Зургаан бутархай нэг бүхэл

293 12 0
                                    


Гэдэс цатгалан алхах хэрнээ тархи өлсөнө
Гэрлийг таниж харанхуйд алхана

Бодол зөв болон буруу уруу хөтлөнө

Бороонд бүгдийг урсгавч нойтон үлдэнэ

Залуу насны дөлөөр сэтгэлээ бадраавч

Захгүй хүсэлд шунахаас эмээнэ

Заяа төөргийг өөрөө бий болгосонч

Захирч үл болох зүйл намайг хөтлөнө 

Би чиний утсан хүүхэлдэй биш

Биширч зорьсон хүсэл тэмүүлэлтэй хүн
Бурхан чөтгөр хоёул дотор минь байгаач

Бусдын сэтгэл надад байхгүй 

Төгөлдөр хуурын аяз чихээр ороход

Түүнийг биш би өөрийгөө олж сонсдог

Төөрөлдөж заримдаа бүгдийг нь сонсоно

Төгөдөр хуурын аяз чихээр минь гадагшлана 

Духаар сийгэх салхи нүдийг минь аниулж ертөнцийг харуулна

Дутуу зүүдний үргэлжлэлийг өглөө мартана

Дурлал хайр бүгдийг таниж чамаас би холдоно

Дурсамж болгон үлдээж өглөө би сэрнэ 

Гүнзгий амьсгал гунигийг үргээнэ

Гандсан моддын навчсыг унагаана
Хүйтэн дуусаж дулаан болход

Хаврын агаар моддыг сэргээнэ.  

Нойргүй шөнийн нэргүй мөртүүдWhere stories live. Discover now