Үнэтэй цаг

221 10 1
                                    

Гүн нойр мэт далайн усанд живээд
Гуниг гутрал бүгдийг ёроолд нь хаяад
Сэрэх шиг агаарыг мэдрэн
Сэтгэлээ онгойлгон хуурай газарт ирнэ
Нар туссан эрэг дээр налайн хэвтэж
Насан эцэс хүртэлээ амьдралд дэвтэж
Салхи шиг өнгөрүүлсэн цаг хугацааг дурсаж
Сар шиг ганцаар шөнийг гэрэлтүүлнэ

Тэр үед чи тэнэг явсанаа санана
Тэртээх он жилүүдэд орхисон дурсамжаа санана
Далайн ёроолд үлдсэн бүсгүйн дүрийг санана
Дандаа л ийм байх мэт бодсон яг одоог санана

Нойргүй шөнийн нэргүй мөртүүдWhere stories live. Discover now