Нэг удаа би

99 3 0
                                    

Нэг удаа би их өндөрт нислээ

Нисэхдээ далавчгүй нислээ

Агаар мандалыг цоолон гараад

Алаг хорвоог бүхэлд нь ажив

Сарнаас цааш хөвөн одож
Сансар огторгуйг дуустал явав
Оргүй хоосонд уусан шингэж
Оршихуй чанартайгаа учрах шиг болов...

Тэрхэн мөчид би хэт өндөрт ниссэнээ мэдэв
Тэгтэл буцаад тэнгэрээс уначхав

Унаад л байлаа унаад л байлаа

Зөөлөн ор намайг тосоход
Зүүднээсээ нэг юм сэрэх шиг болов
Дахин тэнд очихыг хүсэвч
Даанч дэндүү хол унажээ.

Д. Золбаяр
2018/01/18

Нойргүй шөнийн нэргүй мөртүүдWhere stories live. Discover now