1-р хэсэг

14.8K 391 4
                                    

Бүх зүйл өөр байсан Ий Сүхёг тэр тэнэгтэй уулзах хүртэл…

Тэр өдөр … Тэр үдэшлэг дээр би очоогүй байсан бол би түүнд сэтгэлээ илчлээгүй байсан бол бас тэр өрөөгөө андуурч миний өрөөнд орж ирээгүй байсан бол бүх зүйл өөр байх байсан байх…

-Хөөх тэр юу вэ?

-Ямар сонин косплэй өмсчихсөн юм бэ? гэх мэтээр хүмүүс ярилцан баавгайны хувцас өмссөн надруу харцгаана.

Намайг Юн Юра гэдэг. Их сургуульд орсноос хойших анхныхаа үдэшлэгт оролцож байгаа нь энэ. Би үдэшлэгт оролцоод байх дургүй л дээ. Гэхдээ тэр хүнийг хармаар байсан болохоор бас тэр цуу яриаг шалгахын тулд ирсэн боловч харамсалтай нь би ирээд аль хэдийн цаг гаруй болж байгаа ч гэсэн түүнийг олж харахгүй л байна.

Түүнийг хүлээж залхан урамгүйхэн хаалга зүглэн гарах гэтэл урдаас удаан хүлээсэн хүн маань ирж байлаа. Тэр эмчийн косплэй болсон байв. Түүний өмссөн эмчийн халад хүзүүндээ тохсон чагнуур шуусан ханцуй гээл бүх зүйл нь түүнийг үнэхээр халуухан харагдуулж байлаа.

-Сүхёг аа~~ гэж хэн нэгэн түүнийг дуудлаа. Дуудсан зүгрүү нь харвал сургуулийн алдартай охин Пак Жиён байлаа. Сүхёг тэр 2 үргэлж л үдэшлэгт цуг оролцдог болохоор хүүхдүүд тэр 2ыг үнэхээр гайхалтай хосууд болно л гэж ярьдаг байсан. Гэвч саяханаас тэр 2ыг болздог бүр болоогүй **кс хамтрагчид гэсэн цуу яриа гарах болсон. Эдгээр цуу ярианууд миний санааг их зовоож байсан учраас тэр цуу яриаг үнэн эсэхийг өөрийн нүдээр харахын тулд энд ирсэн юм.

-Ямар их уддаг юм бэ~~ гэж Жиён нялуун эрхэлсэн өнгөөр хэлээд Сүхёгыг сугадахад Сүхёг

-Уучлаарай гээд Жиёнрүү нүдээ ирмэлээ.

-Дахиж битгий хоцроорой гээд Жиён шууд л Сүхёгын уруул дээр үнсчихэв.

Сүхёг түүний үйлдэлд гайхсан харагдсан ч дараа нь инээмсэглэв.

Саяны харсан зүйл цуу яриаг үнэн гэдгийг батлах хангалттай нотолгоо болсон юм. Би өөрөөсөө ичиж байлаа. Сүхёг надшиг нэгэнтэй үерхэхийг хүсэхгүй гэдгийг надад ямар ч боломж байхгүй гэдгийг мэдсээр байж найдлага тээн энэ хүртэл ирсэндээ бас тэр 2ыг арай ч үерхдэггүй байх гэж бодож байсан өөрөөсөө ичиж байна.

Би тэндээс бушуухан гаран хурдан алхалсаар холгүйхэн байх нэгэн сандал дээр суугаад багаа тайлан өөрийнхөө ямар өрөвдөлтэй гэдгийг бодон тэвчиж байсан нулимсаа урсгалаа. Нилээн удаан уйлсаны эцэст овоо тайвшран гүнзгий амьсгаа аван тэнгэр лүү ширтэн сууж байтал хэн нэгэн хажууд ирж суух нь мэдэгдэв. Надад хажууд сууж байсан хүнийг  харах ч тэнхэл байгаагүй юм.

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now