Ep-3

5.9K 494 14
                                    

Чэн над руу аймшигтай харж байснаа дотогшоогоо орлоо......... оров уу?? үгүй юу тас түс хийх чимээ хадан ямар нэг юм хагарч байгаа мэт сонсогдож байлаа, юу болоод байгаа юм болдоо?

Зохиолчийн талаас:

Чэн Кайтай хамт өөрийн авах ёстой зүйлээ авах гэж сохор хархын эмсийн хүрээлэнг зорилоо.

Кай: Эмсийн хүрээлэнгээс юу авах гээд сүр болгож намайг дагуулж яваад байгаа юм?? "гэсээр үл ялиг инээвхийлэн асуулаа"

Чэн: Өөрийн үлдээсэн зүйлээ авах гэж "гэсээр өөр зүйл хэлсэнгүй. Төв царай гарган сууна"

Кай: Яасан дээр эмсийн хүрээлэн орсон гэсэн нөгөө ажилдаа сайн дажгүй хүүхэнтэй болчихсон байна уу??

Чэн: Шинэ хүүхэн байх нь байсан гэвч тэр нөгөө ажилдаа үнэхээр муу "үл ялиг инээмсэглэнэ"

Кай: Тийм юм бол яах гэж дахиж очоод байгаа юм найз чамд ямар л бол ямар охин олоод өгье

Чэн: Хэрэггүй дээ би өөрт хэрэгтэйгээ олчихсон

Кай: Ямар ч байсан чи үнэхээр сонин байна шүү уг нь хэр баргын хүүхэнд ингэж хөл алдаж гүйдэг хүн биш дээ "гэх үед Чэнийг илүү сонжсон харцаар харна"

Чэн: Тэр хүүхэнд сайн болсон юм биш зүгээр л түүнийг дэргэдээ байлгах нэг шалтгаан байгаа юм

Кай: Ойлголоо их л чухал шалтгаан бололтой

Чэн: Тийм ээ маш чухал

Тэр хоёр ийнхүү ойр зуурын зүйлс ярилцсаар сохор хархын эмсийн хүрээлэн ирлээ. Чэн дотор оронгуутаа л хэд хоногийн өмнө уулзсан нөгөө охиныг харцаараа хайв. Гэтэл тэр охин ногоон тамд хордсон нь илт харагдах бөгөөд охины нүд нь улайж нүднийх нь доогуур хөх судал татсан царай нь сааралтан үхсэн хүнийх шиг үнсэн саарал болсон бас хэд хоногийн өмнө уулзсан үеэ бодвол илүү турж эцсэн байдалтай байх бөгөөд энэ байдал нь Чэний сул талыг ил болгох шиг боллоо. Түүний нүд нэг газраа тогтож ядан амьсгаа нь түргэсэн хамаг судас нь товойж гарч ирэх нь Чэнийг уурандаа багтрах гэж байгааг илтгэнэ...

Сохор харх: Эзэнтээн тавтай морил "бөхөлзөнө" та энэ өрөөнд орно уу? өнөөдөр ямар хэргээр ирэв? удирдагч Кайтай хамт наргих гэж ирсэн юм уу? та хоёр ямар хүүхнүүд авмаар байна хүссэн хүүхнээ авч болно шүү бас "гэхэд нь үгийг нь тасалж орхилоо"

Чэн: Зүгээр орцгооё

Чэний нүднээс өмнөх дурсамжаа санасан болов уу гэмээр нууцхан гуниг бас маш их уур хэлэн харагдаж байлаа түүний нүд яг л хүний нүд биш юм шиг. . . Хэн нэгнийг юу ч үгүй урж тасалж хаяхыг хүссэн араатны нүд болон хувирсан байв.

/Дууссан/ # Хориотой гудамж #Where stories live. Discover now