Зүгээр ангин эхлэл

565 36 0
                                    

Өнөөдөр бол хичээлийн шинэ жил яг л өдөр хоног яаж өнгөрдөг тэр хэвээр. Өглөө босоод том дүрэмт дугуй шилээ зүүгээд хичээл рүүгээ явж байна. Уг нь би ийм охин биш гайгүй биетэй хувцсаа ч аятайхан өмсдөг. Ээжтэйгээ хийсэн маргаанаас хойш л ийм болсон.


•••Болсон явдал•••••
Ээж минь бага байхад надтай хамт өссөн нэгэн хөвгүүнтэй сүй тавьсан талаар хэлж би эсэргүүцэн аав ээжтэйгээ хөндий харьцаж эхэлсэн. Өдөр болгон ээжийн надад хэлэх үгнээс залхан өрөөндөө байж хааяа гарахдаа хүний нүдэнд өртөх дургүй болсон нь одооны энэ байдалд хүргэжээ.


Тэгээд л энэ номын хорхойтны амьдрал эхэлсэн юм даа
- "өө намайг уучлаарай санаандгүй"
?? " аан зүгээрээ болгоомжтой яваарай "
-за баярлалаа
?? " дараа уулзана гэж найдаж байна"
-Найдаж байна?
Юни "сая хэн бэ ?"
-Би санаандгүй мөргөчихсөн юмаа

 
Юни " Аан. Алив хоолны танхим руу явъя" 
Юниг даган хоолны танхим явах би. Шинэ сургууль ч дажгүй юм аа.
Юни уулга алдан "Хөөх"
-юу тэр вэ
Юни" тэнд БТС ГОТ7 ЭКСО явж байна"
-"тийм юм энэ насандаа сонсоогүй"
Юни" хөөе тэнд танай ах бас манай ах ч байгаа "
"гэхдээ хамгийн царайлаг нь марк даанч энд алга"
Хэн нэгэн " уучлаарай түрүүний охин мөн үү" гайхан дээш хартал миний мөргөсөн хөвгүүн байж таарлаа. Тэрээр үргэлжлүүлэн " дахиж уулзана гэж мэдээд байсан юм аа намайг Марк Туан гэдэг" хэмээн нэрээ хэлэв.
Би ч өнөөдөр шинээр ирсэн юм хойно "Бюн Сэил аа харин энэ миний найз Жон Юни" танилцуулахад
Марк"та хоёр чинь Бэкхён бас Хусогын дүү юм байна тэ. За ямартай ч танилцсандаа таатай байна сиэл-ши юни-яа"
Би ч нэг их тоосонгүй "Танилцсандаа таатай байна" гэх бол Юни их л дөлгөөхөн төрх гарган түүнрүү мишээх аж.


Марк" за дараа уулзъя" гэсээр явах үед Юни чангаар "Ээ бурхан минь" 
Би "Бас юу болвоо?" Юни "чи сая харсан уу? тэр Марк байсан. Миний найз ч их зөв хүнээ мөргөсөн байна шүү. Алив үнсий"

Би ч түүнээс зугтан "За цаашаа цаашаа" гээд хоолны танхим тойрон гүйлээ

Амьдрах 365н өдөрWhere stories live. Discover now