Хэсэг:1

7.7K 292 6
                                    

Одод түгсэн сартай шөнө зөвхөн түүнийг гэх зүрхээ өвөртлөөд голын эрэг рүү алхлаа. Тэрний инээмсэглэл намайг угтан авахад бие минь хөдлөхөө байсан юмшиг л санагдаж байна!
Би-Ханхүү! Унтаж амрахгүй юмуу? гэтэл тэр үл ялиг инээмсэглэн миний урд ирж зогсон -"Чамайг харах цагаас минь хумслах нойрыг ч би үзэн ядаж байна!" хэмээн намайг хөтлөн голын эрэгт суулгалаа.
Би-Бэкхён! ханхүү би жирийн нэг зарц! тийм байтал тантай учир ургуулж зүрхлэхгүй нь! гэтэл тэр надруу зөөлхөн ойртоод -"Би чиний хажууд ханхүү биш жирийн л чамд хайртай бэкхён баймаар байна!" хэмээн уруул дээр минь зөөлхөн үнслээ. Түүний үнсэлт түүний үнэр! Би түүнийг өөрөөсөө түлхэж чадахгүй хэзээ ч……

Ээж-Яааааааа ханбёлаа бос л доо хичээл чинь орлоо!!! хэмээн орилон сайхан зүүднээс минь хормын.дотор авчирлаа. Энэ зүүд! чухам би яагаад шөнө болгон зүүдэлдгээ мэдэхгүй юм. Энэ хэдий тэнэг сонсогдох ч зүүдэндээ би бараг л амьдардаг! Эсвэл энэ үнэхээр сонин бас бодит зүүд! Хэрвээ би зүүдлэх л юмбол бэкхёнтой уулздаг. Энэ тэнэг санагдаж байгааг мэднэ лдээ. Гэхдээ би зүүдэндээ ханбёл зарцын дүрээр амьдардаг. Миний сэтгэлийн доторх догдлол бас бэкхёныг би маш сайн мэдэрдэг! Ханхүү бэкхён тэр миний зүүдэндэх хайр! Би түүнд дурласан гэж хэлэхэд ч багадах байх. Хэзээ нэг өдөр би зүүдлэхээ байхвий гэхээс айж байна. Учир нь би түүнтэй зүүдэндээ л уулздаг.

Дүрэмт хувцасаа өмсөн доош буутал ээж мах шаран зогсож байлаа. -"Ээж би юм идэхгүйээ!" гэж орилсоор гутлаа хагас дутуу өмсөн сургуулийн зүг хөдөллөө. Гадаа яагаад ч юм нэг л сайхан! Үргэлж ийм сайхан байвал би лав гэртээ хэзээ ч орохгүй байсан байх! Замдаа өнөөдрийн зүүдэлсэн зүүдээ бодон алхлаа. Бэкхёнаа хэрвээ чи байдаг бол хичнээн гоё байх байсан болоо? :3
-"Яааа туулайн хамартаа!!" гэсээр миний багын найз намайг хүзүүдэн аваад -"Юу бодож байсан юм!?"
Би-Бэкхён! гэтэл тэр нүдээ онийлгон миний толгой руу няслаад -"Зүүдний ханхүүгээ мартаачдээ!"
Би-Үгүй хуц!! гэж хэрэлдсээр нэг мэдэхэд л ангидаа орж ирчихсэн байлаа. Өнөөдөр сансаныг бодвол олон цагийн хичээлтэй! Гэхдээ бэкхёныг бодоод хурдан давах байх тиймүү? :3

Нэгдүгээр цаг цонхтой байсан болохоор зургийн дэвтэрээ гаргаж ирэн зүүднийхээ ханхүүгээ зурах гэж үзэж тарлаа. Түүний  хамар, эгдүүтэй хоёр нүд, бас хамгийн сайхан уруул гээд л бүх зүйлийг нь гараа гаргаж зурах гэж их хичээлээ. Гэхдээ нэг л болж өгсөнгүй! Би үнэхээр зургандаа муу юм! -_-
Би-Нами!!! Надад зураг зураад өгөөч! гэж гонгинсоор түүнлүү очтол тэр дуртай дургүй миний хэлснээр зурж эхэллээ.
Би-Түүний уруул үнэхээр сайхан!! Яв ягаан өнгөтэй! Мм бас шүүслэг! гэтэл тэр намайг няслаад
Нами-Аааа би ямар амтыг нь гэснүү!? Зүгээр л хэлбэрийн хэлээчдээ!! -_-
Би-Ммм жирийн мөртлөө өвөрмөц! гэтэл тэр надруу цаасаа шидэн гарлаа. Хаха! Угаасаа тийм л сайхан уруултайм чинь!

*DREAM°Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang