Хэсэг:9

2.2K 219 4
                                    

Уйлсаар уйлсаар гэнэт л босож ирэн дахин уйлсаар. Би яг хэнюмбэ?! Би дахиж зүүдэлмээргүй байна!!! Хэзээ ч! Магадгүй би нэг л өдөр энэ бүх зүйлээс болж галзуурах байх.

Өнөөдөр сургуульдаа явахгүй гэж шийдэн өчигдөржин уйлсан нүдээ хүйтэн усаар угаатал нүд минь аймшигтай хавдаж! Би тэгэж их уйлсан юмбайхдаа!?
Санаа алдан гал тогооруугаа ойрд ороогүй болохоор орж үзэхээр шийдэн хоол хийж идчихээд хийх зүйл ч олдсонгүй. Зурагт үзье гэсэн ч зурагт асаж өгөхгүй хараалыг минь идэж байлаа. Гэхдээ өнөөдөр би унтахыг хүсэхгүй байна! Гэтэл аль хэдийн нойр хүрээд эхэлчихэж! 4ширхэг кофэ нэг дор нь найруулж уун тааз ширтэн дуу дуулж эхэллээ. Тэр дуу мэдээж бэкхёны надад зориулж зохиож өгсөн дуу.

×Өөр газар өөр цагт байсан ч хайр минь хэзээ ч хувирахгүй.
Чиний үнэртэй салхиар би чамайг олж чадна.
Мэдэхгүй юм хэзээнээс чи миний зүрхэнд амьдрах болсныг
Мэдэхгүй нь чамайг харах бүртээ яагаад тэгж их догдолдгоо!
Намайг мартаад орхиод явсан ч зүгээрээ
Эргээд санах хүртэл чинь хүлээх болохоор…

Нүдээ ажуухнаар нээвэл би нөгөө газартаа хэвтэж байлаа. Дуу дуулж байгаад унтчихаж!! Кофэ үйлчлээгүй юм байхда!?
Чанёол-Өө ханбёл эзэгтэй! Таныг хатан сулла гэж хэлсэн! гэхэд нь зүрх зогсох шиг л мэдрэмж төрөн бэкхёныг тийм зүйл хийсэнд нь итгэж чадсангүй. Чи үнэхээр намайг хаяж байгаа юмуу бэкхён!?
Би-Хэний дураар!? гэтэл тэр надруу гайхсан харцаар ширтэн харин би түүнлүү орилон уйлж байлаа -"Хэний дураар тийм зүйл хийж байгаа юм!!! Хараал идсэн амиа бодсон амьтан!! Үх гэж байгаа юм биздээ!! Үзэн ядаж байна!" гэтэл чанёол намайг аль болох тайвшруулахыг оролдож байлаа. Би чамайг хэзээ ч уучлахгүй бён бэкхён!!! Хэзээ ч…

Тэндээс гарвуу гүйюу шууд л хааны ордонлуу алхаж эхэллээ. Хэдий нуруу хөл аймшигтай өвдөж байсан ч миний зүрх энэ өвдөлтөөс илүү өвдөж байна!!
Тэд нөгөө талбайдаа суун харин тэдний хажууд хан жирун гүнж сууж байлаа. Уур минь дүрэлзэн тэдний урд очин зогстол хатан намайг харснаа -"Өхх! Ханбёл наад хувцас хөл гараа угаахгүй яагаав! Чи үнэхээр аймшигтай харагдаж байна!" хэмээн харин би бэкхёнлуу ширтэж байлаа. Тэр намайг тоосон шинжгүй сууж байна! Ийм хурдан байсан юмбиздээ!?
Би-Яг одоо намайг тэр новшийн газартаа аваачаад наад тэнэг охино явуул! хэмээн хашгиртал тэр намайг үл тоомсролон -"Юу вэ!? Чамайг арай л дутуудуулж тиймүү!? Чиний амьнаас илүү хайр юмуу!?" гэхэд нь би бэкхёнлуу нулимстай нүдээр шириэн -"Тиймээ!! Бэкхён гуйя! Битгий ийм зүйл хий! Хэрвээ одоо намайг явуулбал би дахиж хэзээ ч чамд харагдахгүй!" Гэтэл тэр надруу ширтэн -"Яваад өг!? Гуйя надад битгий гай бол!" гэх нь тэр. Чи бэкхён мөн гэжүү!? Гай бол гэнээ!? Яагаад намайг ингэж зовоож байгаа юм!?

*DREAM°Donde viven las historias. Descúbrelo ahora