[Одоо үе буюу 3жилийн дараа 12-2 анги]
Сэхүн надаас бусад өөр хэн нэгнийг хайрлаад аль хэдийнээ 3 жил өнгөрчээ. 3 жилийн өмнө хэрвээ тэр нэгэн өдөр би утсаа орхиж яваагүй байсан бол Сэхүн Хемитэй үерхэх байсан болов уу? Хемид хайртай болох байсан болов уу? Тэр үед би Сэхүнээс ирсэн мессэжийг эртхэн уншсан бол бидэнд магадгүй эргээд хамт байх боломж байсан болов уу?..
Би үргэлж л энийг өөрөө өөрөөсөө асуусаар ирсэн. Гэвч одоо оройтсон Сэхүн Хэми хоёр сургуулийн хамгийн сайхан хос болсон. Би өөрийгөө буруутгалаа ч гэсэн цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч, бид холдсон. Түүнтэй тэр үеэс хойш дугарч, бүр хажуугаар нь зөрж өнгөрч ч чадахаа больсон. Хэрвээ жинхнээсээ хайртай л бол өөр хүнтэй хамт байхыг нь холоос харах зоригтой бай гэдэг байхаа би тийм учраас түүнийхээ аз жаргалыг тэргүүнд нь тавьж, мартах гэж хичээлээ хийж, илүү хичээж байгаа. Яагаад гэвэл би төгсөөд Сөүлийн их сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр суралцана гэж бодох болсон. 10жилийн турш Сэхүнийг хайрласан хайр минь сүүлийн үед мохоод байх шиг санагддаг болсон. Түүнийг магадгүй бага багаар мартах болсон байх. Зөвхөн би л түүнийг нэг талын хайраар хайрлаад нөгөө хүнээсээ хайр мэдрэхгүй байх ямар хэцүү гээч. Би үүнийг дахиж хүсэхгүй байна.
........
Ингээд хичээлийн жил талдаа орж манай сургуулийн сагсны тэмцээн болохоор болов. Тэр өдөр Соми манай ангийн эмэгтэй сагсны багт орж тоглохоор болон харин би хөгжөөн дэмжигчээр суув. Сомиг гарч тоглох болгонд Чанёол орилоод л тэрүүгээр нэг юм болж байхыг хараад миний ч инээд хүрээд сууж байтал Сэхүний баг гарч тоглох болов. Сэхүн 94 гэсэн өмсгөлтэй байгаа болхоор 94 дугаартай өмсгөл байнга л нүдэнд минь тусаж байлаа. Дээрээс нь ийм царайлаг байхаар чинь би яаж чамайг мартах юм бээ 😩😩 Бүр улам хайрлах гээд байх шиг байна.
Сэхүний баг түрүүлж тэргүүн байрыг авав. Би ч дотроо сайн байна шүү гээд инээгээд байж байтал Хэми Сэхүн дээр очоод шууд л тэврээд авав. Тэгээд хөлсийг нь арчиж өгөөд л Сэхүн ч инээмсэглэсээр байна. Үүнийг нь харж чадалгүй шууд л хаалга руу зүглэтэл нэг хүнтэй мөргөлдөв.
Жунин: Өө Сүёонаа зүгээр үү?
Би: Инээмсэглэн зүгээр дээ 😄
Жунин: Харж байснаа нүд чинь яагаад улайчихаа вэ? Арай уйлчихсан юм биш биз дээ? Гээд хацрыг минь барьсаар өөр лүүгээ харуулав.
Би: Анияаа гээд инээмсэглэсээр зүгээр л энэ заал дэндүү халуун байгаа учраас л тэр
Жунин: заза арассо
Би: Чи их сайн байсан чамайг тэгэж тоглож чаддаг гэж мэдээгүй шүү
Жунин: ичингүйрэн миний тоглох гэж юу байхав дээ. Сайн багын л ачаар 'инээмсэглэх'
Би: Тэргүүн байрт орсонд баяр хүргье
Жунин: Баярлалаа Сүёонаа
Би: За би ингээд явлаа
Жунин: Сүёонаа одоо бид тэргүүн байрт орсноо тэмдэглэх гэж байна. Чи цуг явахгүй юм уу? Соми ч бас явна гэсэн
Би: А-аанн юу л даа би өнөөдөртөө жоохон.... гэхэд
Жунин: Цуг явахгүй бол гомдоно шүү үнэхээр бидэнд баяр хүргэж байгаа гэж бодоод л цуг явчих мм? гэсээр миний хойно зогсон мөрнөөс бариад түлхэж эхлэв.
Би яаж ч чадалгүй Жунинд ятгуулсаар явахаар болов. Намайг очиход бүгд явахад бэлэн болцгоосон байв. Тэгээд бид нар цугтаа нэгэн хоолны газрын VIP-д нь орж ирэн сууцгаав. Мэдээж төгсөх анги учраас хэд хэдэн шар айраг урдаа тавьсан байлаа.
