Өмнөтгөл...

7.1K 241 40
                                    

-Гэгээ-

Аль хэдийн ахлах сургуулиа төгсөөд хоёр жил өнгөржээ.

Би түүнийхээ уруул дээр үнсээд инээмсэглэвэл тэр ч над руу инээмсэглэнэ.

"Би одоо явах хэрэгтэй" би хэлэв.

Тэр гунигтай царай гарган "Үнэхээр хэрэгтэй юм уу?"

Би толгой дохилоо.

"Надад хийх даалгаварууд их байна"

"Хэрвээ заавал хийх хэрэгтэй юм бол за яахав" Тэр урам хугарсан байртай хэлэн "Дахиад ганц үнсэлт"

Би зөөлөн инээн толгой дохилоо.Тэрээр урагш налан үнсэх бөгөөд энэ харанхуй шөнө салхи зөөлөн үлээсээр бид нэгнээсаа салав.

"Дараа уулзъя Ханна"

Би инээмсэглэн "Дараа уулзъя Чанёол"

Чанёол хариу инээмсэглээд цааш явсаар гар даллах бөгөөд би түүнийг харж байгаад гэртээ орлоо.Түлхүүрээ хажуугийн тавцан дээрээ тавиад инээмсэглэнэ.Миний амьдрал тайван байна.Надад гайхалтай найз залуу,дадлага бас би энд Япон гайхалтай хүмүүстэй танилцсан.Би яг л хэрэгтэй газраа байгаа.

Их сургуульд орох гэж Солонгосоос Япон руу нүүснээс хойш хоёр жил өнгөржээ.Амьдрал минь дахин шинээр эхлэсэн.Би ахлах сургуулийн ганцаардмал охин байхаа больж шинэ хүн болсон юм.Би одоо бие даасан эмэгтэй болсон.Ээжид маань завгүй байдаг болохоор над дээр ч ирэх зав байдаггүй билээ.Бас дээрээс нь онгоцны төлбөр үнэхээр үнэтэй.Хамгийн чухал нь...би тэр залуугийн талаар бараг л мартчихсан.

Нүдээ анин тэр оройг бодохгүйг хичээлээ.Гэтэл яг л бодсон шиг минь бодож орхив.Тэгээд толгой сэгсрэн өөрийгөө зогсоон би тэр шөнийн талаар мартсан хэмээн өөртөө давтан давтан хэлнэ.Тэр аймшигт шөнө миний зүрхийг шархлуулж...биднийг салгасан юм.Би дахиж бодолгүй өрөө рүүгээ орлоо.

-Гэгээ-

---Love me NOW---Where stories live. Discover now