(Cloves- Dont forget about me )
( сонсоод уншаарай )2016-02-20 эт 8:54pm
( зураг дээрх цагийг харна виз . Яг тэр үед энэ захиаг бичсэн )
" Өдөр хоног өнгөрөх бүрд би чиний хувьд хэн болж хувирч байна . Өмнө нь надаас мэдэрдэг байсан тэр өчүүхэн ч болтугай сайхан мэдрэмж одоо үгүй болчихсон уу ? Хажууд минь байхдаа амар тайванг мэдэрхээ больж энэ мэдрэмжээс илүү сайхан мэдрэмжийг өөр нэгэн мэдрүүлдэг болсон уу? Надтай ярилцаад суухад үнэхээр гайхалтай санагддаг байсан чинь больж , чамайг надаас илүү ойлгох нэгэн гараад ирсэн юм гэж үү ? Эсвэл миний чамайг хайрладаг төрөл бүрийн арга чамд гологддог болоо юу ? Халуун дулаанаар энгэртээ наан тэврэхдээ хамаг л муу муухай бүхнээс чамайг хамгаалан хайрладаг . Толгойг чинь илэн өвөр дээрээ унтуулахдаа амар тайван амраг гээд нойрсуулдаг . Өөртөө өрөөлийн алдааг тохоод гэмтэн гэж өөрийгөө зүхэхвий гэж айгаад хэзээд чамайг буруугүй хэмээн үгэлдэг . Хорвоо ертөнцийн хоосон , хүйтэннийг мэдрэхвий гэж хажуудаа байхад халуун дулаанаар төөнөхийг хүсдэг . Алдаа дутагдал аа эргэн бодоод өнгөрсөндөө өөрийгөө хорихвы гэж айдаг . Сэтгэлд нь нуугдсан тэр их уй гашуу , гансрал ганцаардал , цөхрөл , будилал , өөрийгөө зүхэх тэр үзэн ядалтыг чинь би харцнаас чинь олоод анзаарчихдаг . Тиймээс л би чиний нүдэнд баяр баяслын галыг асааж , зүрхэнд чинь ахин шинэ амьдрал бэлэглэж , амьдралд чинь хамгийн тод гэрэл тусгамаар байна .
магадгүй чамд хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн охид олон байх . Тэднийг харах бүрийдээ хайр чинь хүрж , хажуудаа байлгаж түүнийг хайрламаар , тэвэрмээр , энхрийлмээр санагдаж байгаа . Зүрхэнд чинь догдлол бий болгож , чамайг өөр нэгэн хөөрхөн бүсгүй аз жаргалтай болгож байгаа байх . Чи түүнтэйгээ амтдаа инээж хөгжилдөж , гадуур зугаалж , байшингийн дээвэр дээр наран жаргахыг харж , нөгөө гүүрэн дээрээ хамтдаа гарч , зайсангийн орой хүртэл уралдаж , хаашаа ч хамаагүй хамтдаа тэнэж , нарийхан бэлхүүсээр нь тэвэрч , хонхойдог хацар дээр нь үнсэж , ягаахан уруулыг нь амталж , урт хар гэзэгийг нь самнаж өгч , давхраатай будаггүй нүдэн дээр нь үнсэж , гуалиг туяхан биеийг нь үүрээд явна . харин булбарай цагаан гараас нь хөтлөөд бороонд хамтдаа алхана гэж бодохоор аймшигтай юм . Миний биш өөр хэн нэгний гараас атгаад бороонд алхах чи . . . "
YOU ARE READING
Dreaming of you , Ame
RomanceБи ганцаараа байх дургүй . Ганцаар ахуйд төсөөлөл минь намайг галзууруулдаг . Nicholas Schreck " The Manson file " Хүүхэд насандаа хамт байдаг байсан үлгэрийн баатарууд минь нэг л өдөр үлгэрийн амьтадаа хөлөглөн тэртээ алсад одчихсон . Ганц эвэртэ...