.10.

824 51 2
                                    

Юури муухай хараад эргэж явах гэж байхдаа өндөр өсгийт дээрээ хальт гишгээд хойшоо унах гэж байхыг нь Сэүн татах гэж гарнаас нь барьсан мөртлөө дийлэлгүй хамт уначихлаа.
Юури, Сэүн 2-ын зүрхний цохилт Түг, Түг, Түг..........................
Сэүн гялс босоод хувцасаа янзлаад Юуриг татаж босголоо.
Юури: Нөгөө би одоо харьлаа. Орой болчихож
Сэүн: Хоёр найзыг чинь дуудаад өгөх үү?
Юури: Үгүй ээ Үгүй тэр 2 өөрсдөө хүрээд ирнэ биз. Би ганцаараа явлаа.
Сэүн: Тэгвэл би хүргээд өгье. Яаж эмэгтэй хүнийг харанхуйд ганцааранг нь явуулах юм бэ тийм ээ?
Юури: Хэрэггүй ээ би өөрөө гээд Сэүнийг ганцааранг нь үлдээн хар хурдаараа гүйгээд гарлаа.
Сэүн хоёр гараа кирмандаа хийгээд"Би одоо хаягдчихаж байгаа юм уу" хэмээн бодож ганцаар инээн зогсож үлдлээ.

   ~Фүүү зүрх цээжнээсээ гархаа шахлаа. Сэргэж үз Юури тэр чинь алдартай од хүн чам шиг энгийн хүн түүнээр хүргүүлэх нь байтугай хүрж ч болохгүй. Одоо сэргэ!!~
?: Эмэгтэй та зүгээр үү? Хэн ч байхгүй байхад ганцаараа яриад байх юм?
Юури: Зүгээр ээ гээд ичсэндээ хар хурдаараа гэрийн зүг гүйлээ.
   Касандра-ын талаас
Зиа ямар өнөөдөржингөө нойлд зогсолтой бишдээ юутайч гарья гээд гархад Чанёол нойлын үүдэнд хана налаад зогсож байснаа намайг харан өндийгөөд том цагаан шүднүүдээ гарган инээлээ.
Кас: Энд юу...Юу хийж байгаан бэ?
Чан: Чамайг өнөөдөржингөө нойлд зогсох гэж байгаан байх гэж бодож байлаа. Юутайч гараад ирсэн юм чинь надтай хамт гадуур гарах уу?
Кас: Хоёулахнаа юу?
Чан: Нөгөө зүгээр найзын %-иар л
Кас: Тэгье :)
*************************************
Чанёол бид 2 хамт гадуур баахан явлаа. Хэдий орой болчихсон байсан ч гэсэн шөнийн гудамж ямар үзэсгэлэнтэй байсан гээч ❤️
Чан: Уг нь би хамаагүй ингэж гадуур явж болохгүйлдээ.
Кас: Тэгвэл буцах уу?
Чан сандран хоёр гараа савчаад: Үгүй ээ үгүй харин чамд хөнгөлөлт үзүүлж хамт алхаж байгаа юм аа.
Кас: Хөнгөлөлт гэнээ?/инээх/ тэгвэл би хөнгөлөлт эдэлхээр чухал хүн юм байна тийм үү?
Чан: Чи одоол зөв ярьж байна /алгаа таших/
Чанёол бид 2 тэр орой үнэхээр дотно болж эхэлсэн. Хамгийн гоё нь гэвэл тэр миний гараас хөтөлсөн. Хайр гэж яг юу вэ гэдгийг түүнээс би ойлгож авч эхэлж байх шиг байна.

Маргааш өглөө хонхны дуугаар Юури Касандра 2 сэрлээ.
Юури: Очоод хаалгаа тайлаа.
Кас: Өөрөө тайлаач залхуу юм чинь.
Юури: Танай гэрийн хаалга юм байгааздээ. Очиж тайл.
"Өө муу заваан амьтан" үгэлсээр Касандра хаалга тайлхад Бури ууралчихсан хамаг үрчлээнүүд нь духан дээрээ овоорчихсон яг л догширсон бух шиг амьтан зогсож байснаа дотогшоо ширүүхэн ороод хаалга саваад хаачихлаа.
Кас: Хөөе хаалга эвдлээ.
Бури: Та 2 муу заваан амьтад.
Кас: Яасан бэ?
Бури: 1-т яагаад надад юу ч хэлэлгүй хоёулаа намайг орхиод явчихаж байгаа юм?
2-т та 2 Сэүн, Чанёол 2-той учиртай болоод байгаагаа яагаад надад хэлсэнгүй вэ? Өөдгүй амьтад.
Кас: Юури Сэүн 2 яасан гэж? Ямар нэг юм болсон юм уу??????
Бури: Юу вэ? Чи бас мэдээгүй юм уу?
Сэүн Вэйбо, инстаграмм 2-тоо бараг л эхнэртэй болчихсон юм шиг юм бичцэн байсан шүү дээ. Бас I үсэг ард нь биччихсэн байсан. Аан тийн дээрээс нь бас Кай Сэүнийг шоолохдоо Юуригийн дээр унаад яасан ч гэнүү мэдэхгүй тийм юм яриад байсан шүү дээ???'!''?!??
Кас: Тэгээд тэр I үсэг Юуритай ямар холбоотой гэж?
Бури: Юуригын гадаад нэрийг Irene гэдэг биздээ тэгээд эхний үсэг нь юм биш үү????
Кас: Юуууриййййй /Орилох/.........

    Сүүлийн үед ажил гараад удаагаад байна аа. Уучлаарай таалагдаж байвал урам хайрлаж   Vote дарж сэтгэгдэл үлдээгээрэй.💕💕💕💕

/ДУУССАН/Эксо-гийхонтой өнгөрүүлсэн адал явдалт өдрүүдWhere stories live. Discover now