/Зассан/ 3-р хэсэг

8.3K 290 5
                                    

За ёстой уучлаарай
Нэтний асуудал гараад өгүүллэг маань дутуу орчихож. Энэ бүтэн орсон нь шүү :'))

Удалгүй хаалга онгойн хүлээж байсан хүн маань орж ирлээ.

-Чи яагаад хаалгаа түгждэггүй юм бэ?

-Мартчихдаг юм гэж би худал хэллээ.

-Намайг хүлээж байсан юм бишүү гэж тэр жуумалзан хэлээд хажууд ирэн суулаа.

-Мэдээж үгүй би зүгээр хийх юмгүй сууж байсан чинь чи өөрөө гэнэт ороод ирсэн шд гэж намайг сандран хэлэхэд тэр сулхан инээмсэглэв. Би түүний инээмсэглэлийг хараад бага зэрэг тайвширан нэг гүнзгий амьсгаа аваад

-Өчигдөр... өчигдөрийн хэлсэн зүйл чинь ямар учиртай юм гэж газар ширтэн хэллээ.

-Юу нь?

-Яагаад гэнэт гэж хэлээд би түүнрүү харах үед бид хоёрын харц тулгарсан юм. Түүнтэй харц тулгарах үед би сандарсанаасаа болоод хэлэх гэж байсан үгээ мартчихав.

-Яагаад гэнэт чамайг хайрлая гэж хэлсэн юм гэж үү? гэж тэр надаас намуухан өнгөөр асуулаа.

Би зүгээр л толгой дохив.

-Чи надад хайртай биздээ гэж тэр сануулаад миний хацарнаас барин бага багаар уруулруу минь ойртлоо.

-Тийм болохоор зүгээр л харцгаая гэж хэлээд тэр уруулыг минь үнслээ. Би эхэндээ юу хийхээ мэдэхгүй байсан ч дараа нь хариу үнсэлцлээ. Түүний үнсэлт намайг мансууруулж байсан юм. Тэр надаас уруулаа салгахгүйгээр аажмаар намайг оронд хэвтүүллээ. Тэгээд түүний гар нь миний гуяаар явж эхлэхэд нь би гэнэтхэн ухаан орон түүнийг түлхэлээ.

Тэр юу ч хийлгүй намайг юм хэлэхийг хүлээн сууна. Гэвч би юу ч хэлж чадахгүй байна. Дахиад л түүний харцанд нь төөрчихөв.

-Чи хүсвэл бид тэр зүйлийг хийхгүй байж болно гэж тэр намуухнаар хэллээ.

Би юу хэлэхээ мэдэхгүй байсан юм. Тархи минь зүгээр л үгүй гэж хэлэхийг хүсэж байсан боловч миний бие аль хэдийн түүнийг нэхээд эхэлчихсэн байв. Бас тэрний харц намайг ховсдож байсан юм. Эргэлзэж байсан ч хүсэл тачаал маань давамгайлж би түүнээс харцаа бууруулан доош ширтээд

-Би туршлагагүй шүү гэж хэллээ.

Би түүнийг хараагүй ч түүнийг инээмсэглэхийг мэдэрсэн юм. Тэр намайг хайрлана гэсэн гэж би өөртөө хэлсээр биеэ суллан түүнд өөрийгөө даатгалаа.

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now