхүн алхаж байхыг олж харав. Намайг харчихвий гэх айдас төрөөд эхэллээ. Өчигдөр болсон явдлыг санаж байгаа болов уу, эсвэл хэтэрхий уусан байсан учраас хуучин сайн байсан охиноо гэнэт анзаарсан хэрэг үү, ойлгох юм алга. Гэвч тэр яг дэргэдүүр алхаж байхад нь Жунин машинаас бууж түүний нэрийг дуудсан байв. Би үнэхээр балмагдаж байна. Намайг юу гэж бодож байгаа бол, Жунин бид хоёрыг арай ч буруугаар бодохгүй байгаа, харин Сэхүн Жунинтай машины гадна юм ярьж байгаа бололтой. Намайг тоосон ч шинжгүй, би яг л харагдахгүй байгаа мэт л аашилж, надруу харахдаа ямар ч нүүрний хувирал гаргасангүй. Тэр үнэхээр өөдгүй хүн юм. Үнэхээр ойлгомжгүй, сэтгэл санаа нь тогтворгүй, сэтгэл зүрхгүй залуу.
YOU ARE READING
The Secret of My Love
Fanfiction~Уу Сэхүн [Oh Sehun~오세훈] ~Ан Сүёон [Ahn Sooyeon~안수연] Нүдэнд минь үл үзэгдэж, гарт минь үл баригдавч нулимсыг минь дуслууж, сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ?..