'Чи миний хувьд тааварлашгүй мэт оньсого'
~Ан Сүёон~
Би ахлах ангийн 12-2 дугаар ангид сурдаг бөгөөд энэ жил бол надад хамгийн чухал жил. Учир нь би сургуулиа төгсөж амьдрал хэмээх том шалгуурын дөнгөж эхний алхмыг нь л хийх гэж байна. Миний хувьд одоо 18 настай, энэ бол хамгийн ариун нандин нас юм шиг санагддаг. Охид бүр яг л энэ насан дээрээ хэн нэгэн төгс хүнтэй учирч, сайхан хайрыг бий болгохыг хүсдэг. Би ч бас үүнийг хүссээр ирсэн. Гэвч юм бүхэн хүссэнээр минь болохгүй нь харамсалтай...
Одоогоос 10 жилийн өмнө намайг бага ангид байхад надад шинэлэг мэдрэмж төрсөн юм. Манай ангид шинээр сурагч ирсэн бөгөөд наймхан настай надад 10 жилийн минь турш хайрлах хайр байсныг би ч өөрөө тааварлаагүй байсан. Түүнийг минь 'Уу Сэхүн' гэдэг одоо 19 настай. Тэр анх орж ирсэн цагаасаа л миний сонирхлыг их татсан. Багш тэр үед яагаад ч юм бид хоёрыг хамт суулгаж байсныг би хэзээ ч мартдаггүй. Сэхүн миний дэргэд ирж суугаад над руу харж дулаахнаар инээмсэглэхэд надад яагаад ч юм сандрал мэдрэгдэж, би их сонин болж билээ. Тэр үед л би түүнд анхны харцаар дурласан юм. Би ч хичээлдээ их сайн хүүхэд байсан болохоор сэхүн надаас мэдэхгүй зүйлээ асууж, надад ч чадахгүй зүйл дээр минь тус болон бид хоёр их дотно байсан.
[Өнгөрсөнд буюу 3жилийн өмнө]
Дунд анги төгсөх жил Сэхүн бид хоёр үерхэж эхлээд удаагүй байсан юм. Сэхүн намайг гуйх үед би үүлэн дээгүүр нисэж байгаа мэт л маш ихээр жаргалтай байсан. Нэгэн орой Сэхүн надруу мессэж бичсэн юм.
Сэхүн: Сүёоноо унтаж байна уу?
Би: Анияа~ Би сэрүүн байна
Сэхүн: Маргаашнаас зуны амралт болохоор өдөр бүр уулзахад хэцүү байх нь ээ, ойрхон амьдардаг байсан ч болоосой санаж байна
Би: Зүгээрдээ хоёулаа тэгсэн ч байнга утсаар харьцаж байна шүү дээ
Сэхүн: Энэ надад хангалтгүй байна. Чамайг хармаар байна маргааш завтай юу?
Би: Тиймээ
Сэхүн: Кино үзэцгээх үү?
Би маш их балмагдан юу хэлэхээ бодож, их сандарч байв. Энэ бол бидний хувьд анхны болзоо шүү дээ. Бидний хамтдаа үзэх анхны кино минь
Би: Тэгье
Сэхүн: за маргааш болтол хүлээж тэвчихгүй нь ээ.... хурдан маргааш болоосой
Би: Би ч бас
Сэхүн: За ядарч байгаа биздээ сайхан амраарай
Би: За сайхан амраарай
Энэ оройжин би унтаж чадалгүй догдолсоор өглөөг угтсан юм. Тэгээд бид 2 кино театрт уулзахаар болж би цагтаа ирсэн ч Сэхүн ирсэнгүй утас руу нь хэд хэд залгаж үзсэн ч утас нь холбогдох боломжгүй байв. 1цаг.. 2цаг.. Цаг өнгөрсөөр л гэвч Сэхүнээс хариу байсангүй ганцаараа үзэхэд эвгүй байсан учраас гэртээ харьж билээ. Энэ өдрөөс хойш огт хариу бичилгүй, надтай холбоо ч бариагүй. Би өөрийгөө хаягдсан л гэж бодох болсон учраас "Хоёулаа салах хэрэгтэй байх" гэж мессэж бичсэн. Үүнээс хойшхи 3 сар надад үнэхээр удаан өнгөрч миний амьдрал нэг л уйтгартай болсоор байсан ч миний хамгийн сайн найз Соми л надтай ярилцаж намайг сэтгэлээр дэмжиж байв.
YOU ARE READING
The Secret of My Love
Fanfic~Уу Сэхүн [Oh Sehun~오세훈] ~Ан Сүёон [Ahn Sooyeon~안수연] Нүдэнд минь үл үзэгдэж, гарт минь үл баригдавч нулимсыг минь дуслууж, сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ?..