Mogwai - Take me somewhere nice
( ⬆️ сонсоод уншвал . . . )Их сургуулийн хаалгыг хамаг хүчээ шавхан өдөр бүр нээж бас ард тас хийтэл хаагдан үлдэхийг нь сонссоор аль хэдийн нэг жил өнгөрчихөж . Ахлах сургуулийнхаа анхны хайраа ч мартаж амжаагүй , хүсэл сонирхолоо ч төдийлөн олоогүй дөнгөж 16 насныхаа амтыг амтлаад ханаа ч үгүй яваа өсвөр насны охин эрдэм ном сурана хэмээн эцэг эхийн элбэрэл хайранд өлгийдүүлсэн өлгийтэй хэвээрээ энд анх ирж байсан .
1 жил ч гэлээ их зүйл өөрчлөгдөж . . .
Өөрчлөлт бүхэний дараа ямар нэг шинэ зүйл байхаас гадна өнгөрсөнд үлдсэн хуучин бүхэн ард гээгдэн дурсамжин дунд нойрсон байдаг .* * *
- 2-р дамжааны оюутан гэхээр бид магадгүй аль хэдийн том болсон гэсэн үг байхаа . Энэ жил илүү их хичээж сурах ёстой . Өмнө жилийн түүхийн хичээлээс болж ямар их оноо алдаж бидний дүн муудлаадаа
Мичико ингэж хэлэх төдийд л түүхийн багшийн зэвүүцэрхсэн , учир шалтгаангүйгээр хэн нэгнийг гоочилсон харц нүдэнд минь зэрвэс хийгээд л харагдах шиг болж хичээлийг нь судлаад дуусчихсан хэрнээ л одоо хүртэл айсаар байдаг минь инээдтэй ч юм шиг санагдав .
- Гэхдээ би л энэ багш дээр үзье гэж чамайг өөр ангиас шилжүүлсэн нь буруудсан юм гэж хэлээд гэмшсэн царай гаргахад Мичико
- За , зүгээрдээ
гээд гэрэл цацарсан цовоо сэргэлэн нүдээрээ надруу харан инээмсэглэв .Мичико бол миний хувьд " найз " гэх үгний үнэ цэнийг одоог хүртэл нандигнан яваа цор ганц нэгэн . Бага ангидаа ичимхийгээсээ болж хэнтэй ч найзалдаггүй , дунд ангидаа хэтэрхий шударга бас хэтэрхий хэнхэг , шилдэг нь байсныхаа гавьяагаар гадуурхагдан , гоочлогдож ирсэн миний хувьд ахлах ангидаа олсон эрдэнэс гэлтэй үнэ цэнэтэй охин .
" Зүрх сэтгэлийн - үнэ цэнэ "
Хэзээд сул өмд цамц угласан болоод л тийм ч их анхаарал татхаар хувцас өмсдөггүй бүр тийм хүсэлгүй над шиг хүн өндөр өсгийт , шорт , бариу цамц өмсөөд сургуульдаа явна гэдэг тамын гал дээгүүр нүцгэн тавхайгаар лавтайхан гишгэлэн алхаж буй мэт санагдаж байлаа . Чухам юуны учир Мичикотой ийм зүйл хийхийг хүссэнээ мэдэхгүй ч заримдаа найз охидууд ийм зүйл хийхийг хүсдэг . Мөн надад тэр үед өөрийгөө эмэгтэй гэдгээр мэдрэхийг хүссэн ганц арга нь өндөр өсгийт байсан байх . ( lol )
( сургуулийн хаалгаар ороод л ариун цэврийн өрөөлүү алхаж ядан яваа өсгийтөө тайлахаар шулуудсан юм. Ямар азаар цүнхэндээ илүү гутал авч яваавэ . )
YOU ARE READING
Dreaming of you , Ame
RomanceБи ганцаараа байх дургүй . Ганцаар ахуйд төсөөлөл минь намайг галзууруулдаг . Nicholas Schreck " The Manson file " Хүүхэд насандаа хамт байдаг байсан үлгэрийн баатарууд минь нэг л өдөр үлгэрийн амьтадаа хөлөглөн тэртээ алсад одчихсон . Ганц эвэртэ...