11-р хэсэг

4K 210 25
                                    

Намайг сэрэхэд би орон дээрээ ганцаараа хэвтэж байлаа. Нүдээрээ Сүхёгыг хайн ийш тийш харахад тэр байсангүй харин угаалгын өрөөнд хэн нэгэн шүршүүрт орж байгаа бололтой усны шоржигнох дуу сонсогдож байв. Би түүнийг байх гэж гадарлаад холгүйхэн харагдах хөргөгч рүү өндийлөө. Дотор одоо ч муу байснаас гадна толгой маш их өвдөж байв. Хөргөгчнөөс хүйтэн ус аван том томоор балгалан зогсож байхад угаалгын өрөөний хаалга онгойн би золтой л амандах усаа гаргаад цацчихсангүй. Учир нь саяхныг хүртэл ор тас мартчихсан байсан хүн зогсож байсан юм. Тэр намайг харчхаад тоосон шинжгүй ширээн дээр байх тамхинаас нэгийг аван орон дээр суулаа. Харин би түүний биеэ ороосон алчуурынх нь цаанаас цухалзах надад байдаггүй тэр хоёр зүйл рүү нь ширтэнэ.

-Хажуудаа байгаа галыг аваад өгөөч гэж түүнийг хуруугаараа хөргөгчин дээр байх асаагуурыг заах үед л би хөхнөөс нь харцаа салгав. Намайг асаагуурыг аван асааж өгөхөд тэр тамхиа асаагаад ганц соронгоо

-Чамайг гэнэн гэх үү эсвэл тэнэг гэх нь зөв юм болов уу гэлээ. Би түүнийг яагаад тэгж хэлснийг нь сайн ойлгоогүй учир хариу хэлсэнгүй. Гэнэт би Сүхёгыг байхгүй байгаад нь гайхав. Тэгээд дахин нэг удаа өрөөг гүйлгэн түүнийг хайгаад байсангүйд Хэжинээс хаана байгааг нь асуулаа. Тэр тамхиныхаа үнсийг ширээн дээр унагаад

-Идэх юм авчирхаар гарсан удахгүй ирэх байх гэв.

-Тэгвэл чи түүнийг ирэхээс нь өмнө хувцасаа өмсөх хэрэгтэй бололтой.

-Тэгэх шаардлага байхгүй ээ гээд тэр сулхан инээмсэглээд над руу ширтлээ.

"Тэр энүүгээрээ юу хэлэхийг хүссэн юм бол? Арай өчигдөр намайг унтсан хойгуур ямар нэг зүйл болсон юм биш биздээ!?"

Намайг хариу хэлж амжихаас өмнө хаалга онгойн Сүхёг тортой зүйл барьсаар орж ирэв. Тэгээд духан дээр үнсэчихээд авчирсан юмаа ширээн дээр тавьлаа. Хэжин инээсээр идэх юмнуудыг торноос гаргав.  Харин би өчигдөр бөөлжсөнөө санан шүршүүрт орохоор угаалгын өрөө лүү яарлаа. Намайг уснаас гарч ирэхэд Хэжин аль хэдийн явсан байх бол Сүхёг ачаагаа бэлдээд зогсож байв.

-Нээрээ өнөөдөр буцах билүү гэж намайг санаа алдан хэлэхэд Сүхёг толгой дохихоос өөр хариу үзүүлсэнгүй.

"Тэр өнөөдөр дуу муутай байх чинь"

Сүхёг дотуур байр луу ирэх хүртэл огтхон ч юм ярьсангүй. Машинд байхад би үе үе яриа өдөхийг оролдсон ч тэр толгой дохихоос өөрөөр хариулаагүй юм. Би түүнийг ийм байхыг нь анх удаа л харж байгаа учир яг яах хэрэгтэйгээ сайн мэдэхгүй байлаа. Магадгүй би согтуудаа түүнийг уурлуулхаар ямар нэгэн зүйл хийсэн бололтой.

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now