… Аз жаргал гэдэг өөрийн түүж чадах цэцэгсээр хийсэн баглаа аж………Хаа сайгүй цэцгийн баглаанууд өлгөөстэй,энд тэндгүй хурц тод гэрэл асан,бүгдийнх нь царайнд хэзээ ч зовж шаналж байгаагүй аятай инээмсэглэл тодрон зөвхөн сайн сайхан ирээдүй хуучны инээдэмтэй,аз жаргалтай,бахархмаар дурсамжуудаа хуваалцах хүмүүсээр дүүрсэн энэ танхим.
Зөвхөн хоёр хүний хайр сэтгэлийг гэрчэлж тэдэнд баяр хүргэхээр ирсэн хүмүүс...Хуримын ая эгшиглэн хүмүүс чимээгээ намжаахад хөтлөгч сүйт бүсгүйг гарч ирэхийг урин алга ташилт цуурайтна.Өөрийн сэтгэл зүрхний нэгэн талаа догдлон хүлээх сүйт залуу.Сүйт бүсгүйн аав баяртай бас гунигтай мэдрэмжүүдэнд дарагдан хайрт хүнд нь гарыг нь атгуулах аж.
Хөтлөгч:Өнөөдөр бид бүхэн энд Мину Хэжү нарын хуримын гэрч болохоор энд цугларан ирсэн билээ.
Гэрлэх үед магадгүй бид дахин шинээр төрдөг бизээ.Төрөх үедээ өвдөж байснаа ,гэрэл гэгээг анх удаа харснаа,хамгийн эхэнд уйлснаа санахгүй ч гэлээ бид гэрлэсэн өдрийг мартахгүй.
***
Гэнэт л утасны сэрүүлэг гонгинон сайхан зүүднээс минь сэрээж орхив.
"Айш,миний сайхан зүүд,Гэхдээ би бодит болгохын тулд одоо босох ёстой.Өглөө бүр түүний царайг л харна гэж босдог болж,хэн мэдэх билээ? Магадгүй Хэжүтэй би нэг л өдөр гэрлэх байх,Ингэхэд эмэгтэйчүүд ганцхан өөрсдийгөө гэрлэлтэндээ догдолдог л гэж боддог байхдаа.Ганц ялгаа би ярих дургүйд л байгаа юм шүү дээ.Би төсөөллүүдээ ил гаргах дургүй хүн" хэмээн Мину ийн бодсоор гэрээсээ гарлаа.
Сургууль ирэхэд түүний хамгийн ихээр харахыг хүссэн царай сонсохыг хүссэн хоолой угтлаа.
Мину:Хэжү чи ямар эрт ирээ вэ?
Хэжү:Эрт сэрцэн чинь хийх юм олдохгүй
Мину:Одоо дөнгөж 7 өнгөрч байна
Хэжү:Чи дандаа ингэж эрт ирдэг үү?
Мину ярзайсаар:Би чинь ангийн дарга шүү дээ
Хэжү:Чи захирал болж болохгүй шүү
Мину:Яагаад?
Хэжү:Хамаг ажилчид чинь чамаас айгаад ажлаасаа гарчихна
Мину инээсээр:Тэр тусмаа болох хэрэгтэй юм байна.
Хэжү:Чи битгий хөмсгөө зангидаж байлдаа.Би үрчинхий нөхөртэй болмооргүй л байна шүү
YOU ARE READING
"HIVE" /ДУУССАН/
Teen FictionМиний хувьд хайр гэдэг бол түүний амьдралаар амьдрах.Бурхан надад түүнийг минь бэлэглэсэн юм.