-Гэгээ-
Би өмнөх замаа харж чадахгүй байсан ч гэлээ уул руу алхсаар л байлаа.Би төөрчихлөө гэхдээ надад тийм ч хамаа алга.Хамаатай зүйл гэвэл би Сэүнд уурлаж байна.Би сая түүний үнэн төрхийг харчихлаа.Би уурлаж бас өвдөж байна.Тийм болохоор л түүнийг мартаж,тоохгүй байхыг хүссэн тэгвэл би дахиж өвдөхгүй.Би зүгээр л боломжоороо түүнээс хол баймаар байна,энд төөрч баавгайнд дайруулж байсан ч хамаагүй.Энд зөвхөн царцаан дуу,гишгэх навчисийн дуу л гарах ажээ.Салхи салхилсаар нэг л аймшигтай сонсогдоод эхлэв.Би одоо айж байна.Үгүй ээ,чи зүгээр байна аа Ханна.Чи үхэхгүй хэмээн би өөрөө өөртөө давтан хэлж байв.Харанхуй болсоор одод,сарны гэрлээс өөр гэрэл үгүй.Би өөрийгөө дулаацуулах гэж гараа тэврэх бөгөөд хором мөч бүрээр хүйтэрч байв.Гэтэл би ганцхан нимгэн цамц өмссөн байх аж.Угаалгын өрөө орсныхоо дараа хувцасаа солих байсан гэтэл Сэүн намайг уурлуулаад одоо би энд байна.Би ганцаараа ууланд төөрчихлөө.Би айгаагүй,айгаагүй,удахгүй амралтын газраа олно.Зүгээр л алхаад бай хэмээн өөрөө өөртөө давтан хэлнэ.Гэтэл би алхах бүртээ улам ихээр айсаар.
Газар мөчрөн дээр торон урагш нүүрээрээ нойтон навчис дээгүүр унах нь тэр.Газар гараараа тулан босон суугаад босох гэтэл аймшигт өвдөлт намайг эргэн газар унагааж орхив.Дахиад босох гэж хичээсэн ч адилхан өвдөлт мэдрэгдэнэ.Шагай минь хавдаж эхлэх нь тэр.Би шагайгаа булгалчихсан уу?
Одоо би үнэхээр айж байна.Би ууланд хаана байгаагаа мэдэхгүй,шагайгаа булгалчихлаа.
"Энэ үнэхээр төгс байна" би ийнхүү хэлэн миний нүүрээр нулимс урсах ажээ.Би уйланхай хүүхэд шиг баймааргүй байна гэхдээ бас юу хийхээ мэдэхгүй байна.Би утсаа аваагүй,хэн ч миний хаана байгааг мэдэхгүй шүү дээ.Ганцхан Сэүн л миний явахыг харсан гэхдээ тэр ирэх болов уу? Тал хэсэг минь хүсэхгүй байгаа ч тал хэсэг нь үнэхээр айж байлаа.Хэрэв түүнийг ирвэл би уурлахаа болино.Би нулимсаа барих гэж оролдсон ч нэг нэгээрээ унаад байлаа.Нулимс бүрээр нүүр минь норох аж.
"Хэн нэгэн...туслаач"
-Сэүний талаас-
"Чи хаашаа явж байгаа юм?" Би Ханна руу орилсон ч тэрээр намайг үргэлж байдаг шигээ үл тоох нь тэр.
"Ханна"
Дахиад оролдсон ч ямар ч хариу алга.Түүний бараа удахгүй алга болж эхэллээ.Би бүх хүмүүсийн байгаа амралтын газар руу харав.Ханна нөгөө тийшээ явчихсан,нар аль хэдийн жаргаж харанхуй болчихоод байна.Тэр бараг хаашаа ч явж байгаагаа мэдэхгүй байгаа байх.Түүнийг дагаад явчихвал илүү их уурлах болов уу? эсвэл зүгээр л түүнийг өөрөө замаа олог гээд орхих уу? Тэгээд тэр дахиад намайг үл тооно.Аль нь ч байсан тэр надтай ярихгүй шүү дээ.
YOU ARE READING
---Love me NOW---
FanfictionСэүн,Ханна хоёр дур хүслийн халуухан таашаалаас гэгээлэг хайр болон хувирч бүх зүйл ахлах сургуулиас эхлэсэн юм.Амьдрал хатуу асуудлаар дүүрэн шүү дээ.Сэүн,Ханна хоёр амьдралын хатуу бэрхшээлүүдийг даван туулж,хайрынхаа төлөө тэмцэж чадах болов уу...