-Гэгээ-
-Ханнагийн талаас-
Сэүн хоолойгоо засан би эргээд хотын их гэрэл рүү харлаа.
"Чи ямархуу байв даа?.."
"Сайн" би түүний харцнаас дальдчих ажээ.
"Чамайг Харимыг танидаг гэж мэдсэнгүй"
"Би танихгүй ээ...тэр Чанёолын л найз" би Чанёолын нэрийг хэлэхдээ бараг шивнэлээ.
"Чанёол? аан тэр их сайн залуу шиг байсан" Сэүн их энгийн хэлсэн ч хоолойнд нь ямар нэгэн зүйл тодхон сонсогдож байв.Урам хугаралт?
"Тийм ээ..Харим ч бас сайн охин шиг байна лээ" Энэ л миний хэлсэн зүйл.Гэхдээ тэр хариулсангүй.
Чимээгүй байдал.
"Хан..." Сэүн чимээгүй байдлыг эвдэх бөгөөд тэрээр намайг ийнхүү товчилж дууддаг юм.
"Би явлаа" би түүний яриаг таслан хажуугаар нь өнгөрөхөд тэрээр гарнаас минь барин авав.
"Битгий яваа ч дээ"
Би гараа татаж аваад цааш явлаа.Түүний араас минь дуудахыг сонссон ч үл тоон алхав.
-Сэүний талаас-
Би санаа алдлаа.Жилийн дараа эцэст нь нэг Ханнаг харсан ч ярьж чадсангүй.Би түүнийг үнэхээр их санаж байна.Нүдээ анин өнгөрснийг саналаа.Түүнийг өөрийн болгож байсан тэр мөчүүдийгээ...бас түүний явдаг шөнийг.Тэр юу ч үлдээгээгүй.Баяртай ч гэж хэлээгүй.Түүний хэлсэн ганц зүйл бол би дахиж чадахгүй нь.Дахиж надтай хамт байж чадахгүй гэсэн.Ямар ч тайлбар,үг хэлэлгүй амьдралаас минь явсан.Би түүнийг зогсоогоогүй,зогсоож чадаагүй юм.
Би эргэн үдэшлэг рүү орлоо.Дотор Ханна Чанёолтой жаргалтай гэгч нь зогсоно.Тэрээр намайг түүнийг ширтэж байгааг хараад инээмсэглэл нь алга болсон ч Чанёол руу эргэн хараад хурдхан шиг инээмсэглэх нь тэр.
"Хөөе хаашаа явсан юм?" Хэрим надаас санаа зовон асуув.
"Зүгээр л агаар амьсгалах гээд...уучлаарай"
"Зүгээр ээ.Бид яг тоолж эхлэх гэж байлаа,шинэ жил шүү дээ.Догдлохгүй байна уу?"
"Тийм ээ" би холоос Ханнаг ширтсээр итгэлгүйхэн хариулав.
"Хммм?" Хэрим над руу харсаар толгойгоо гэдийлгэнэ.
Би түүн рүү харан мөрөөр нь тэврэн "Тийм ээ,шинэ жил шинэ бид биз дээ?"
Тэр мишээн над руу улам ойртлоо.
-Ханнагийн талаас-
Сэүн Хэримийн хажууд жаргалтай гэгч нь зогсоно.Бид байх ёстой газраа байх шиг байна..гэж бодож байна.Би удаан ширтэхээсээ өмнө өөр тийшээ харлаа_
YOU ARE READING
---Love me NOW---
FanfictionСэүн,Ханна хоёр дур хүслийн халуухан таашаалаас гэгээлэг хайр болон хувирч бүх зүйл ахлах сургуулиас эхлэсэн юм.Амьдрал хатуу асуудлаар дүүрэн шүү дээ.Сэүн,Ханна хоёр амьдралын хатуу бэрхшээлүүдийг даван туулж,хайрынхаа төлөө тэмцэж чадах болов уу...