Ингээд бид нилээн удаан баяраа тэмдэглэсний дараа нөгөө хэд цааш үргэлжлүүлэн харин би ариун цэврийн өрөө орохоор болов. Ариун цэврийн өрөөний толинд өөрийгөө хартал нилээн улайсан харагдлаа тэгээд будгаа үл ялиг сэргээгээд гарч байтал яг үүдэнд хэн нэгэн гарнаас минь чанга татсаар ямар нэг газар руу дагуулаад байв. Гарнаас минь хэт их чанга бариад байсан учир гараа чанга татаж автал энэ хүн Сэхүн болохыг танив. Тэр надруу учир битүүлэг харцаар харж байснаа гэнэтхэн л ойртоод эхлэв. Би ч гайхан харцаа буруулан зогсож байтал миний хацраас барин өөрлүүгээ ойртуулсаар яг үнсэх гэж байсан. Гэтэл миний хаанаас нь ч тийм их зориг гарсныг мэдэхгүй юм. Түүнийг алгадаж орхилоо. Уг нь би энэ л зүйлийг хэтэрхий их хүсэж ганцхан үнсэлт ч байхгүй байсан үерхэлдээ харамсаж байсан юмсан. Гэтэл сая болсон зүйлд өөрөө ч итгэж өгсөнгүй. Тэр одоо хүний хүн болсон шүү дээ... Түүнд үнсүүлэх эрх надад байхгүй. Ингэж бодон түүн рүү хартал хацар нь үл ялиг улайсан байх ба би түүнд хандан 'Сэхүн хэрэггүй битгий өөрсдийгөө харамсах зүйл хийлгэ, Чи одоо их уусан байх шиг байна, Өмнөх шигээ намайг тоолгүй тайван байлга гуйж байна' гэж хэлээд тэндээс холдоод эргэж нөгөө хэд дээрээ орон гадуур хувцас, цүнхээ аван тэдэнд явах болсноо хэлчихээд гарч байтал Жунин гараад ирэв.
- Сүёонаа их оройтсон байна. Машинд суучих хүргээд өгье гэлээ. Би ч орой болсныг анзаарч, жоохон халсан байсан болохоор түүнээр хүргүүлэхээр болов. Тэр их халамжтай сайн хүн юм шиг нь надад илт мэдэгдэж байв. Залуус наргилдаж, хөгжилдөж байхад намайг ганцаардуулахгүйн тулд миний хажууд ирж юм яриад л, сургууль дээр тааралдвал мэнд мэдэж, санаа тавиад л магадгүй Сэхүнийг мартуулж чадах хүн мэт санагдаж эхлэсэн. Одоо өөрийнхөө шинэ амьдралыг бий болгож шинээр хэн нэгэнд дурлах хэрэгтэй байх.
Бид манай гэрийн үүдэнд ирэн машинд хэсэг хугацаанд чимээгүй байдалтай байхад Жунин түрүүлж ам нээлээ,
- Ингэж оройтуулсанд уучлаарай, уг нь нээх оройтно гэж бодолгүйгээр чамайг дагуулаад ирлээ зүгээр биздээ? гэхэд нь
- Үгүй дээ, үгүй надад ч их зугаатай байлаа. Танай найзуудтай танилцах их сонирхолтой байсан.
- Тийм бол баяртай байна гээд инээмсэглэв.
Үүнээс хойш бид юм ярьсангүй харин чимээгүй явсаар гэрийнхээ урд ирж, бүсээ тайлах гэтэл Жунины гар гэнэт орж ирэн биеэрээ ойртоод л бүсийг минь тайлж өгөв. Энэ нь надад эвгүй санагдсан учраас инээгээд баярласнаа илэрхийлээд гэр лүүгээ орчихов.
Харин ард нь Жунин инээд алдсаар Сүёоны ичимхийрч байхыг анзаарч, ямар эгдүүтэй болохыг нь бодсоор гэрийнхээ зүг хөдөллөө.
Сүёон гэх энэ охин Жунины сонирхлыг дэндүү их татаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байлаа. Түүний сэтгэлд Сүёон дэндүү их орон зайг эзэлж байгаа гэдгийг Жунин зөнгөөрөө мэдэрч байсан юм.[Миний өгүүллэгийг уншдаг уншигчиддаа баярлалаа. Бас удаан хугацаанд оруулаагүй мөртлөө богинохон хэсэг оруулж байгаад уучлаарай😊]
YOU ARE READING
The Secret of My Love
Fanfiction~Уу Сэхүн [Oh Sehun~오세훈] ~Ан Сүёон [Ahn Sooyeon~안수연] Нүдэнд минь үл үзэгдэж, гарт минь үл баригдавч нулимсыг минь дуслууж, сэтгэлийг минь өвтгөх хайр чи ямар их хүчтэй юм бэ?..