1:8

65 6 1
                                    

Минхёг:Ёожинаа хаана байнаа гэсээр гэрээр нь нэг түүнийг хайсан ч Ёожин байсангүйд Минхёгийн санаа зовон утсаа аван дугаарыг нь хийн залгатал орны хажуу талын шүүгээн дээр түүний утас дуугарч байх нь тэр

Минхёг:Утсаа хүртэл орхиод надад ч хэлэлгүй хааччихсан юм бэ? Ёожинаа хэмээн санаа зовсон өнгөөр үглэн хувцсаа өмсөж байтал Ёожин гаднаас хоёр тор дүүрэн юм барисаар орж ирэх нь тэр.

Ёожин Минхёгийг хараад том нүдлэн:Минхёгаа ямар эрт сэрээ вэ?

Минхёг:Би чамайг унтамхай л гэж бодсон үгүй байжээ

Ёожин:Би тийм ч яадгаа алдсан  хүн биш шүү хэмээн өөрийгөө өмгөөлөн зогсох нь Минхёгт дэндүү өхөөрдөм харагдан нүүрэнд нь тулж зогсон инээсээр ширтэх  бөгөөд Ёожин сандран харцаа буруулж Минхёг хацар дээр нь түргэхэн шиг үнсчихээд  тортой зүйлсийг нь гарнаас нь аваад гал тогооны ширээн дээр тавиад хөргөгчинд нэг бүрчлэн нямбайлан хийж байхдаа үнэхээр дур булаам харагдах аж.Минхёг өмссөн хар срочикнийхоо ханцуйг тохой хүртлээ шуусан байх бөгөөд дээшлүүлэн харахад түүний булчин товойн харагдаж төвөнх хацар,уруул,хамар,нүдний харц, хөмсөг,  бага зэрэг замбараагүй хэдий  ч өөрт нь зохисон үсийг Ёожин нэг бүрчлэн нягтлан харж өөрийнхөө догдлох зүрхийг хянахыг хичээж байлаа.

Минхёг  бүх зүйлсийг цэгцэлж дуусаад Ёожины өмнө ирж зогсон мөрөн дээр нь гараа тавин удалгүй мөрөөр нь тэврээд өөртөө наан:Би гарчихаад ирье чи хүлээж байх уу? хэмээн намуухан өнгөөр хэллээ.

Ёожин:Гэнэт яагаад хэмээн зүгээр л асуухыг хүссэн ч нэг л гомдсон өнгөөр хэлчихсэндээ санаа зовон хариултыг нь хүлээж байтал

Минхёг:Ийм хувцас тухгүй байна л даа харин .Тэгээд чөлөөтэй хувцас аваад буцаад ирнээ.Юу ч хийлгүй намайг бодоод хүлээж байгаарай за юу?

Ёожин:Аан за тэгэе

Минхёг Ёожины үсийг нь үнэрлэн:Зза би ер нь гарахаа болилоо чамайг санах юм шиг байна

Ёожин:Минхёгаа

Минхёг:Хатагтай та энд суугаад хэмээн сандал татан Ёожиныг суулгаад хоолойгоо засан:Миний өглөөний цай яаж бэлдэхийг тухлан үзэж таалан соёрхоно уу?

Ёожин инээгээд:Хараад сууж байя

Минхёг ширээн дээр хоёр гараараа тулан Ёожиныг харан нүдээ анин инээмсэглэснээ өглөөний  цай бэлдэж эхлэлээ.

Ёожин үйлдэл бүрийг нь нүд салгалгүй яг л дуртай киногоо үзэж байгаа мэт анхааран харж байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 20, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

"HIVE" /ДУУССАН/Where stories live. Discover now