Ep-4

6.8K 494 35
                                        

Чэн намайг нэг машинд хүчээр суулгаад хаа нэг тийшээгээ аваад явлаа.............

Чэнтэй хамт ирсэн залууг Кай гэдэг юм байна лээ бид гурав явсаар энэ аймшигтай эмх замбараагүй гудамжинд баймааргүй дэндүү тансаг бараг л хааны ордон гэмээр гайхалтай аварга том харшид ирлээ.

Таван давхар бас хавирган сар шиг хэлбэртэйгээр сунан баригдсан аварга том байгууламж энэ байшингийн нэг захаас нөгөө зах хүртэл алхах юм бол ямар ч байсан 20 30н минут чөлөөтэй алхахаар юм шиг байна.

Энэ Чэний гэр гэж үү? Энэ залуу гэмт хэрэг хийж ийм их мөнгө олсон гэж үү?? Нөгөө нэг алтан жорлонтой арабын шахууд нь ч Чэнээс ядуу мэт санагдлаа.

Үнэнийг хэлэхэд манай ерөнхийлөгчийн ордон ч энэ харшийн хажууд сурагчийн дотуур байр шиг инээдтэй харагдах юм байна. Бурхан минь гэж над шиг ядуусын хороололд өссөн охинд энэ барилга дэндүү гайхмаар байх бөгөөд эрүү минь эгээтэй л салаад унасангүй манай улсад ийм баян хүн бас байдгаа нөгөө гайхуулаад байдаг том том компаний захирал хөрөнгөтөн хүмүүс нь юу хийж байдаг байна аа. Тийм том компанитай юм байж бас Чэн гэдэг залуу юу хийдэг болохоороо ийм их хөрөнгө цуглуулж чаддаг байна аа алтаар хийсэн хар тамхи худалддаггүй л байлтай. Түүний гэрийг харахад яг л там доторх диваажин шиг харагдаж байв.

Хүн бүгдийн хажуугаар нь явахаас ч айдаг гэмт хэргийн үүр болсон энэ газар бас хүмүүсийн төсөөлдөг шиг нурж унах гэж байгаа балгаснууд байдаг гэж боддог энэ газарт ийм гайхалтай харш байх гэж...

Хориотой гудамж тусгаар улс шиг гэдэг нь үнэн бололтой. Хориотой гудамжны зах хэсгүүд үнэхээр жихүүдэс төрүүлэм нурж унах гэж байгаа балгаснууд ханан дээр нь улаан будгаар янз бүрийн сүрдүүлсэн зүйлс биччихсэн байдаг бол гудамжны төв хэсэг рүү явах тусам барилга байгууламж нь сайжирч яг төв хэсэгтэй буюу Чэний эзэмшил хэсэг солиормоор хэний ч шуналыг хөдөлгөм сайхан юм...

Би гайхширч амаа ангайж явсаар харшийн өмнө ирлээ. Хэдэн хар хувцастай хүмүүс гүйж ирэн хаалга онгойлгож өгөөд бөхөлзөн сүйд болж байлаа. Би ч гайхан машинаас буугаад эргэн тойрноо ажиглан ангайн зогссоор.

Чэн: хөөе охион орохгүй юм уу?

Би: би юу "өөр лүүгээ заахад"

Чэн: -_- Кай тэгээд охин юм шиг харагдаад байгаа юм уу?

Би: аан за 

Би гэдэг хүн хэт их гял цал тансаг байдлыг мэдэрч үзээгүй болохоор харшийнх нь үүдэнд ирэхэд л сүрдэж байлаа.

/Дууссан/ # Хориотой гудамж #Where stories live. Discover now