Касандра том өрөөний буйдан дээрээ кофе уусан шигээ амар тайван сууж байхад нь хаалганы хонх дуугарлаа. Очоод хаалгаа тайлтал Чанёол тэргүүтэй халтайсан үл бүтэх царайтай 8н хүн зогсож байна. Кас гэртээ оруулаад буйдан дээрээ суулган цай хийгээд зогсож байхдаа яриа өдлөө.
Кас: Та нар чинь яагаад ингэтлээ халтайчихаа вэ? Фэнүүд чинь харвал юу гэж бодох байсан бол?
Бэкхён инээн: Угаасаа биднийг фэнүүд маань таньхааргүй болцон байгааз дээ
Кёнгсүү: Энэ хэдэн яст мэлхийнүүдээс болж байхгүй юу!
Кас: Яг яасын?
Сухо: Бид хэд дормдоо Сэүн, Юри хоёрын болзооны юмнуудыг нь янзалж байсан юм л даа тэгсэн чинь нөгөө 2 чинь гэнэт ороод ирсэн. Тэгээд сандарсандаа 2 давхрын цонхноос дамжиж буугаад ийм хөсрийн царайтай 8 явж байгаа байхгүй юу.
Кас тус тусынх нь цайг нь өгөөд: Тэгвэл та нар өнөөдөржингөө энд байхнээ?
Кай: Дургүй байгаад байгаа юм уу? Тэгвэл явчих уу?
Кас 2 гараа сэгсрээд: Үгүй ээ үгүй зүгээр! Харин нэг хүсэх зүйл байна аа! Би сая гэрээ цэвэрлэчихсэн болхоор бага буулгаарай за юу
Гэхэд бүгд толгой дохьлоо.
Шиүмин алгаа ташин: Ямар танихгүй айлд ирчихсэн байгаа бишдээ бүгдээрээ Кас,Юри 2-ын гэрийг нь сонирхоцгооё гэж хэлсэн саналыг нь бүгд дэмжин тал тал тийш ээ босон явцгаалаа.
Чэн, Кай 2 нийлэн хөргөгчийг нь ухан идэх юм хайна. Сухо, Лэй, Бэкхён 3 Кас, Юри 2-ын унтлагын өрөөгөөр нь аялан юм үзнэ. Шиүмин, Кёнгсүү 2 том өрөөнд нь ноцолдоно. Харин Чанёол Касандраг тэврэн сууна.
Чан: Манай залуусыг уучлаарай! Энд ирж үзээгүй болхоор л ирье гээд байсан юмаа.
Кас Чанёол-руу харан инээмсэглээд: Тэд юм эвдэлчихгүйл бол зүгээрээ гээд дөнгөж хэлж дуусч байхад юм хагарах чимээ гарлаа. Бүгд чимээ гарсан хэсэг рүү очтол унтлагын өрөөнөөс хамраа даран огисон Сухо, Лэй, Бэкхён 3 гарч ирлээ.
Кас уулга алдан: Та 3 миний үнэртэй усыг хагалчихсан юм уу?
Лэй: Хөөх чи далдыг хардаг юм уу?
Кас: Та 3-аас үнэртээд байна.
Сухо: Бид цэвэрлэнээ гээд шалны алчуур, устай хувин барьж орсоноо 10 секунд ч бололгүй гараад ирлээ.
Чан: Яасан?
Сухо Кас-ын гарыг бариад: Чиний энэ зөөлөн гар үнэхээр бүхнийг хийх чадалтай, чиний энэ галбиртай өндөр хамар ямар ч үнэрийг тэвчиж чадхаар гайхамшигтай харагддаг бил ээ. Кас би чамд итгэдэг шүү. Чи чаднаа.
Бэкхён: Ёстой нээрээ уянгалж чадахгүй юмаа. Больж үз өмнөөс чинь иччихлээ.
Тэгтэл гал тогооны өрөөнөөс Кай, Чэн 2 цав цагаан болчихсон, ганцхан нүднүүд нь л гэрэлтэж харагдсан 2 юм гараад ирлээ.
Кас толгойгоо барин: Битгий л гурил асгачихсан гэж хэлээрэйдээ.
Чэн Кай-руу хуруугаа заан: Тэр л эхэлж над руу гурил цацсан.
Кай мөрөө хавчин инээгээд: Миний тархи үймүүлж болохгүй гээд байсан ч гэсэн хуруунууд минь ерөөсөө тархинд захирагдахгүй юм аа😂
Кас: Ээлдээ та нар ямар жоохон хүүхдүүд бишдээ! Ядаж Шиүмин, Кёнгсүү 2 шиг байцгаалдаа гэхэд Шиүмин, Кёнгсүү 2 шал руу харан хэсэг зогсож байгаад ар араасаа урагдаад өд нь гарсан дэр гаргаад ирлээ.
Лэй: Энэ хоёр шиг бай гэдэг чинь бас биднийг дэрээр байлд гэж байгаан байна гээд нэг дэр аваад Кай-руу дайрлаа. Кай гурилтай хувцастайгаа хаа сайгүй гүйн энд тэндгүй цагаан ул мөр үлдээнэ.
Кас-ын зовхи татан санаа алдаад: Зиа зиа би бууж өглөө. Тэд дэндүү хүүхэд шиг юм аа.
~~~~~~~~~
Орой Сэүн, Юри 2-ын болзоо дуусаад Юри гэртээ орж иртэл цав цагаан өд, болон нунтаг гурилан дунд, бас ч болоогүй үнэртэй ус сэнгэнэсэн гэрийн дунд Касандра ганцаар сууж байлаа.
Юри: Чи юу хийгээ вэ???😱😱
Кас инээн: Чамайг эзгүйд манайд 8н мийн орж ирээд дэлбэрчихсэн 😛.....Ээ бурхан минь ээ🙏🏻🙏🏻 Үнэхээр хошин болгож бичиж чадахгүйн байна. Тэнэг байвал хэлээрэй 😂😎🤔 баярлалаа ❤️
YOU ARE READING
/ДУУССАН/Эксо-гийхонтой өнгөрүүлсэн адал явдалт өдрүүд
Fiksi PenggemarКасандра гэх бүсгүй Эксо той таарснаар бүх зүйл эхлэн , цааш ээдрээтэй хайр олон будлиан үүсэх болов уу ? үүнийг мэдэхийг хүсвэл та уншаад үзнэ үү!