Хүсэл шуналын гал

384 16 4
                                    

Cigaretes after sex - keep on loving you
( sonsood unshaarai ghdee zuwhun Ame Midori 2-n hesegt l sonsooroi )

Харукигаас салаад хэдэн өдөр өнгөрч байна . Буржгар үс , уур хүргэм яриа , зэвүүн нүд гээд тэрний гэсэн бүхнийг явуулсандаа баяртай байна . Угаас хайр сэтгэл , хүсэл тачаалгүй эр эмийн холбоо гэж юу байх билээ .

                          *  *  *
. Сургуулийн зүүн жигүүрийн эцэст байдаг өргөн шатны доорх хоосон цонхны тавцан их тухтай , харанхуй , бараг хүмүүст харагддаггүй учираас тэндхийг бараг л  гэр шигээ санана. Зүгээр л хэн нэгэн дургүйг минь хүрэгчихвэл , зүгээр л учир шалтгаангүй хүмүүсийг үзэн ядвал науми бид 2 энд ирж давхралдуулан тавьсан 2 ширээний дээр хөлөө савлан суугаад элдэвийг ярьж инээлдэж , хөгжим сонсож , элдэвийн тэнэг бүхнийг хийдэг  . Энд зөвхөн бид 2 ирдэг биш байлаа . Харуки , Науми , би , мөн Наумигийн хайртай залуу . Үнэндээ тэр залууг би 1-р дамжаанаасаа эхлэн л мэддэг . Байнга шахуу гитар үүрч ,  сэтгэцийн өвчтэй бүр шизотой  хүн шиг аашилна . Түүнд хоёрхон төрлийн type байдаг . Эхнийх нь : галзуу солиотой хүн шиг инээж , элдэв онол сургааль ярьж , хөгжимийн талаар цэцэрхэж , чихэвчээ зүүгээтэйгээрээ орилонгоо хүмүүстэй ярилцана . Сүүлийнх нь : маш хэмнэлтэйгээр алхахдаа нүдээ дээш өргөлгүй харцаараа хэн бүгдийг үзэн ядсан байдлаар зөрж өнгөрнө . Ийм үедээ бол тэр мэндлэхээс мэндлэхгүй нь их . Заримдаа хүмүүсийг новшнууд хэмээн харааж түүндээ огтхон ч санаа зовсон шинжгүйгээр гэрэл цацарсан хоёр нүдээрээ ийш тийш инээн додьгор зогсдог нэгэн . Тэр ч угааса л шизотойлдоо . . . Гэхдээ сэтгэл нь магадгүй цагаанаас цагаан , цайлганаас цайлган нэгэн байх . Харин би түүнээс айдас , гадуурхалт тэгээд ахиад айдас мэдэрдэг  . Тэр энэ их айдасаа нуух гэж маш чадварлагаар инээж чаддагт нь би дуртай . Магадгүй  түүний юу даван туулж хэн болоод байгааг бид мэдэхгүй шүүдээ .
Бид ийм л хүмүүс  . .,

- Би үсээ тайрчихсан
- Юуууууу? Алив харъядааа гээд Науми тас тас хөхрөн инээхэд нь гайхан түүнлүү хархад тэр
- Би ч гэсэн тайрчихсан гээд малгайн дотуураа хийсэн байсан үсээ задгайлан харуулхад түүний үс эрүүнээс доогуурхан тайрсан энхэл донхолтой замбараагүй болсон байв .
Би хэлээ виз , бидний судас хүртэл нэг нэгэнтэйгээ ярилцаж тохирсон аятай зэрэг лугшдаг байхаа гэж.
- Юугаар тайрсан гэж асуухад минь тэр
- Мэдээж өөрөө л тайрнашүүдээ
харин энэ удаад би инээд алдан яагаад яагаад ийм адилхан байдаг байнааа хэмээн хэлэхдээ түүнрүү харан гайхшрав.
Би үсээ яг түүнийхтэй адилхан тайрчихсан . Мэдэхгүй ээ нэг л орой тайрчихмаар санагдаад угаалгын өрөөндөө амандаа дуу аялан ороод гартаа барьсан хайчаараа үсээ хайчилж эхэлсэн . Энэ ч надад зугаатай байсан . Дараа нь хэлбэр оруулахын тулд пирэткээр  урдаас нь бага зэргээр тайрч эхэлсэн . Тэгээд тайрч дууссаныхаа дараа өөрийгөө толинд хараад маягтай гэгч нь инээгээд ямар сайхан харагдаж байнаа хэмээн өөртөө швнэсэн .
Науми бидэн шиг хүмүүст өөрөө үсээ хайчлах , тераплю шатааж үнэртэж үзэх , төсөөллийн цагдаадаа хөөгдөх гээд хийхгүй гаж зүйлс гэж байхгүй . Бусад найз нөхдийгөө ангайтал нь тэнэг зүйлсийг сэддэг , үүндээ ч сэтгэл ханууштай . Утгагүй , уйтгартай амьдралаа сэдсэн тэнэг зүйлсээрээ өөрсдийгөө аргацаан саатуулдаг хүмүүсдээ бид .
                        *  *  *
- Клуб өнөөдөр орох билүү ?
- Орно гэсэн . 105 тоотод орно гэж хэлсэн
Энэ сургуульд ядаж л дуртай дугуйлан  минь байгаад би баяртай байна . " Сэтгэл судлал-н клуб " . Долоо хоногт нэг удаа ордог . Энд ирдэг хүмүүс тус бүрдээ ямар нэг онцгой чанартай .  сургуулийн бүх хүмүүсийг үзэн яддаг надшиг хүнд тэд ойр дотно санагддаг нь гайхалтай .
Дугуйлан тарсны дараа ээж залгаад бид 2 лагер явлаашүү гэхэд сая л нэг өнөөдөр 5-дх гэдгийг саналаа . Долоо хоног болгоны амралтын өдрөөр эцэг эх минь цэвэр агаар амьсгалж рашаан уух гэж маш хол зуслангийн байшинлуугаа явдаг . Бүр өвөл байсан ч хамаагүй явдаг ., .
- Науми аав ээж явчихаж , чи өнөөдөр манайд хонооч гэж хэлхэд тэр
- Ямар гоё вээ  , тэгвэл харьчихаад танайхруу ааваар хүргүүлье гээд тэр баяртай нь аргагүй байлаа .

Dreaming of you , AmeDonde viven las historias. Descúbrelo ahora