.25.

637 37 3
                                    

МС: Тэгхээр төрсөн өдөр нь болж байгаа Юри-дээ бүгдээрээ баяр хүргэж дуу дуулж өгцгөөе.
Бүгд: happy birthday...................happy birthday to you🎉🎉🎉
Юри: Та нартаа үнэхээр их баярлалаа/нулимс цийлэгнэх/
МС: Одоо бэлгээ задлах торгон мөч эхэлсэн байна шүү дээ. Юри маань бэлгээ задлах гэж байна.
  Юри овоорсон олон бэлэгнүүдийн дунд суугаад эхнээс задалж эхэллээ. Гэвч Сэүн-ээс бэлэг байхгүй байсанд Сухо: Чи чинь найз залуу нь юм байж бэлэг өгөөгүй ямар өөдгүй юм бэ?? гэхэд Сэүн ярзайтлаа инээн босоод Юри-ийн урд зогсон өхөөрдөм царай гаргаад: Би чинь өөрөө бэлэг нь юм байхгүй юу! Юри ч бас өөдөөс нь эгдүүтэй царайлан инээлээ. Тэгтэл тэнд сууж байсан хүмүүс: Хоёр нялуун юмнууд чинь яах гээд байгаа юм бэ? Болиочэээ!!
  Ийнхүү Юри-ийн төрсөн өдрийн баяр амжилттай болж уур амьсгал үнэхээр сайхан байхад Юри-ийн үдэшлэгийг төгсгөлд хэлсэн үг хүн бүрийн сэтгэл санааг бусниулчихлаа.
Юри микрофон бариад олны дунд зогсон: Миний төрсөн өдөрт ирсэн бүх хүмүүст үнэхээр их баярлалаа. Би энэ үдэшлэгийг хийсэн нь 2 шалтгаантай байсан юм. Эхнийх нь бол төрсөн баярын минь үдэшлэг харин хоёрдахь шалтгаан нь гэвэл энэ бас миний үдэлтийн үдэшлэг юм. Юри-г ингэж хэлхэд хүмүүсийн нүд нь томор ч бүгд гайхлаа. Сэүн Касандра-луу юу болоод байгаа юм гэсэн харцаар харсан боловч Кас ч бас мэдээгүй байсан бололтой түүн рүү мөрөө хавчина.
Юри: Маргааш би буцаад гадаад руу нисэх гэж байгаа. Гэхдээ дахиж ирэхгүйч байж магад. Энд байх хугацаанд тусалж, нөхөрлөж байсан бүх хүмүүсдээ баярлалаа. Та бүхнийг би хэзээ ч мартахгүй ээ 🙂 баярлалаа.
~~~~~~~~~~~~~
Сэүн: Чи яагаад надад эрт хэлээгүй юм бэ???/уурсах/
Юри: Чамд хэлсэн бол чи надтай яг л амьдрах хугацаа нь дуусах гэж байгаа хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах байх байсан. Гэхдээ би тэгхийг хүсээгүй юм. Гэхдээ чамд хэлээгүйд уучлаарай😔
Сэүн Юриг тэврээд духан дээр нь зөөлөн удаанаар үнсхэд Юри-гын нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Сэүн нүд, хамар, хацар,чихэн дээр үнсээд хамгийн сүүлд нь уруулан дээр нь удаанаар үнсэв..............
~~~~~~~~~~~~~
Юри-ийн явах өдөр
Бури: Амиа бодсон охин(уйлах) холбоотой байгаарай!!! Битгий таг болчихоорой!!!!
Юри: Юу гэж дээ! Та 2-ийг налаас залхтал чинь яриндаа😛
Кас: За тэгээд хүний газар болгоомжтой байгаарайдаа! Битгий орой үдэш гарч ороорой!
Юри: Яг л миний ээж шиг байх юм аа? Би ямар анх удаа явах гэж байгаа биш дээ?(инээх)
Удалгүй Эксо-ийнхон мөн ирж салах ёс гүйцэтгэцгээлээ.
Бэк: Юри байхгүй уйтгартай байх байхдаа!
Чан: Биеэ бодоорой!
Шиүмин тэврээд: Бид хэдийгээ мартаж болохгүй шүү!
Юри инээн: Мартъя гэсэн ч та нар од болхоор чадахгүй байх😝
  .........
Хамгийн сүүлд Сэүнтэй салах ёс хийлээ. Сэүн Юриг чангаас чанга удаан гэгч нь тэвэрч зогсоод чихэнд юм шивнэн хэлчихээд холдлоо.
Юригийн нүдэнд нулимс цийлэгнэн санаа алдаад: Зиа онгоц минь хөөрөх цаг болчихлоо. Ингээд би явъядаа! гээд бусад руугаа байн байн эргэн харж далалсаар цаашаанаа орлоо.
Кас: Ингээд Юри явчихлаа. Тэрнийг их санандаа.
Диү Сэүний мөрөн дээр гараа тавиад: Зүгээр биздээ?
Сэүн: Зүгээрээс ч зүгээр!
Чэн: Чи чихэнд нь юу шивнээд байсан юм?
Сэүн: Та нар дараа нь мэднээ гээд инээлээ.
~~~~~~~~~~~~
  2 сарын дараа
Кёнгсүү: Зиа ингээд том ажлын ард гарлаа шүү!
Сухо: Шинэ шинэ нэвтрүүлгүүдэд оролцчихлоо, шинэ дууныхаа MV-гч хийчихлээ. Одоо ч сэтгэл амар байж болох байхаа.
Кай: Бури, Касандра 2-ыг дуудаж завтай болсон дээрээ уулзацгаах уу?
Чан: Тэгийййййй!! Би бүр хайрынхаа эгдүүтэй царайг нь үнэхээр их саначихжээ😭😭
Лэй: Тэгвэл би залгаадахъя!
Сэүн: Бүгд цуглархаар та нарт хэлэх чухал юм байна.
~~~~~~~~~~~~
Касандра, Бури 2 ирсэний дараа залуус бүгд хамтдаа кино үзэж, мах шарж идэцгээн цагийг үр бүтээлтэй өнгөрөөцгөөлөө.
Сухо: Нээрээ Сэүн чи юм хэлнэ гэсэн юу хэлэх гэсэн юм?
Сэүн хоолойгоо засан бусдын анхаарлыг төвлөрүүлж байгаад кирманаасаа онгоцны тасалбар гаргаж ирэн жуумалзаад: Би Юри-ийн араас нисэх гэж байгаа🙂
Бүгд: Юууууу????.............

/ДУУССАН/Эксо-гийхонтой өнгөрүүлсэн адал явдалт өдрүүдWhere stories live. Discover now