1:4

26 6 0
                                    


*****

Шюга Юилыг харахын хүслэн болсоор хурдхан шиг гэрээсээ гаран Кафег зорин алхлаа.

Кафены ойролцоо ирчихсэн алхаж байтал Юилын явж байгааг хараад дуудах гэтэл хэн нэгэн Юилыг тэврээд авав.

Юнги нүдээ онийлгон сайн лавшруулж харснаа хэн болохыг нь танилаа. Жон Жонгүг яагаад Юилыг тэвэрсэн юм бол гэх үгс шууд л толгойнд орж дараа нь харамлах сэтгэл төрлөө.Гэхдээ үерхдэг биш болохоор очоод харамлаж чадалгүй дэмий л байрандаа хөмсгөө зангидан шаналан зогсох аж.

Жонгүг ч удалгүй Юилыг тэврэхээ болиод зам дагуу цааш яваад өгөв.Юилээс үерхэж байгаа эсэхийг нь асуухыг хүссэн ч тэгсэнгүй.

Шюга гуниглахаас өөр зүйл хийдэггүй мэт өдөржин санаа алдан сагс тоглолоо.Оройхон тийшээ гэр лүүгээ алхаж явтал дахиад л Жонгүгтэй тааралдан ууралсандаа эргэж харан явах гэтэл Жонгүгтэй цуг нэг охин харагдан Юилыг л байх гэж бодсон биш бүр тэс өөр охиныг Жонгүг бэлхүүсээр нь тэврээд нэг гарнаас нь атган инээмсэглээд зогсож байх нь тэр.

Хайртай хүнийг нь хуурч байгаа гэж бодохоос Шюгагийн уур хүрч ядарсан биеээ ч үл хайхран шууд л гүйж очоод Жонгүгийг шанаадаад авав.

Жонгүг түргэхэн босож ирээд:Чи хүн андуурчихав уудаа ? бацаан минь

Шюга:Чам шиг амьтныг бол андуурахгүй

Жонгүг:За яахав? Гарын ая даана гэж найдая

**********

Кафе хаах дөхсөн болохоор тэр хэдээс өөр хүн үлдээгүй байлаа.Гэнэт хаалгаар Шюга орж ирэн Юилыг тэврээд авах нь тэр.

Хэжү:Би үхчихэж л дээ

Хэёон:Намайг нэг нь тосож аваарай

Шюга Юилыг тэвэрсэн гараа суллан мөрнөөс нь бариад:Надад хэлээч Чи Жонгүгтэй үерхдэггүй биздээ

Юил:Үгүй

Шюга:Тийм бол боллоо гээд санаа алдлаа.

Ёожин шивнэн:Энд юу болоод байгаан бэ?

Хэжү шивнэн:Хэн мэддийн?

Юил Шюгагийн сэтэрсэн уруулыг анзаараад гараараа эрүүнд нь хүрэн хөмсгөө зангидсаар:Чи зодолдоо юу?

Шюгагийн арьсанд Юилын гар мэдрэгдэхэд зүрх нь бараг зогсох шахаад түргэн цохилж эхэллээ.

Шюга гараа явуулсаар Юилын гарыг атган:Зүгээрээ

Юилын харц нухацтай болон:Гараа бас шалбалчихсан байнашдээ гэж уурлангүй хэлээд Шюгаг чирсээр тек рүү явав.

"HIVE" /ДУУССАН/Where stories live. Discover now