Өдөр болгоны үзэх ёстой хичээл , хийх ёстой зүйлс , мэндлэх ёстой хүмүүс , идэх ёстой хоол бүр амьсгалах минь хүртэл надад хичнээн төвөгтэй санагдаж байна гээ ч . Бүхий л зүйлс яг хэдийд ийм учир утгагүй болчихвоо ? Бүр өдөр бүрийн шунахайран уудаг кофе , аль хэдийн нөлөөнд нь автсан тамхи хүртэл утгагүй , урлаггүй санагдаж байна . Яах вэ ? Хаашаа гарах вэ ? Хаана хаалга байна вэ ?
Дайсэку , Харуки хоёрыг дагаж ирсэн залуу сургууль дээр минь ахин хэд хэдэн удаа ирэв .
Сургуулийн бүх хүүхдүүд явсны дараа бид үлдэж харанхуй кордороор хэрэн хисэж , сайхан дуу сонсож , хажуугаар нь элдэв яриа өрнүүлэн цонхны тавцан дээр суудаг байв . Тэднийг яагаад улаан нүдэлж ирдэг байсны учирыг олохын сацуу энэ муу зүйл гэдгийг мэдэж ойлгож байсан ч би аль хэдийн тэдний эгнээнд нэгдсэн . Юмс бүхэн өөрөөр харагдаж , дуу авиа минь солонгорон холилдож , бодолууд минь агаарт жингүйдээд л . Тэнд явж байгаа дууны хэмнэл бүр судсаар минь цустай хамт урсаж гэнэт гэнэт лугших мэтээр биеийг минь нэвтлэн орсон шигэн цөмлөн гарч байгаа мэт мэдрэгдэнэ . Эцэс төгсгөлгүй энэ манан дунд би хөл алдан биш өөрийн хүслээр тэдний гараас хөтлөн орсон .
Ингээд л миний харааж зүхээд байсан уйтгарт өдөр хоногууд хаанаас ч юм гараад ирсэн хачин жигтэй бүхнээр хөврөхөд хүрч байна .
Харуки анхнаасаа л надад халамж муу байсан одоо ч тийм хэвээрээ . Надад түүний хайр халамж ч утгагүй үнэ цэнэгүй санагдах биз .
Харуки , Дайсэкү , Науми , би тэгээд тэр ер бусын нэгэн . . .
Науми гэж хэн бэ ? Гэж бодох нь аргагүй . Зузаан уруул , давхраалсан нүд , ямар ч тортоггүй гялалзсан харц , булбарай арьс минийхтэй энэ тэнцүү урттай үс , сөөнгө атлаа цаанаа л нэг өвөрмөц хоолой , сайхан шүдээ яралзуулан тас тас хөхрөх түүний инээд хэний ч сэтгэлийг эзэмдэм - энэ бол Науми . Бид хүсэл сонирхолоороо нэгдэн нэгнийгээ олсон ч бидний мэдрэмж үйл хөдлөл нэг хүнийг хоёр хуваагаад тавьчихсан гэлтэй ганц хором , ганц смийн ч зөрүүгүй байдагт л бид бие биендээ энэ хэдэн хоногт ээнэгшиж . Би түүнтэй анх хэрхэн танилцсанаа огтоос санахгүй байна . Санах гэж толгойгоо гашилгахыг ч хүсэхгүй байна . Зүгээр л зүрх сэтгэлд минь нөлөөлсөн хүч түүнээс үргэлжид мэдрэгддэг . . .- Сургуулийн бүх гэрэлийг унтраачихмаар байна шүү гэж инээд алдангаа явсан бүр газарынхаа гэрэлийг унтраах зүггүйтэх намайг Дайсэкү шоолон инээнэ .
ингэсээр цонхны тавцан дээр очин суугаад харин өнөөх залуу шатны бариул дээр суухыг нь хараад уначихвы гэсэн бодол намайг ямар их айлгаж байваа .
- Судсан дээрээ даруулж байгаад ухаан алдаж үзсэн үү ?
- За больдоо гэж дуу алдан өнөөх залууруу гайхсан бас хэрэггүйшүү гэсэн харцаар харлаа . Гэхдээ надад сэжим ч гэсэн сонирхол ихээр байлаа . Өнөөх залуу гэснээс түүний нэрийг өдий хүртэл дурьдаагүйдээ санаа алдмаар санагдаж байна . Түүнийг найзууд нь Л гэж дуудна , харин би түүнийг үүнээс хойш Амэ хэмээн нэрийдмээр байна .
- Энэ ямар ч аюулгүйээ , туршиж үзэх хүн байна уу гэж ёжлонгуй асуусанд Дайсэкү цонхны тавцан дээр суун намайг гэсэн янзтай түүнлүү харав .
Амэ , энэ залуу яахаараа ийм гаж байдаг байнааа гэж бодсон ч анхнаасаа би түүний нүдлүү харан зогтусан зогсохдоо үүнийг гадарлан байсандаа .
KAMU SEDANG MEMBACA
Dreaming of you , Ame
RomansaБи ганцаараа байх дургүй . Ганцаар ахуйд төсөөлөл минь намайг галзууруулдаг . Nicholas Schreck " The Manson file " Хүүхэд насандаа хамт байдаг байсан үлгэрийн баатарууд минь нэг л өдөр үлгэрийн амьтадаа хөлөглөн тэртээ алсад одчихсон . Ганц эвэртэ...