The 1975- Robbers
( энийг л сонсмоор байна )
(удсанд уучилаарай )Чиний гар хүрсэн биенийхээ бүхий л хэсгийн сийчихийг хүсэж байна .
2016.03.01
шөнө их муухай зүүд зүүдэллээ. Чи минь зүгээр л байгаасай .
зүүдэнд минь гараас минь атгасан шигээ хүрээд ирээчдээ .
2016.0315
Ийм тэмдэглэлүүд бичиж байж тухайн үед .Бүх зүйлийг шинээр эхлүүлэхийн тулд өнгөрсөн бүхнийхээ үнсийг салхинд хийсгэчихмээр байсан ч ахин ноцох цог бидэнд үлдсэн мэт санагдаж байна . Түүнийг өөрөө холбоогоо таслан , найз охин нь залган ярьсан ч надад итгэл үлдчихсэн байсанд би одоог хүртэл гайхдаг . Надад итгэл төрүүлэх ямар ч үг , үйлдэл үлдээгээгүй тэр хүн . Гэхдээ эцсээ хүртэл би түүнд итгэхээр шийдсэн . . . Хоосноос ч итгэл гаргаад түүндээ итгээд хүлээдэг эмэгтэй хүн сонин шүү .
* * *
17 насаа санан үгүйлж дуусаа ч үгүй байсан 18 насны минь өвөл . Амэ надаас тэр чигтээ явсан гэлтэй сураг чимээгүй нилээн цаг хугацаа өнгөрлөө . Санахдаа санан бэтгэрч , орь дуу тавин уйлан ганцаараа гансарч байснаа олны дунд орохдоо инээд алдаж байсан минь уйтгар гунигтайгаа эвлэлдэн нэгдэж эс бөгөөс ялан дийлж гарах гэсэн тэмцэл минь байсан юм боловуу . Хүн бүхэн л надруу маш өрөвдөлтэй харцаар ширтдэг байлаа . Зөрж өнгөрсөн хэн нэгэн , хажууд суугаа хүмүүс , ангийнхан , найзууд , гэр бүл минь хүртэл намайг инээдээрээ доторх бүхнээ балруулдах гэж хичээж байгаа байдлыг минь намуухнаар ширтэнгээ тэд дотороо миний төлөө гашуудаж байгаа аятай надаас илүү гуниглана . Би яг л тэдний өмнө бага багаар үхэж байгаа мэт эсвэл эдгэшгүй өвчинтэйгөө инээд алдан нулимастай тэмцэж суугаа нэгэн шиг харагдаа байх .
Хүйтэн өвөл ч дуусаж хаварын өдөр хоногууд намайг хүлээж байлаа . Өдөр бүхэн ямар адал явдлаар дүүрэн эсвэл хичнээн уй гунигтай байсан тухайгаа түүндээ бичин үлдээдэг байсан ба тэр минь хааяа нэг уншсан байх нь чатнаас харагддаг байв. Хичнээн хавар болох дөхөж , цаг агаар сайхан байлаа ч сэтгэлд минь сэмхэн уй гашуу байнгын тогтоостой байх болсон нь мэр сэр намайг гунигт автуулна .
Миний хайрт найз Дайсэкү найз охинтой болсон . Хэн нэгнийг хайрлахдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг түүнийг хархад энэ удаад жинхэнэ хайр сэтгэлээ олсон мэт санагдана . Түүний өмнөөс тун их баяртай байна . Гэвч түүний найз охин анхны сэтгэгдлээр надад ер таалагдаагүй юмдаа . Тэр охин манай сургуулийн доод дамжаанд сурдаг . Түүний нэрийг Кико гэдэг . Инээхд нь нүд нь зураас болж , хацар нь хонхойдог , эрүүгээрээ татсан тайрмал үстэй , цэвэрхэн тунгалаг царайтай , инээд алдах нь тунчиг өхөөрдөм , өндөр намаар надтай бараг чацуу . Аан тийм бас их сайхан зурдаг . Гэвч түүний нэг л зүйл надад таалагддаггүй . Түүний хүрээлэл , найзууд гэгдэх охидуудыг би жигшдэг байлаа . Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг үг л энэ удаад надад нөлөөлсөн байх .
Ингээд нилээдгүй цаг хугацаа өнгөрхөд хамгийн сайн эрэгтэй найзынхаа хайртай охинтой бага багаар танилцан дотносож байлаа . Эцэст нь би түүнийг танин мэдэж , яг л надтай адил уй гунигт өөрийгөө мэдүүлж галзуу юм шиг аашилж , дотороо өөрөө өөртэйгөө зөрчилдөн , адгийн байдалд унадаг гэдгийг нь хамтдаа өнгөрүүлж байсан хором бүрийнхээ галзуурлаас мэдэж бас
мэдэрч байсан юмдаа . Би түүнийг " мэдэрдэг " . Науми надаас тэр чигтээ яван одсоноос хойш Дайсэкү л хамгийн ойр хүн минь байлаа . Харин Кико гарч ирснээс хойш байдал өөр болсон . Би түүнд баярлаж явдаг юмдаа. . .
ESTÁS LEYENDO
Dreaming of you , Ame
RomanceБи ганцаараа байх дургүй . Ганцаар ахуйд төсөөлөл минь намайг галзууруулдаг . Nicholas Schreck " The Manson file " Хүүхэд насандаа хамт байдаг байсан үлгэрийн баатарууд минь нэг л өдөр үлгэрийн амьтадаа хөлөглөн тэртээ алсад одчихсон . Ганц эвэртэ...