-Гэгээ-
-Дараагийн өглөө Ханнагийн талаас-
Би сэрснийхээ дараа гал тогоо руу очвол Чанёол гартаа аягатай кофе барин зогсож байв.
"Өглөөний мэнд"
Чанёол над руу эргэн инээмсэглээд "Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь"
Би түүнийг тэврээд байрыг тойруулан харлаа.
"Тэд өглөө эд зүйлсээ баглах гээд гэр рүүгээ явчихсан" Чанёол хэллээ.
"Хм??"
"Сэүн,Харим хоёр.Тэд гэр рүүгээ харих хэрэгтэй гэсэн.Сэүн маргааш бэлтгэлтэй гэж бодож байна"
Би зүгээр л толгой дохилоо.Өнгөрсөн шөнө Сэүн намайг яагаад түүнийг орхиж явсныг санав.Тэр надаас тэгэж асуусанд итгэж чадахгүй нь ээ.Тэр санахгүй байгаа мэт жүжиглэж байгаа эсвэл үнэхээр санахгүй байгаа эсэхийг мэдэхгүй нь.Тэр одоо Харимтай хамт байгаа шүү дээ.Бид зүгээр л цаашид хөдлөж чадна гэж бодож байна.Би цааш хөдлөх хэрэгтэй.
"Чи өнгөрсөн шөнө хаашаа явсан юм?"
"Айн?" Би түүний асуултанд буцааж асуулт асуун хариуллаа.
"Чи босож явсан шдээ.Намайг хэсэг зуур сэрэхэд чи байгаагүй..."
"Аан..ус уухаар явсан"
"Үнэхээр удсан шүү"
"Цаг авсан юм аа"
"Тэгээд л болоо юу?" Чанёол үргэлжлүүлэн асуух аж.
Би зүгээр л толгой дохилоо.
Тэр итгэсэн харагдаагүй ч зүгээр л толгой дохилоо."За за"
"Өнөөдөр юу хиймээр байна?" Тэрээр сэдэв өөрчлөх ажээ.
Би толгойгоо гэлжийлгэн бодох аж.
"Хмм..."
"Замаараа Сэүн,Харим хоёрыг уриад амралтын газар явмаар байна уу?"
Би бодохоо болин төлөвлөгөөгүй урилгад нь нүдээ цавчих аж.
"Амралтын газар?"
"Тийм ээ..бид бас хэдхэн хүн л байна.Хэдэн долоо хоног хичээл орохгүй шүү дээ"
"Би дадлагатай"
"Мэднэ ээ гэхдээ амралтын өдөр л байна.Гуравхан хоног" Чанёол над руу ойртож ирэн гарнаас минь атгалаа.
"Гуйя" хэмээн тэрээр гөлөгнийх шиг нүдээр гуйх аж.
Би инээмсэглэн "Чи болоод чиний гөлөг шиг нүднээс болоод яахав болох л юм"
YOU ARE READING
---Love me NOW---
FanfictionСэүн,Ханна хоёр дур хүслийн халуухан таашаалаас гэгээлэг хайр болон хувирч бүх зүйл ахлах сургуулиас эхлэсэн юм.Амьдрал хатуу асуудлаар дүүрэн шүү дээ.Сэүн,Ханна хоёр амьдралын хатуу бэрхшээлүүдийг даван туулж,хайрынхаа төлөө тэмцэж чадах болов уу...