Өнөөдөр 2017 оны 2 сарын 5
Би яг 5 жилийн дараа өөрийн төрсөн нутаг Улсандаа эргэн ирж байна. Хамгийн сүүлд би эндээс айсан, ганцаардсан 18 настай охин явсан. Харин одоо өмнөхөөсөө арай илүү хүчтэй болсон болов уу гэж найдсаар галт тэрэгний цонхоор ширтэх 23 настай залуу бүсгүй.
Миний бага нас тийм ч онц сонин зүйлгүй. Аав ээж минь аль хэдийнэ нас барж, ааш муутай ч сайхан сэтгэлтэй авга ахындаа 8 настайгаасаа хойш амьдарсан. Авга ах минь хэдий муухай аашиллаа ч үргэлж намайг гэдэг нэгэн билээ. Харин авга ахын маань эхнэр надад үргэлж ээж шиг минь ханддаг байлаа. Гэхдээ түүний охин үргэлж намайг ад үзэж нүдний хог шиг харьцдаг байлаа.
Гэхдээ Улсанд очоод хамгийн түрүүнд уулзахыг хүссэн 2 л хүн байна.
Миний багын найзууд болох Жин, Юнги 2.
Бид 3 бага ангиасаа л нөхөрлөж ахлах сургуулиа төгстлөө хэзээ ч салаагүй.
Бидний хүүхэд нас яг л хөөсөн чихэр шиг амттай, үзэмжтэй гэхдээ одоо бол юу ч үгүй болсон.
Бид 3 хаа ч явсан цуг, юу ч хийсэн хамтдаа. Бид тийм л байсан. Намайг явах хүртэл.
*
Улсаны төв буудал дээр жижиг гар цүнх, бас том чимодан чирсэн тайрмал үстэй, цагаан царайтай, дасаж төвдөөгүй өсгийтэй гутлан дээрээ тог тог алхах энэ эмэгтэй бол би. И Иүл.
Нутгийн агаар сайхан байна шүү. хэмээн өөрөө өөртөө хэлж гүн амьсгал аваад -За тэгэхээр цэргүүдээ жагсаахаар явах уу даа? гээд чимоданаа чирэн жижиг гүүрэн дээгүүр өсгийтэй гутлийн товших чимээ хадаасаар гүйхдээ би жаргалтай байлаа.
*
Хамгийн түрүүнд ирсэн газар минь миний өссөн гэр, авга ахынх маань байлаа.
Би: Авга ахаа, эгчээ, би ирлээ. Иүл байна гэж цоглог дуугаар дуугарсаар үүдэнд гутлаа тайлах зуурт
Авга эгч: бурхан минь. Иүл аа гэсээр гал тогооноос гүйн гарч ирээд -үнэхээр чи мөн үү? хэмээн догдолсон харцаар ширтэнэ.
Би: тийм ээ авга эгчээ, та сайн сууж байв уу? гээд тэврэх үеэр
Авга эгч: бурхан минь, бурхан минь хэмээн уулга алдан нүдэнд нь нулимс цийлэгнэж -ийм өдөр ирдэг юм байж ээ гэлээ.
Би: авга эгчээ, -би таныг их саналаа.
Авга эгч: тэгэлгүй яахав дээ. Үр минь, үндэс минь хэмээн хоёр хацар дээр минь ээлжүүлэн үнсэх зуур авга ахшуугиан сонсоод өрөөнөөсөө гарч ирэн -Иүл аа гэж намайг дуудав.
Би: ёслон -авга ахаа, та сайн сууж байв уу? Би ирлээ.
Авга ах: толгой дохиод -сайн. Сайн байна. Иүлаа. Ингээд ирсэн чинь болоо гээд эхнэрлүүгээ хандан --Иүлд хоол хийж өг
Би: уучлаарай, би эхлээд гарчихаад ирье. Оройн хоолны үеэр эргээд ирнээ.
Авга эгч: хаачих нь вэ? Гэж гайхахад
Би: Юнгигийнхрүү явлаа. Гэнэтийн бэлэг.
Авга эгчийн царай нь хувьс хийн -Иүл аа... тэр- гэсэн ч би тоосонгүй.
Би: би удахгүй ээ. Хурдхан явчихаад л ирнэ гээд авга ахруугаа ёслон -явчихаад ирье гэсээр гарч гүйв.
*
Юнгигийн гэр манайхаас 2 гудамжны доор. Би гэрээсээ гараад гудамж уруудан хар эрчээрээ гүйв.
Юнгигийн гэрийн хаалгыг татаж орохдоо сэтгэл хөдөлсөндөө нүүр дүүрэн инээмсэглэл тодроно.
"Эгчээ, би Иүл байна. Би ирчихлээ. Юнги-"
өрөөгөөр дүүрэн хар хувцастай хүмүүс тахилын хоол ширээ засчихсан харин Юнгигийн ээж надруу сүнс харсан юм шиг харцаар балмагдан харж байв.
