10-р хэсэг

3.9K 170 18
                                    

Хоёр хоногын дараа буюу амралт эхлэхээр бид далай руу явахаар болсон. "Энэ нь бидний анхны болзоо болог" гэж тэр хэлсэн.

-Чи зүгээр үү? намайг бага сага зууш бас хүйтэн уух юмтай хайрцагыг машинаас буулгах үед тэр надаас асуулаа.

-Зүгээр дээ.

Гэнэт тэр гарнаас минь арай ядан өргөх хайрцагыг өргөөд

-Би туслах хэрэгтэй бололтой гээд хайрцагтай юмыг мөрөн дээрээ тавиад урд минь гаран алхаллаа.

Хүмүүсийн харц түүн дээр тусах нь намайг энд ирсэндээ харамсахад хүргэв. Учир нь тэр цээж нүцгэн байхдаа үнэхээр халуухан харагддаг бөгөөд түүний энэ байдлыг нь надаас бусад хүмүүс харах нь намайг хангалттай цухалдуулж байлаа.

Биднийг далайн эрэг дээр нарлаж байх үед хэд хэдэн удаа охид түүнд сээтэгнэн ирж байв. Гэвч тэр болгонд нь Сүхёг маш эелдэгээр татгалзаж чадаж байсан юм. Хичнээн түүний хажууд би байсан ч тэр охид ирсээр л байсан нь миний уурыг үнэхээр хүргэж байлаа.

-Би сэлэхээр явлаа. Хамт явах уу? Тэр элсэн дээр зоосон байх хавтангаа сугалж авангаа асуув.

Би хичнээн түүнтэй цуг байхыг хүсэж байсан ч түүнд нар, далайн эрэг, энд тэнд хөглөрөн хэвтэх хагас нүцгэн хүмүүс болон түүний хамгийн дуртай далайг нь үзэн яддаг гэдгээ мэдэгдүүлэхийг хүссэнгүй.

-Зүгээрдээ, чи явчихаад ир би наранд борломооргүй байна.

-За яахав, тэгвэл уйдсан үедээ намайг дуудаарай.

"Чамайг харж байгаа тохиолдолд уйдах гэдэг зүйл надад хэзээ ч тохиолдохгүй л байх даа."

Түүнийг тэрхүү нарийхан хавтан дээрээ зогсоод хэрхэн далайг эзэгнэж байхыг нь би бишрэн ширтэнэ. Юу ч хийсэн тэр үргэлж гайхалтай харагдах юм.

-Би энд сууж болох уу?

Дуу гарсан зүгрүү толгойгоо эргүүлэн харвал надаас холгүйхэн маш том хоёр хөх сууж байв.

-Болно оо гэж би хөдлөхөд нь цулцаганах хөх рүү нь ширтэнгээ хариуллаа.

-Тэр ч халуухан юмаа.

Намайг арай хийн харцаа хөхнөөс нь салган нүүр лүү нь ширтэхэд

-Та хоёр хамт ирсэн юм шиг байна. Үерхдэг хэрэг үү гэж түүнийг асуух үед нь л Сүхёг руу харж байсныг нь ажиглав.

Тэрхэн агшинд би юу гэж хариулахдаа хэсэг эргэлзсэн юм.

-Тиймээ.

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now