-Гэгээ-
-Ханнагийн талаас-
"Би зүгээр ээ" Чанёол хажууд минь өвдөглөн суусаар би түүнд хэллээ.Тэрээр гунигтай харагдах агаад миний хажуунаас огтхон ч холдсонгүй.
"Уучлаарай, чамайг хайхаар явах ёстой байсан юм. Чамайг бусад охидтой сайхан л байгаа гэж бодоод мэдсэнгүй..."
"Би зүгээр ээ, чиний буруу биш Чан"
"Мэднэ ээ гэхдээ..."
"Ямар ч гэхдээ байхгүй, би үнэхээр зүгээр байна" гээд би түүний гарнаас атган инээмсэглэлээ.
"Ханна, гэртээ харьцгаая. Шагай чинь булгарчихаж, эмчлэхгүй бол улам л дордоно" Харим өвчин намдаах цацлага цацчихаад ийнхүү хэллээ.
"Тийм ээ, би чамайг хүргээд өгье" Чанёол хурдан гэгч нь босоод хэллээ.
"Үгүй ээ, би чамайг найзуудаас чинь салгамааргүй байна"
"Надад хамаагүй ээ, чи эмчилгээ хийлгэх хэрэгтэй, найзууд маань ойлгоно"
"Чан..."
"Би түүнийг аваад явчихъя" гэнэт Сэүн орж ирэн хэлэх нь тэр. Тэгээд бид бүгд гайхан түүний зүг харлаа.
"Энд Харим та хоёрын найзууд байна. Тэд та хоёрт маш их юм зориулж хийсэн шүү дээ"
Би хэлэх үггүй болж зүгээр л Сэүнийг ширтэнэ. Үнэндээ миний хүссэн зүйл бол Сэүнтэй хоёулаа үлдэх байсан юм.
"Үгүй ээ зүгээр...Ханна миний найз охин шүү дээ, би өөрөө асрана" хэмээн Чанёол эсэргүйцнэ.
Би Сэүнд зөвшөөрөхийг хүсээгүй л дээ гэхдээ түүний зөв. Энд байгаа хүмүүсийн жаргалтай уур амьсгалыг ялангуяа Чанёолын мэдрэмжийг бусниулмааргүй байна. Харанхуй байхад ганцаараа зугтаж уул руу гарсан миний буруу шүү дээ. Үнэхээр Сэүнээр хүргүүлмээргүй байгаа ч шагайгаа эмчид үзүүлэх хэрэгтэй.
"Би такси дуудчихаж болно шдээ"
"Яаж тэгэх юм? Такси энэ харанхуй шөнө энд ирэхгүй"
Би санаа алдлаа. Энэ бодсоноос ч төвөгтэй юм аа.
"Сэүний зөв байх аа Чанёол. Сэүнээр Ханнаг аюулгүй хүргүүлчих" Эцэст Харим яриаг дуусгалаа.
Чанёол намайг явуулахыг бас зөвшөөрөхийг хүсээгүй ч санаа алдан зөвшөөрлөө. "За яахав түүнийг сайн хараарай Сэүн. Өнөө орой ингээд хоёр дахь удаагаа боллоо" Чанёол тийм ч баяртай хэлсэнгүй. Тэгээд намайг Сэүний машин руу авч яван, арын суудалд суулгаж өглөө.
YOU ARE READING
---Love me NOW---
FanfictionСэүн,Ханна хоёр дур хүслийн халуухан таашаалаас гэгээлэг хайр болон хувирч бүх зүйл ахлах сургуулиас эхлэсэн юм.Амьдрал хатуу асуудлаар дүүрэн шүү дээ.Сэүн,Ханна хоёр амьдралын хатуу бэрхшээлүүдийг даван туулж,хайрынхаа төлөө тэмцэж чадах болов уу...