Юнгигийн ээж: Иүл, --чи Иүл мөн үү? гэж салагласан хоолойгоор дуугарахад
Би юу болоод байгааг огт ойлгосонгүй. -тийм ээ. Та сайн байна уу? гэж дууны өнгөө намсгаад ёслоход
Юнгигийн ээж намайг шуудхан тэвэрч авав. -ингэж нэг юм ирдэг юм байж ээ. Иүл минь. Эгч нь бас Юнги минь чамайг хичнээн ч удаан хүлээв дээ. Ингэж нэг ирлээ гэсээр цурхиран уйж эхэллээ.
Би сая л анзаарлаа. Тахилын ширээнд залаастай байгаа нүүр дүүрэн инээмсэглэсэн Юнгигийн зургыг.
Би: эгчээ--- энэ юу вэ? хэмээн итгэж ядан тахилын ширээрүү заахад
Өрөөгөөр дүүрэн хүмүүс надруу цоо ширтэцгээнэ.
Юнгигийн ээж: өнөөдөр 5 жилийн ойн тахилын өдөр гэсээр нулимсандаа хахаж цацан арай ядан ярина.
-Юнги минь -манай Юнги 5 жилийн өдөр чамайг явж байгааг сонсоод хар хурдаараа гүйгээд гарсан юм гээд миний гараас хөтлөн тахилын ширээний хажууд очин доош суув
-тэгж яваад, хэтэрхий яарснаасаа болоод зам гарч явахдаа өөдөөс нь ирж байгаа ачааны машиныг харалгүй—
Чих минь битүүрчих шиг л боллоо. Юнги энэ хорвоод дахиад байхгүй юм гэж үү? Надаас болоод, надаас болоод, надаас болоод үхчихсэн юм гэж үү? Гэж ганцхан бодол эргэлдэж нүднээс минь нойтон, бүлээхэн нулимс том томоороо асгарч эхэллээ.
Би дахиад юу ч сонссонгүй.
*
ухаан ороод хартал би Юнгигийн өрөөнд хэвтэж байлаа. Яг тэр хэвээрээ Юнгигийн өрөө. Бидний хамтдаа инээлдэж авуулсан тэр олон гэрэл зургууд ханаар нь дүүрэн. Түрүүлсэн сагсны тэмцээнүүдийнх нь медалиуд, сурагчийн дүрэмт хувцас, уншдаг байсан зурагт номнууд, хичээлийн ширээ. Бүгд өчигдөр мэт яг хэвээрээ.
Би толгой дээрх хүйтэн алчуураа аваад өндийтөл гаднаас Юнгигийн ээж ус барьсаар орж ирэв.
Би: эгчээ –
Юнгигийн ээж: зүгээр үү? *
гэсээр хажууд ирж суугаад аягатай усаа надад өгөн
-би энэ өрөөг ганц ч удаа өөрчлөөгүй. Үе үе орж ирж цэвэрлэгээ л хийдэг юм. Энэ өрөөнд яг л цаг хугацаа зогсчихсон юм шиг санагддаг юм. Яг л Юнги хаалга онгойлгоод "ээж миний өрөөнд юу хийж байгаа юм бэ?" гээд ороод ирэх гэж байгаа юм шиг.,
Би өөрийн эрхгүй салгалан уйлж эхэллээ.
-эгчээ би... миний буруу! намайг уучлаарай ...энэ миний буруу. Юнги надаас болоод—
Юнгигийн ээж үгийг миньтаслан намайг тэврээд -үгүй дээ, охин минь. Юнгигийн маань хувь тавилан л тийм байсан биз дээ. Чи өөрийгөө битгий буруутгаач дээ гэсээр аргадан үсийг минь илнэ.
Би: эгчээ- эгчээ- Жин? Жин хаана байгаа вэ? гэж нулимсандаа хахаж цацан арай л гэж асуухад
Юнгигийн ээж: Жин гэж хэлээд санаа алдан
-Жин ... тэр 4 жилийн өмнө гэнэт л яваад өгсөн. Хаашаа хэзээ яаж гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Жиний аав хөөрхий их хайсан даа. Олдоогүй ээ. Гэхдээ эсэн мэнд гэж дуулдсаан. Харсан үзсэн хүмүүс бий гэж сэтгэл нь эмтэрсэн хоолойгоор хэлээд -та 3 энэ өрөөнд бүтэн өдөржин тоглодог байж билээ. Эгч нь та 3г хараад ганцхан биш 3 хүүхэдтэй юм шүү гэж баярладаг байлаа. Гэтэл одоо гээд хоолой нь зангирав.
YOU ARE READING
МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)
Teen Fiction"Миний байсан цаг хугацааг битгий мартаарай"