Амьдарсан шиг амьдарна

42 8 2
                                    

Үлдсэн өдөр 105

Би бүхий л хугацаанд нэг л зүйлийг маш сайн ойлгосон миний үлгэр аз жаргалтай төгсөхгүй гэдгийг

Жонгүүг тэр өдрөөс хойш гэрт маань байгаа ах харин наана дургүй байгаа хэдий ч цаана намайг л жаргалтай байлгахыг хүсэх болсон. Сэүн Элис хоёр сургуулийн амралтаар явж, Юни Марк хоёр завтай өдрөө ирж надтай хамт байдаг. Намайг харж хандах ийм олон хүн байхад явах надад улам хэцүү болох юм шиг санагдаж байна.

/Эмнэлэг явах өдөр/

Ах дахиад л санаа нь зовсон бололтой над уруу нухацтай харан тэргэнцрийг минь түрнэ. Өрөвдөлтэй байгаа биз ердөө хагас жилийн өмнө би цоо эрүүл байсан. Надад гэр бүл найзууд бүгд байсан. Гэхдээ би одоо хамгийн хувиа хичээсэн сонголтоо хийгээд явах дөхөж байдаг. Чөтгөртэй тохиролцоо хийж болдогсон бол хэчнээн сайхан. Эцсийн эцэст энэ амьдрал чинь ердөө л алга урвуулах төдийд өрнөдөг юм байна.

Бэкхёны тухайд тэр тийм ч сайн ах байж чадаагүйгээ мэддэг ч тэр дүүдээ аминаасаа илүү хайртай байсан. Анх дүүгээ харж байсан тэр мөчийг тэр хэзээ ч мартаж чадахгүй. Яг тэрхэн үед л тэр ний гар дээр бүхэл бүтэн ертөнц буусан мэт дааж чадахааргүй их хариуцлага түүн дээр ирж билээ. Эхээс хоёулаа аав ээж нь түмэн завгүй бие биенээ л гэсэн хоёр одоо удахгүй салах нь хэтэрхий өрөвдөлтэй.

Ах дүү хоёр эмнэлэг доктор гүйлдэг хөөрхөн хүүхдүүдийг харан явна. Сиэл гэнэт уулга алдан "Ахаа түр зогсоорой" Бэкхён "Юу болсон бэ? Сиэл зүгээр үү?" Сиэл хариу инээн "зүгээр ээ ахаа би тэр цаана сууж байгаа бяцхан хүү дээр очмоор байна" гэж хэлэхэд Бэкхён тоглон гүйх хүүхдүүдийн цаана жижиг булан олж суусан бяцхан хүүг олж харав тэрэнд төрсөн ганц бодол нь дүү нь яагаад тэр хүүхэд дээр тэгтлээ очхыг хүссэн нь байлаа. Эсэргүүцэж чадахгүй дүү нь одоо эмзэг байгаа Бэкхён тэргээ эргүүлэн бяцхан хүү дээр Сиэлийг аваачив. Сиэл жижиг гар цүнхнээсээ чихэр гарган хүүд өгөөд "Чи яагаад ганцаараа гунигтай сууж байгаа юм" гэхэд хүү нулимстай нүдээ арчин "эгч маань хүнд өвдсөн тэр надтай дахиж тоглохгүй гэсэн" гэж хэллээ. Харин Сиэл одоо л учрыг нь ойлгон хүүд "Зүгээр дээ манай ах бас яг чам шиг намайг өвдлөө гээд уйлдаг гээд л бод" гэхэд хүү одоо л нэг инээн "Ийм том ах бас уйлдаг юм уу"

Бэкхёны хэрүүлч зан хөдлөн "би хэзээ уйлсан гэж би уйлдаггүй" гэж гөжүүдлэнэ. Энэ үед л Сиэл юу хийх яаж хамгийн аз жаргалтай байхаа ойлгосон юм. Сиэл хүүд дахин " ямар ч үед эгч чинь чиний хажууд байна аа. Намайг өвдөөд ингээд явж байхад ах минь л хамт байна. Чи ч гэсэн заавал тоглохгүй эгчтэйгээ хамт байж болно шүү дээ" хүү " нээрээ юу эгчээ би эгчтэйгээ хамт байх болов уу?" Сиэл "мэдээж эгч чинь удахгүй эдгэнэ"

Энэ бүхнийг хажуугаас нь харсан Бэкхён бяцхан хүү болон Сиэлийн зургийг авсан. Яагаад гээч дүү нь сар гаран инээгээгүй одоо л инээж байна. Өр эмтрэм ч гэсэн тэр дүүгээ жаргалтай байгаад хязгааргүй баяртай байсан юм.

Харин Сиэл юу бодсон гээч тэр амьдарсан шиг амьдрахаар шийдсэн. Юунд ч хорогдохгүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 25, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Амьдрах 365н өдөрWhere stories live. Discover now