Хэсэг:5

2.6K 217 2
                                    

Бэкхён би жаргалтай байна!
~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~×~

Өнөөдөр миний хувьд үнэхээр сайхан өдөр байна! Учир нь тэр миний хэзээ ч төсөөлж байгаагүй газар надтай таарсан. Хэдий тэр миний зүүдэлдэгээс тэс өөр намайг угтан авсан ч түүнийг надтай энэ дэлхий дээр хамт амьдардаг гэхэд нисэх шиг л мэдрэмж төрөн энэ хорвоогийн хамгийн азтай хүн мэтээр л өөрийгөө төсөөлж байлаа. Чи намайг танихгүй байсан тиймү!? Тэр бас надтай адил зүүд зүүдэлдэг боловуу!? Эсвэл би зүгээр л түүнд дэндүү донтчихсон болохоор л санаанаасаа юм ургуулаад байна уу!? Аххх!!! Мэдэхгүйээ!! мэдэхгүй!! ямартай ч би жаргалтай байна!

Нүдээ анин хурдхан шиг л бэкхёнтойгоо уулзахын хүслэн болон тоо тоолж эхэллээ. Өнөөдөр яагаад ч юм нойр хүрж өгсөнгүй. 999 1000!! Унтаад өгөөчдээ ханбёл!! Уурандаа эмийн санд байх нойрны эмээ аван уух эсэхдээ эргэлзэж байгаад амруугаа чулуудан орондоо орлоо. Тааз дайвалзан хамаг зүйл харанхуй болон би унтаж байх шиг байна…

"Ханбёл! унтчихаа юу!?' хэмээн бэкхён миний араас тэврэн давхиж байлаа. Яг тэр үе! Би ч инээмсэглэн толгой сэгсрээд -"Үгүйээ! Бид хаана байна!?" гэтэл тэр эргэн тойрноо харснаа -"Гэртээ ирж байна хайрт минь!" хэмээн бид хэсэг давихсны эцэст ордны талбайд ирэн би морьноосоо үсрэн буутал бэкхён намайг тогшоод -"Өрөөндөө байж байгаарай! Очиж авья!" хэмээн цааш алхан орлоо. Би ч инээмсэглэсээр өөрийнхөө өрөөнд орж ирэн хөлөө барин сууж байтал хаалга онгойн бага хатан орж ирэх нь тэр. Сандарсандаа гутлаа ч янзалж чадахгүй түүнд бөхийтөл тэр надтай ярилцахыг хүсэж байгаагаа хэлэн намайг өөрийн өргөөндөө дагуулж орохоор боллоо. Тэр бэкхёны ээж! Сандрал намайг бүрхэх шиг л болж байна! Түүний яг юу ярихыг би гадарлаж байна! эсвэл үгүй ч байж болох юм!…

Бид хамт өргөөнд орж иртэл бэкхёны аав бас бэкхён болон ноёд бидэнрүү ширтэн хаан түүнээс надаар яах гэснийг асуутал тэр үл ялиг инээгээд -"Бэкхёны талаар ярих хэрэгтэй байна!" хэмээн үл ялиг толгой дохин харин би тэдэнд бөхийн бага хатны өрөөнд орж ирлээ.

-"Ийшээ суугаач!" хэмээн надруу дохин би толгой дохисоор түүний урдаас харан суутал тэр эхэмсэгийн дээдээр надруу инээмсэглэн -"Ханбёл байхаа!? Манай хүүг асарч байгаад баярлалаа.!"
Би- Зүгээрдээ хатантаан миний л үүрэг шүүдээ! Гэтэл тэр надад цай өгөн -"Сонс! би чамд хүүгээ даатгаж болно биздээ!" хэмээн нухацтай гэгч нь надруу ширтэн би зүгээр л толгойгоо дохиж орхилоо. Ийм үед илүү дутуу үг хэрэггүй байх!

*DREAM°Where stories live. Discover now