Анхны бороог хүсэмжилнэ бид

169 6 0
                                    

Аз жаргал хэзээд ноёлдоггүй нь харамсалтай . . .
( Энэ удаад хүссэн намуухан дуугаа сонсоод уншдаа . Дараагийн партаас бүх зүйл ангалруу унаж эхлэх болохоор энэ удаагийнх тийм ч онц срнирхолтой биш санагдах байх . Тэглээ ч алгасалгүй уншаарай. Дараагийн партаас айж байна. Надтай ха т байгаарай . )
Хамгийн анхны удаа бас хамгийн сүүлийн удаа би төрсөн өдөрөөрөө лаа үлээж хүсэлээ шивнэж үзсэн юм  . Өмнө нь хичнээн амттай бялуу 18 жил идсэн ч хэзээ ч төрсөн өдөрийн лаа үлээж хүсэл шивнэж үзээгүй байсан миний хувьд энэ удаагийн төрсөн өдөр минь төлөвлөөгүй атлаа сайхан байлаа . Хэнтэй ч уулзахгүйн тулд утасаа унтраагаад өдөржин ганцаараа сонин газаруудаар хиснэ , зугаална , алхана . Жил болгоны яг энэ өдөрийг  л маш олон зүйлсийн талаар тунгаах гэж зөвхөн өөртөө зарцуулдаг . Ягаад ч юм бүү мэд яг өмнөх өдөр нь үхэх талаар олонтаа бодчихоод тэрийгээ өнөөдөр нь хэрэгжүүлэх гэж хаа сайгүй явна . . .
Мичико миний хамгийн нандин нэгэн учир энэ өдөр зөвхөн цор ганцаараа байх хүсэлээ хойш тавиад түүнтэй уулзахаар явсан юм . Хэдий ганцаархнаа энэ өдөрт гашуудал зарлаж өнгөрөөхийг хүсдэг ч гэлээ , утасаа унтраагаад таг чиг болдог ч гэлээ хэн нэгэн намайг байгаа газараас минь олоод ирээсэй гэж дотороо битүүхэн хүсдэг гэдгээсээ өөрөө ичмээр ч юм шиг . Хамаг арга замыг нь хааж хаячихаад хаанаасаа намайг ол гээд сууж байх билээдээ ч гэж бодно . Гэхдээ л . . . Гэхдээ л гэдэг үгний цаана ямар их тэвчээр , гомдол , цөхрөл , хүлээлт , гордьлого оршдог гэж сананаа .
Мичикотой өмнөх өдөр нь уулзана гэж товлож ярьсан учир утасаа асаагаад залгалаа .
- Байна уу? Хаана байна ? Мидори гээд түүний зөөлхөн хоолой уянгалж байна
- Кафед байнаа , чи хаана байна ?
- 3,4-р өргөн чөлөөнд байдаг " ....... " кафед байна . Чи энд хүрээд ирэхүү гэхэд нь
- За одоо эндээс гарла гээд түүнлүү яарав .
Яг энэ хэсэгхээн мөчид утасаа асаалттай байлгасан хэдхэн хоромдоо би цор ганц Амэ -с дуудлага хүлээж байлаа . Утасаа асаахаас унтраах хүртэлээ амьсгаа даран утасны хонхоо чагнаж байс байсхын дэлгэцрүү нь өнгийж байв. Тэр яаж миний төрсөн өдөрийг мартаж эсвэл мэнд хүргэхгүй байж чаддаг байнаа . Хэдий би энэ өдөр баярлахыг хүсээд байдаггүй ч түүнээс баяр баясалыг юутай их хүсэмжилвээ . . . Хүлээсэр л байсан .Гэвч түүнээс дуудлага байтугай мэнд хүрэгсэн захиа ч алга . Тэр дороо л санаа алдаж , толгой гудайлган жинхэн утгаараа гашуудал зарласан хүн мэт болов. Ер ингээд бодход нээрээ л энэ өдөр миний хувьд гашуудалын өдөр байх угаас зөв юм байна . Учир нь өмнөх өдөр нь үхэхийг түмэнтэй хүсэж гүйцэлдүүлэх гэж бөөн эм залгилчихаад унтахдаа би өөрийгөө уйтгар гуниг дотроо хороочихдог юм байна . Тэгээд л маргааш нь ахин төрдөг ч өчигдөрхөн өөд болсон өөртөө гашуудан гансардаг нь энэ аж . . .
* * *

Dreaming of you , AmeWhere stories live. Discover now