Та өмнө нь хориотой гудамжны талаар сонсож байсан уу??? үгүй бол танд гэж зөвлөхөд тэр гудамжинд хэзээ ч бүү хөл тавь хууль огт үйлчилдэггүй цорын ганц газар. Тэнд наад захын энгийн хууль дүрэм ч үйлчилдэггүй. . . Тэр бол өөр ертөнц ... Таны төсөөлж ч чадахгүй аймшигтай ертөнц
Тэнд үйлчилдэг цорын ганц хууль бол "ХЭН ХҮЧТЭЙ ТЭР БҮГДИЙН ЭЗЭН!!!"
====================
Гадаа хэдийн харанхуй болчихсон байна.Харанхуй болно гэдэг өдөр шөнө солигдож байгаа байгалийн нэгэн үзэгдэл хэдий ч харанхуй гэдэг үг өөртөө маш ихийг нуудаг. Нуух нуухдаа голдуу хар бараан зүйлсийг нуудаг нь харамсалтай.
Харанхуй гэх тодотголд хамаарагдах бүх муу зүйлс бүтэн өдрийн турш гарахаа хүлээн ичээндээ хэвтэж байсан араатан мэт гадаа гэрэл тасрав уу үгүй юу хотын өнцөг булан бүрд гэмт хэргүүд гарч эхэллээ. Гэвч энэ бүхнийг хэн ч мэдэхгүй анзаарахгүй, аан анзаарахгүй биш анзаарсан ч миний хэрэг биш гэж хаядагт л байгаа юм.
Хүн гэдэг ийм л аминчхан үзэлтэй өөдгүй амьтан өөрөө л болж байвал бусад хүмүүс огт хамаагүй мэт санагдаж өвдөж зовж байгаа нэгнийг хог шаар мэт үзэж тусламж хэрэгтэй нэгнийг хараагүй мэт өнгөрдөг тийм л араатнууд, өөрсдөө хэзээ ч тийм байдалд орохгүй мэт аашилдаг болов ч хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар төсөөлж ч байгаагүй байдалд орох үедээ "Хүмүүсээ надад туслаач" гэж өт хорхой мэт өвдөг сөхрөн гуйдаг. Гэвч тэдэнд хэн ч туслахгүй учир нь аюулгүй байгаа хүмүүс аюулд орсон нэгнийг өөрөө аюулд орон ортлоо хэзээ ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй...
Хүний амьдрал ингэж л өрнөдөг аминчхан үзэл, хувиа хичээх, үл тоох гэсэн тойргоор эргэсээр үхэн үхтлээ энэ тойргоосоо үл гарна.
Шөнийн тэнгэрт одод гялалзаж саран авхайн бүүвэйн дуунд хүмүүс гүн нойрондоо автжээ. Энэ үед хотын захын нэгэн навсгар, салж унах гэж байгаа мэт жижигхэн байшинд эмэгтэй хүний тусламж ирэн орилох басхүү хэн нэгнийг онцлон дуудан амь авраач гэж гуйх гуйлт анир чимээгүй гудамжинд сэтгэл сэрт хийлгэм чанга бөгөөд түгшүүртэй сонсогдож байлаа.
Ойр хавийн айлууд бүгд гүн нойрондоо автан сонсохгүй мэт харагдах боловч нөгөө л нэг аминчхан үзэл миний хэрэг биш надад хамаагүй гэсэн ялзарсан бодлууд нь тэр хавийн хүмүүсийг орноос нь үл босгоно.
Энэ үед үнэхээр тусламж хэрэгтэй бурхан ч бай, чөтгөр ч бай хэн нь ч хамаагүй надад туслаасай гэж бодон орилж байгаа эмэгтэй бол ахлах сургуулийн сурагч Ан Гаёон гэх өрөвдөлтэй охины арга ядсан хоолой ажээ.

YOU ARE READING
/Дууссан/ # Хориотой гудамж #
FanfictionТа өмнө нь хориотой гудамжны талаар сонсож байсан уу??? үгүй бол танд гэж зөвлөхөд тэр гудамжинд хэзээ ч бүү хөл тавь хууль огт үйлчилдэггүй цорын ганц газар. Тэнд наад захын энгийн хууль дүрэм ч үйлчилдэггүй. . . Тэр бол өөр ертөнц . . .Таны төсөө...