Эргэн тойрноо анзаарахаар рэппер болмоор ч юм шиг
Энэ амьдралыг зүхээд зураач болчихмоор ч юм шиг
Хүсэж бүгдийг хийхийн тулд зохиолч болмоор ч юм шиг
Хүмүүс шиг амьдрах ёстой болвол сохор болмоор ч юм шиг
Хайрлаад байхад холдоод бахаар бүжигчин болчихмоор ч юм шиг
Хараад байхад нуугаад байхаар хөгжимчин болмоор ч юм шиг
Яадаг юм YOLO гэх хэцүү
Ядарч зовлоо гээд шалчганах бас хэцүү
Яалтай ч билээ хар цагаан аль нь ч биш энэ сэтгэлийг
Яс цуснаас төөнөх энэ их хүслийг яамаар ч юмбэдээ?
YOU ARE READING
Нойргүй шөнийн нэргүй мөртүүд
PoésieХааяа нэг / ихэнхдээ шөнөөр/ бодогддог зүйлсээ сүүл толгой холбоод биччихсэн шүлэг аштай юмнууд.