Бэкхён: ХӨӨЕ НӨГӨӨ ХАМТ УУНА ГЭСЭН ЯАСАН БЭ??? ХҮН АЖИЛТАЙ БАЙХАД ДУУДЧИХААД "гайхах"
Чэн буруу ойлголтоо засахын тулд хурдхан Гаёоны өрөө лүү гүйлээ түүнийг гэр дотроо гүйх хэмжээний сандаргаж байна гэдэг нь Гаёон Чэний хувь хэчнээн чухал хүн болохыг илтгэж байлаа.
Гэр дотроо байдгаараа сандран гүйх Чэнийг харсан үйлчлэгч ажилчид маш их гайхаж хоорондоо шивэр авир хийнэ. Арга ч үгүй биз дээ дотнын хүнийг чинь алах гэж байна гэж хэлсэн ч үл тоодог Чэнийг ингэж байхыг харна гэдэг нар буруу талаас гарахтай л ижилхэн зүйл юм.
Миний талаас:
Чэний галзуу мэт муухай төрөхийг харсан би гэдэг хүн нөгөө л нэг шокийн байдалтайгаа орон дээрээ хий хоосон зүйл гөлрөн сууна. Чэнд зодуулж байсан тэр эмэгтэйн царай толгойноос минь гарч өгөхгүй байн байн нүдэнд харагдана. Тэгэх болгонд нь Чэнийг харааж зүхмээр болох юм. Арга ч үгүй биз дээ Чэн шиг тийм араатан л дэлхий дээрх тамыг бүтээсэн байгаа түүнээс биш энгийн хүн лав ийм аймшигтай газрыг бий болгож чадахгүй байсан.
Муу хүнийг дурсахаар гэж түүний тухай бодож байтал Чэн байдгаараа амьсгаадчихсан ороод ирлээ. Одоо бас яах гээд байгаа юм болоо арай намайг тэнд байсныг мэдчихсэн юм биш биз? тэгээд нууцаа хадгалахгүй бол намайг ална гэж сүрдүүлэх гэж орж ирсэн юм байх даа? Яг тэгсэн байна шүү дээ одоо би яана аа.
Чэн: Гаёон "орон дээр суулаа"
Би ч яах ёстойгоо мэдэхгүй байсан болохоор шууд л буруу хараад хэвтчихлээ.
Чэн: нөгөө................. Гаёон чиний харсан зүйл байна шүү дээ
Би: 0_О
Яг мэдээд байсан юмаа одоо намайг тэр нууцыг нь хадгалахгүй бол ална гэж хэлэх байхдаа арай нөгөө үйлчлэгч эмэгтэй нь үхчихсэн юм биш биз дээ? Тэр үнэхээр муу харагдаж байсан одоо яах вэ?? Намайг нууцаар харсан гэдгийг аль эрт мэдчихсэн байна одоо намайг алах байх даа.
Чэн: Гаёон "миний гарт хүрлээ"
Би: 0_О
Одоо яана аа?? эргэж харж л болдоггүй юм шүү тэр яг намайг алах гэж байгаа бололтой яана аа бурхан минь бурхан минь . . . Зүрх түг түг гээд маш хурдан цохилсоо. . .
Чэн: над руу эргээд хар хэлэх чухал зүйл байна
Одоо яана аа намайг яг алах гэж байх шиг байна яана аа яана аа. . .
Чэн: Гаёон "бага зэрэг чанга хэллээ"
Би огцом эргэж хараад нүдээ тас аньсан чигтээ: Б-Би. . . Би харсан зүйлээ хэнд ч хэлэхгүй ээ мэдээж их айсан гэхдээ би харсан бүх зүйлээ мартах болно. Амлаж байна намайг битгий алаач Чэн эзэнтээн " гээд 2 гараа хавсран гуйж эхэллээ"
Чэн: Зүгээр болохоор нүдээ нээ
Би ч бараг л буудуулах гэж байгаа хүн шиг айсаар арай гэж нүдээ нээгээд Чэн рүү хартал инээгээд сууж байлаа.
Чэн: Би чамайг алах гэж ирээгүй болохоор санаа зоволтгүй "хэмээн жуумалзсаар нүүр лүү минь харснаа" тэгж их уйлсан юм уу? хамаг нүд чинь улайчихсан байна надаас их айсан уу? уучлаарай "үсийг минь чихний араар хийлээ"
Би: айл. .. гүй я..яадын
Чэн: Уучлаарай тэр үед яасан бэ? гэхээр "гээд ярих гэж байснаа нууц хаалгыг хаагаад тавьчихсан шкаф руу харан" энэ юу вэ?
Тэр нууц хаалга байгаа газарт анхаарлаа хандуулаад байсан болохоор би түүний уруул дээр шууд үнсчихлээ тэр нууц хаалганы тухай одоохондоо мэдэж болохгүй бас би түүнд огт итгэхгүй байна. Наташад ч бас итгэхгүй байгаа. Өөрийн итгэж болох хүнийг олсон цагтаа л нууц хаалга болон сонссон зүйлээ хэлэх үгүйгээ шийдэх болно.

CITEȘTI
/Дууссан/ # Хориотой гудамж #
FanfictionТа өмнө нь хориотой гудамжны талаар сонсож байсан уу??? үгүй бол танд гэж зөвлөхөд тэр гудамжинд хэзээ ч бүү хөл тавь хууль огт үйлчилдэггүй цорын ганц газар. Тэнд наад захын энгийн хууль дүрэм ч үйлчилдэггүй. . . Тэр бол өөр ертөнц . . .Таны төсөө...