Касандрагын утасанд мэссеж ирлээ *Дон Дон*
Буригаас болоод түүний нойр нь сэргэчихсэн байсан болхоор ганцаархнаа унтаагүй байсан болхоор утас нь дуугарангуут аваад шалгатал нэгэн нууцлагдсан дугаараас "Сайхан амраарай" гэсэн байв. Ийм орой над руу ямар юм нь мэссеж бичдэг байна аа? Дугаар андуураа биз гэж бодоод нээх тоолгүй орхилоо.
Энэ өдрийн маргааш нь 1.12-ны өдөр байлаа.
Касандра, Бури, Юури гурвыг унтаж байхад нь Юуригийн сэрүүлэг дуугараад манай гурвыг сэрээчихлээ. Юури Бури-луу уурлан "Юун эрт сэрүүлэг тавьдаг юм бэ?" гэхэд Бури "Учир нь өнөөдөр маш чухал өдөр. Эксо хамтлагын гол хоолой D.O.-ын төрсөн өдөр!!!" гэж орилон босход Юури Бури-луу дэр шидээд "Тэр чинь ямар хамаатай юм бэ? Унтмаар байна" гэж уурлалаа.
Тэгтэл Касандра-ын утасанд дахин мэссеж ирлээ. "Уншив" тэгтэл дахиад л үл таних дугаараас өглөөний мэнд гэсэн байв.
Кас: Хэн бэ?
Чан: Чи намайг танина. Намайг хэн гэдгийг таалдаа :)
Кас: Би яаж мэдэх юм бэ? Дөхүүлж өгөөч
Чан: Хоёулаа бие биенээ саяханаас мэдэж эхэлсэн.
Кас: Дахиад өөр?
Чан: Саяхан би чиний юмыг эргүүлж өгсөн :)
Кас: Чи арай Эксо Чанёол????
Чан: 99,9% зөв байна. Намайг Пак Чанёол гэдэг. Хэрсүү, ухаантай, царайлаг Пак Чанёол :)
Кас: Ммм!
Чан: Ийм лаг хүн чам руу юм бичиж байхад Ммм байхдаа яахав дээ.
Кас: Миний дугаарыг хаанаас?
Чан: Мундаг найзаасаа асуу :) Тэгээд бас өнөөдөр манай хамтлагын гишүүн D.O.-ийн төрсөн өдөр. Би чамайг урьж байна :)
Кас: Би ганцаараа юу?
Чан: Хүсвэл найзтайгаа хатагтай :) Тэгээд орой 17:00 цагт SM дээр хүрээд ирээрэй цаашаа би тосоод аваад явна :)
Кас: Би ирэхгүйч байж магадгүй шүү дээ.
Чан: Тэгвэл би хаа байгаа газраас чинь аваад явна.
Мэссеж дууслаа
Касандра хамаг байдгаараа орилон "Хоёроо хамгийн гоё хувцаснуудаа бэлдээрэй"
Юури: Яах гэж?
Кас: Орой мэднээ. Ялангуяа Бурид гэнэтийн бэлэг :)
Чанёолын талаас
Чан: БИ ЧАДЛАА!!!! Тэр ирнэ!!!!
Сэүн: Юу вэ? Хэн хаана ирнэ гэж?
Чан: Миний дажгүй гэж тоочиглосон охин /хорон инээх/
D.O.-ийн төрсөн өдөрт ирнэ.
Сэүн: Чи охин сонирхдог байсан юм уу? Би чамайг Кёнсүүг сонирхдог юм байх гэж бодсоншд 🤣
Чан: Битгий тэнэгтээрэй!
Сэүн: Тэр тийм хөөрхөн охин юм уу?
Чан: Би ямар билээдээ аятайхан болоол ингээд явж байна шүү дээ. Баярлалаа бугуйвч минь :)
Сэүн: Орой харж байж л болъё
Чан: Орой танай House-д хийнэ шүү
Сэүн: Юу вэ? Аймар байгаашдээ.
Чан: Цэвэрлээд Чимэглэ гээд хэлчээч дээ.
Сэүн: Тэгхээсдээ!
**********************
17:00 цаг аль хэдийн болсон байлаа. Чан хар өнгийн саравчтай малгай, цамц өмсөн хүмүүсээс нуугдан хүлээн SM-ын гадаа зогсоно. Хэлсэн цагаас нь 10-аад минут өнгөрцөн байхад Касандра ирэхгүйл байлаа.
Бараг 40-өөд минут хүлээгээд ирэхгүй болхоор нь Чанёолд гомдох сэтгэл төрж явах гэж байтал нэг Таксинаас Касандра 2 найзтайгаа хамт буугаад ирлээ.
Чанёол: Би ирэхгүй юм байна л гэж бодож байлаа :)
Бури: OMG дахиад Чанёол!!!!/орилох/
Юури шокын байдалтай таг зогсчихов.
Чан: Чшшшш хүн намайг гэж мэдчих юм бол баларна шүү. Одоо гялс явцгаая гэд манай 3-ыг дагуулаад машиндаа суулган Сэүний House-ын зүг хөдөллөө.
Сэүний HouseЧан: Тавтай морил :)
Гэр лүү нь яван ортол Эксогын залуучуудаас гадна NCT, F(X), SNSD бүгд ирсэн хөгжилдөж байлаа.
Тэд бүгд хоорондоо танилцан инээлдэн тоглож сүүлдээ ядарцгаан хоолны ширээнд сууцгаалаа. Сэүн дарс авчирхаар боссоны дараа Юури нойл орох хэрэгтэй болон гарч явж байгаад онгорхой таглаатай дарс барин буцаж байсан Сэүнтэй мөргөлдөөд Сэүн барьж байсан улаан дарсаа Юуригын хувцасан дээр нь асгачихлаа...................Таалагдаж байвал vote дархаа бүү мартаарай ❤❤❤
YOU ARE READING
/ДУУССАН/Эксо-гийхонтой өнгөрүүлсэн адал явдалт өдрүүд
FanfictionКасандра гэх бүсгүй Эксо той таарснаар бүх зүйл эхлэн , цааш ээдрээтэй хайр олон будлиан үүсэх болов уу ? үүнийг мэдэхийг хүсвэл та уншаад үзнэ үү!