4-р хэсэг

7.2K 259 5
                                    

"Бид үнэхээр тэр зүйлийг хийсэн гэж үү?"

Өчигдрийн болсон зүйлд одоо ч гэсэн үл итгэсээр намайг өрөөнөөсөө гарч ирэхэд Сүхёг ч бас гарч ирж таарлаа.

-Өглөөний мэнд тэр дур булаам сайхан хоолойгоороо надтай мэндэллээ.

-Өглөөний мэнд би газар ширтэн хариу мэндлэв.

-Явцгаах уу? гээд тэр миний гараас атгалаа. Би яахаа мэдэхгүй зүгээр л хөшиж орхилоо.

-Хоцрох нь байна гээд Сүхёг дур булаам инээмсэглэлээрээ мишээсээр намайг хөтлөөд алхалаа.

"Түүний гар үнэхээр дулаахан юм."

Би урууландаа сулхан инээмсэглэл тодруулан түүнд хөтлүүлсээр түүнийг дагана.

Замдаа бид юу ч ярилцсангүй. Энэ нь ч надад тухтай санагдаж байсан юм. Би яг одоо үнэхээр аз жаргалтай байлаа. Яаралгүй тайвнаар алхалсаар бид сургуулын ойролцоо ирлээ. Гэтэл гэнэтхэн л намайг санаа зовнил айдас бүрхээд  авах нь тэр. Хүмүүс биднийг хараад яах бол? Сүхёг шиг нэгэн надшиг ийм охинтой хөтлөлцөөд явж байхыг харвал юу гэж бодох бол? Тэд Сүхёгт дургүй болчихвол яах вэ? Надаас болоод ийм зүйл болж болохгүй гэсэн бодлууд толгойд орж ирэн би зөөлхөнөөр гараа татан авлаа. Намайг гараа сугалж авахад Сүхёг гайхсан шинжтэй намайг ширтээд

-Яасан бэ? гэв.

-Юу бид нөгөө хөтлөлцөхгүйгээр сургууль руу орж болохгүй юмуу? би сандарсан өнгөөр асуулаа.

-Яагаад?

-Зү-Зүгээр л…

Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм.

-Ойлголоо, чи хүсэж байвал болно гэв.

Түүнийг ийм хурдан зөвшөөрсөнд нь баярлаж байсан ч бас нөгөө талаараа бага зэрэг гонсойсон юм.

Бид хоорондоо юу ч ярилгүйгээр сургууль руу явцгаалаа. Биднийг орох үед Сүхёгын найзууд ирж түүнтэй мэндэллээ. Тэднийг ирэх үед нь би Сүхёгоос бага зэрэг холдож зогсов. Түүнийг найзуудтайгаа мэндэлчихээд надруу харахад нь би үл ялиг толгойгоо дохиод тэднийг орхин хичээл орох танхим руугаа гүйлээ.

Өнөөдөр дахиад л хичээлдээ анхаарч чадсангүй. Миний толгойд зөвхөн тэр л эргэлдэнэ. Буцаад түүнийг нууцаар шохоорходог байсан үерүүгээ очмоор ч юм шиг. Түүнийг алдах вий гэж айж байна…

Цаг аль хэдийн оройны 9 болчихож. Би яг л өчигдрийнх шигээ орон дээрээ суугаад түүнийг хүлээнэ. Гэвч тэр ирэхгүй байна. Огтхон ч хөдлөлгүйгээр хаалга ширтэн яг л хөшөө мэт сууна хааяа нэг чилээгээ гаргах гэж суниана тэгээд л буцаад хөдөлгөөнгүй…

🔞Ойлгомжгүй Харилцаа🔞Where stories live. Discover now