Бид ч олон юм ярьцгаасаар Жунин надад их тус болж махыг минь жижиглэж өгөөд л энэ нь надад их шинэлэг байлаа. Харин хоолны дараа бүгд тойрч сууцгаав.
Жундэ: За одоо хэн ч булхайцахгүй шүү олгосон уу?!
Бэкхён: Тэр хүн нь ганцхан чи л биздээ? Хаха
Жунин: Тийм шүү чамаас өөр байхгүй
Жундэ: Юу вэ? Та нар бүгдээрээ ярьж тохирцгоогоо юу? Ганцхан намайг л ингээд зүгээр 'бувтнах'
Чанёол: хаха За больцгооёоо
Кёнсүү: Соми, Хэми, Сүёон гурав заавал орно шүү
Бэкхён: Кяаа за найз охидуудтай нь тоглоод л сайхан зүйл болох нь ээ 'шижигтэй инээх'
Соми: Юу вээ? Тийм аймар зүйл хийхгүй биз дээ
Чанёол: Аани, зүгээр л лонх эргүүлээд таарсан хүн нь шийтгэл авч шар айраг уухуу? эсвэл үнэнээ хэлэх үү? гэдгийг л тоглоцгооно, Мэдээж чи хариулахгүй байж болно би чинийийг уух учраас
Бэкхён: Юу вэ? Аани ийм булхайцах зүйл хийхгүй шүү нялуураад л зүгээр, гэсээр бид ч тоглож эхлэв.
Эхний лонх таарсан хүн нь Хэми байв.
Чанёол: за алийг нь сонгох вэ?
Хэми: За би ууж чаддаггүй учраас асуултыг нь сонгоё 'инээх'
Чанёол: мм за тэгвэл манай Сэхүнд хэзээнээс сайн болсон бэ?
Хэми: Шууд ингээд л асуухаар чинь их эвгүй юмаа гээд Сэхүн рүү нэг инээж харснаа 4 жилийн өмнө түүнийг тайзан дээр соло бүжиг хийхэд л анхны харцаар дурласан. Дурласан хүнтэйгээ ингээд хамт байж байна гэж төсөөлөөчгүй шүү.
'Тийм байх нь ээ, гэхдэ миний хувьд Сэхүнийг шилжиж ирсэн өдрөөс нь хайрлаж ирсэн шүү дээ, 10жил'
Жундэ: Эегүү манай хоёр ч сайхан юмаа
Сэхүн ч харин чимээгүй л суугаад байв.
Дараагийн лонх явахад чанёол өөр дээр нь таарав.
Бэкхён: за аль нь вээ? Сонгоорой 'дуртай хэлэх'
Чанёол: Би шууд үнэнээ хэлье, би яг одоо Сомиг үнсмээр байна гэснээ уруул дээр үнсчихэв. 'тэгснээ гялс холдоод инээв'
Соми ч хацар улаа бутраад л
Соми: Яа Пак Чанёол 'цээж рүү нь цохих' үхмээр байна уу? гээд инээдэм болцгоож байв.
Харин Сэхүн дээр лонх ирэхэд Асуулт уу? Шийтгэл үү? гэхэд Сэхүн асуултыг сонголоо.
Кёнсүү: За тэгвэл асуулаа шүү, Өмнө нь чи Хэмигээс гадна өөр хүнд сэтгэлтэй байсан уу?
Сэхүн гэнэт сонин болоод балмагдсан царайтай надруу хальт харснаа
Сэхүн: Ийм гэнэт асууна гэж бодсонгүй шүү, Би ер нь шууд шийтгэлээ авая гэсээр нэг амьсгаагаар шар айргийг уучихав. Надад ч их сонин мэдрэмж төрлөө.
Харин энэ хооронд лонх эргүүлсэн байсныг мэдсэнгүй тэр нь над дээр таарчээ.
Жундэ: За одоо Сүёон алийг нь вэ?
Би: 'бас л эвгүй зүйл асууж магадгүй гэж бодсон тул ууж чадахгүй ч шийлгэлийг сонгохоор шийдлээ' Шийтгэл авая
Бэкхён: Яаа Сүёон ч зоригтой байна шүү.
Би яг шар айргаа аваад уух гэж байтал Жунин барьж аваад би өмнөөс нь уучихая болно биз дээ гэсээр шууд уув.
Би ч гайхан юу болсныг сайн ойлгоогүй ч нэгэн бодлын түүнд баярлаж байлаа.
Бэкхён: Жунин ч ойрд сонин байгаа шүү Сүёонд хандраад л 'жигтэй харж инээх'
Харин нөгөө талд нэг хүн өөрөө өөрийгөө ойлгохгүй бачимдан сууж байв.
YOU ARE READING
The Secret of My Love
Fanfiction~Уу Сэхүн [Oh Sehun~오세훈] ~Ан Сүёон [Ahn Sooyeon~안수연] Нүдэнд минь үл үзэгдэж, гарт минь үл баригдавч нулимсыг минь дуслууж, сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ?..