…………………………………………………
Минхёг:Харин ч чамд баярлалаа бас найруулагчид тэр киноны гол дүрд намайг бас чамайг сонгоод ,Үнэндээ би чиний киноны дүр чамтай яг тохирч байна гэж боддог.
Ёожин:тэр ч тийм шүү,Зохиол нь таалагдаад л би шалгаруулалт өгсөн
Минхёг:Зохиолыг нь би бичсэн юм шдээ
Ёожин:Айн?
Минхёг:Би хайрын мөрөөдөлд автаад бичсэн ,гэтэл зохиолын минь баатар амьд юм гэж ёстой бодоогүй
Ёожин:Вуав
Минхёг инээмсэглээд:Хайртай хүнээ би зохиол дээрх шигээ байгаасай гэж хүссэн ч буруу байж
Ёожин:Яагаад
Минхёг:Хүмүүс заавал танилцаж бас дасаж байж хайртай болдоггүй хайртай болсныхоо дараа танилцаж хайртай хүнийхээ талаар бага багаар мэдэж муу ч сайхан ч зүйлс байсан хайрласаар байвал тэр л хайр юм шиг байна.
Ёожин:Хувь тавиланг таашгүй
Минхёг:Харин би хувь тавилангаа таачихсан
Ёожин:Чи намайг сайн мэдэхгүй шүү дээ
Минхёг:Үлдсэн амьдралаа чиний хажууд өнгөрөөж зөвхөн чиний талаар мэдэхэд зориулмаар байна.
Ёожин:Чи итгэлтэй байна уу?
Минхёг гарнаас нь атгаад:Чамайг анх харсан мөчөөсөө хойш л итгэлтэй байсан.Хүлээх хэцүү байсан шүү
Ёожин:Юуг?
Минхёг:Чамтай уулзаад л шууд дурлачихлаа гэж хэлмээр санагдсан .Гэхдээ намайг чамд сайн гэдгийг мэдчихвэл жүжиглэхэд чинь хүндрэлтэй бас намайг хүлээж авахгүй байвал яанаа гэж айсан.
Ёожин:Чи тэгэхээр бүгдийг төлөвлөчихсөн байжээ.
Минхёг:Найруулагчтайгаа ярьж байгаад илүү романтик санаануудыг нэмсэн.
Ёожин:Хөөх
Минхёг Ёожины нүд рүү нь ширтсээр:Хэзээ хуримаа хиймээр байна?
Ёожин:Чи заримдаа тоглоомоо хэтрүүлчих юмаа
Минхёг:Би тоглоогүй
Ёожин:Айн?
Минхёг:Үерхэхгүй шууд л гэрлэчихмээр байсан.
Ёожин:Яагаад?
Минхёг:Бурхан надад ийм гайхалтай хайрыг бэлэглэсэн байхад би хурдан өөрийн болгож хамгаалмаар байна.
YOU ARE READING
"HIVE" /ДУУССАН/
Teen FictionМиний хувьд хайр гэдэг бол түүний амьдралаар амьдрах.Бурхан надад түүнийг минь бэлэглэсэн юм.