6-р хэсэг

5.5K 219 7
                                    

-Чамайг хэн гэдэг юм? гэв.

Би өөрлүүгээ заагаад "Би юу?" гэж асуухад тэр надруу ойртоод

-Юүми. Намайг Жү Юүми гэдэг гээд гараа сунгав. Би юу болоод байгааг сайн ойлголгүй гарыг нь атгаад "Юн Юра" гэж хариуллаа.

-За тэгвэл дараа уулзая Юра гээд өнөөх охин яг л аль эртнээс мэддэг байсан найзтайгаа уулзсан мэт дулаахнаар инээмсэглээд яваад өгөх нь тэр.

"Юу?"

Сая юу болоод өнгөрчихөв. Жү Юүми гэх тэр охин яагаад миний нэрийг асуусан бэ? Бас шууд л намайг нэрээр минь дуудаж сая ч бас салахдаа хүндэтгэлгүй ярьсан. Яг л бид хоёр сайн найзууд юмшиг л…

-Найз чинь юмуу? гэх танил хоолой ард минь хадлаа. Би жаргалтай гэгч нь инээмсэглэсээр эргэн харахад тэр бага зэргийн гайхсан бололтой нүд нь энгийн хэмжээнээсээ улам томорсон байв.

-Үгүй ээ, би танихгүй

-Чамтай их дотно юмшиг л харагдсандаа гээд гараа мөрөөр минь давууллаа.

-Би ч бас их гайхсан. Би өнөөдөр л анх удаагаа түүнийг харж байна.

-Хичээл чинь хэдээс орох юм.

-Одоо хоёр цагын-- Хүлээгээрэй чи энд юу хийж байгаа юм?

"Сүхёгын хичээл зүүн жигүүрт харин манайх баруун жигүүрт байдаг. Энгийн үед бид хоёр тааралддагүй дээ."

-Чамайг хармаар байсан юм.

Тэр намайг маш их ичээж бас бяцхан зүрхийг минь цээжин дотор нь булгилуулж орхих нь тэр. Түүнээс ийм үг сонсоно гэж бодож ч байгаагүй учраас би үнэхээр их гайхаж байлаа. Би юу гэж хариулахаа мэдэхгүй сандарч оюун ухаан минь ямар ч эмх замбараагүй болж байна. Гэвч би ямар нэгэн зүйл хэлэх ёстой.

-Гэхдээ хүмүүс---

"Өө, үгүй ээ."

Би буруу зүйл хэлэх гэж байгаагаа ухааран өгүүлбэрээ дуусгахаасаа өмнө амаа хамхисан боловч хэтэрхий оройтсон бололтой. Тэр аль хэдийн гараа мөрнөөс минь буулгаад халаасандаа хийсэн байв. Намайг түүнрүү гэмшсэн байдалтай ширтэхэд тэр дотноор инээмсэглээд үсийг минь сэгсийлгэлээ.

-Чамайг харчихсан юм чинь одоо ингээд явлаа. Орой уулзая

Тэр гараа далласаар яваад өглөө.
Би үнэхээр тэнэг юм. Үргэлж л утгагүй зүйл ярьж түүнийг өөрөөсөө түлхэж орхих юм. Дөнгөж саяхан л юуг ч нуухгүй гэж шийдчихээд түүнийг энэ хүртэл ирсэн байхад нь тэгээд явуулчихсан энэ амыг яах вэ?

Өдөржингөө л өөрийгөө харааж зүхэв. Би үнэхээр маш том алдаа гаргачихлаа. Тэр надад уурласан болов уу? Эсвэл гомдсон юм болов уу? Үгүй ээ урам нь хугарсан байх. Надаас салчихвал яана? Үгүй ээ үгүй тийм зүйл болохгүй тэр надруу инээмсэглээд орой уулзая гэсэн. Зүгээрээ орой ирэхлээр нь би уучлалт гуйх болно тэгээд үерхэлээ нуухаа больсон гэдгээ ч бас хэлэх болно. Гэхдээ… тэр яагаад гэнэт энд ирж бас тэгж хэлсэн юм бол? Аххх Ий Сүхёг би юу ч ойлгохгүй байна.

SY … "Born to die" цомгын долоо дахь дууг нь би ингэж нэрлэсэн юм. Тэр үеийн с*ксээс хойш энэ дуу бидний бишээ миний хувьд их чухал болсон. "SY"-г сонсох үед л тэр үеийн мэдрэмжүүд минь сэргэдэг. Ихэвчилэн би түүнийг санах үедээ энэ дууг сонсдог. Энэ удаад ч бас адилхан.

Би хөгжимөө сонсон ширээгээ дэрлэн хэвтэнэ. Түүнээс яаж уучлалт гуйхаа сайн мэдэхгүй л байна. Ямар нэгэн юм хийж өгөх хэрэгтэй байх. Гэхдээ юу хийхээ мэдэхгүй нь…

Хэн нэгний аварга том хоёр гар намайг зөөлхөнөөр тэврэх үед би цочин өндийлөө.

-Дахиад л чихэвчтэйгээ юу?

"Энэ тэр байна. Би уучлалт гуйх ёстой."

Намайг түүнрүү эргэн харах үед тэр намайг босгон өөрлүүгээ
харуулан чанга тэврээд

-Би яагаад өмнө нь анзаарч байгаагүй юм бол? Чи жижигхэн хөхтэй болохоор ингэж тэврэхэд их тухтай юм.

-Энийг магтаал гэж ойлгох уу? би түүний харцнаас бултан асуулаа.

-Мэдээж.

Тэр тэврэлтээ улам чангаруулав.

"Одоо л гуйх хэрэгтэй."

Би түүнийг зөрүүлэн бас чангаар тэврээд уучлалт гуйлаа.

-Уучлаарай.

-Юунд? тэр надруу гайхан ширтэнэ.

-Өнөөдрийн хэлсэн зүйлд би үнэхээр тэгж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л зуршил болчихож.

-Чи уучлалт гуйхаар зүйл хэлээгүй шдээ.

Түүний эрүү мөрөн дээр минь ирлээ.

-Би нуух нь хамгийн зөв шийдвэр гэж бодож байсан юм. Гэтэл үнэндээ тийм биш байсан байж.

Тэр юу ч хэлсэнгүй. Би үргэлжлүүлэн

-Би зүгээр л айсан юм. Надаас болоод хүмүүс чамайг доромжлох вий гэхээс.

Тэр намайг тэврэхээ болин тохойноос минь дээхэн газраас бариад надруу ширтэв. Тэгээл уруул дээр минь зөөлхөнөөр үнсээд

-Би чамайг бусдаас нуумааргүй байна гэв.

"Би чамд хайртай, Ий Сүхёг"

Өгүүллэг маань нэртэйгээ сайн тохирохгүй байсан учраас нэрийг нь сольчихлоо.  ( ̄∀ ̄)

Тэгээд надтай хамт байгаарай Юүно8 (♡゚▽゚♡)

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now