.21.

682 41 10
                                    

Сайхан дулаахан нэгэн өглөө Касандра, Юри, Бури 3 өглөөний дасгал хийхээр гэрээсээ гаран гүйцгээлээ. Тэр өглөө үнэхээр сайхан байсан. Шувууд жиргэлдэж, нар бид 3-ыг ээгээд л. Гэтэл гэнэт хаанаас ч юм машин ухасхийн гарч ирээд нүд ирмэхийн зуур Бури-г дайраад унагаачихлаа.......
-Кас: Ээжээээээ Бурийййййййй
Юри Касандраг орилход нь цочин сэрж Касандраг гялс сэрээлээ.
-Юри: Кас сэрээрэй хар дараа юу??
Касын хамаг хүйтэн хөлс нь цувчихсан, сандарсан амьтан сэрлээ.
-Кас: Би сая Буриг машинд дайруулж байна гэж хар дараад... Юри чи Бури-луу залгаад зүгээр байгаа эсхийг нь асуугаад өг тэх үү??
Юри утасаа аваад Бури-луу залгаад зүгээр байгаа эсхийг нь асуучихаад тасаллаа
-Юри: тэр цоо эрүүл байна гэнээ.
Касандра сая л тайвширч хэвийн байдалдаа орлоо.
-Юри: Нөгөөдөр Эксогынхон нэвтрүүлэгт оролцоно гэсэн тэгээд өнөөдөр гэрт нь очиж тусалдаг юм билүү гэж бодлоолдоо. Тэгээд чи хамт явах уу??
-Кас: Мэдээж би хамт явна! Би Чанёолыг ийм байдалтай орхиж болохгүй тийм ээ? Тиймээс очиж түүнийг тайтгаруулах хэрэгтэй байх.
-Юри: Тэгвэл хувцасаа өмсчих гарцгаая :)
~~~~
Эксогынхон босцгоон нөгөөдөр нэвтрүүлэгт ороод юу гэж хэлхээн цээжилцгээн, өмсөх хувцасаан бэлдэн завгүй гүйцгээнэ. Гэхдээ Чанёолоос бусад нь.... Гишүүд нь нэг нэгээрээ орцгоож түүнийг сэргээхийг хичээх боловч хэнийх нь ч үйлчилсэнгүй.
Бэкхён дөнгөж Чанёолын өрөөнөөс гарч ирээд: Би айгаад эхэллээ. Тэрнийг гижигдэж байхад ч хүртэл ганц ч мишээл тодрохгүй байна.
Сухо: Кёнгсүү?
Диү: За?
Сухо: Наашаа суугаад Чанёол та 2-ын дунд яг юу болсоныг тайлбарлаадах!
Диү: За за би бүгдийг хэлье.
Ингээд Кёнгсүү бүх зүйлийг тэдэнд ярьж өглөө.
Лэй: Байж байдаа миний ойлгосноор бол Касандра та 2 Чанёолыг булаацалдаад байгаа юм шиг байна тийм үү? Гэхэд бүгд Лэй-рүү муухай харж байгаад сууж байсан өрөөнөөсөө хөөгөөд гаргачихав.
Лэй толгойгоо маажаад: Би тэгэж л ойлгосон юм чинь!!!
Удалгүй Кас, Юри 2 хүрээд ирлээ.
Лэй: Касандра? Би нэг юм ойлгохгүй байналдаа
Кас: Юу юм бол?
Лэй: Чи Чанёолыг Кёнсүүтэй булаацалдаад байгаа юм уу?
Касандра гайхан зогсож байхад Сэүн хүрч ирээд: Яриаг нь битгий тоогоорой, улирал нь эхэлчихээд дэмийрээд байгаа юм аа 😛
Кас: Чанёол хаана байгаа юм?
Диү: Өрөөндөө байгаа яах гэж байгаан?
Кас: Түүнтэй ярих юм байна. Би орж болох болов уу?
Кай: Асуух юу байна? Хурдан ор оо! гээд Касандраг Чанёолын өрөө рүү түлхээд оруулчихлаа.
Диү Кай-руу муухай хархад Кай: Сүртэйшдээ угаасаа Чанёол Касандраг хүлээгээд гомдоод байгаа гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.
Харин Сэүн Юриг очиж тэврээд: Харин чи намайг санаад ирсэн тийм ээ?
Юри Сэүнийг цохиод: Мөрөөдөх хэрэггүй ээ! Би чамаас бусад дээр нь ирсэн юм гээд бусадтай нь мэндлээд том өрөө лүү нь орлоо. Сэүн араас нь уруулаа унжуулан жоохон маамаа шиг гомдлон явлаа.
~~~~
Касандраг Чанёолын өрөө лүү орход өрөө нь хав харанхуй, энд тэнд хоол идэж байгаад орхисон заваан аяга тавга, эвдэрч хэмхэрсэн эд хогшилоор дүүрэн байв. Харин Чанёол орон дотроо үхсэн юм шиг хэвтэнэ. Касандра Чанёолын урд ирээд хэсэг түүнийг харж зогслоо.
Чанёол: Яагаад ширтээд байгаа юм? Би тийм царайлаг байна уу?
Кас: Чи унтаагүй байсан юм уу?
Чанёол орноосоо босоод Касын хажууд зогсоод: Асуултыг асуултаар хариулах ямар хэрэгтэй юм бэ? Чи надад бага ч болов сэтгэлтэй болхоороол над дээр орж ирсэн тийм биздээ?
Кас чимээгүй түүний өөдөөс харан зогсоно.
Чанёол Касандрагаас холдон орондоо буцаж хэвтээд: Тийм биш юм бол гарч үз!
Касандра: Хоолоо идсэн үү?
Чан: Би наад асуултыг чинь надад сэтгэлтэй гэж ойлгож болох уу?
Касандра үг хэлэх гэж байхад нь Чанёол орноосоо босч ирээд түүнийг өөртөө татаад бэлхүүсээр нь тэврээд уруул дээр нь үнсчихлээ......

Зиа та нарын хүсэлтээр шүү😂😂 Юул болчивдоо 😂😂😂😛😛

/ДУУССАН/Эксо-гийхонтой өнгөрүүлсэн адал явдалт өдрүүдWhere stories live. Discover now