ТАВ: ЗУЛ САР

3.7K 460 11
                                    

Би: чи хэн юм?
...: би бол хоригдол. Цаг хугацаа орон зайн дунд хоригдсон хоригдол. Жон Жонгүк
тэр ингэж хэлэхдээ хоолой нь зангирч байлаа.
Жонгүк: би хоригдоод 5 жил болж байна. Намайг хэн ч харахгүй, намайг хэн ч санахгүй. Төрүүлсэн эцэг эх минь ч, ах дүү нар маань ч, найзууд ч тэр... хэмээн хүндээр анаа алдаж - юутай ч чиний сүүлийн аялалаас болоод Жин үхчихсэн. Буцаах хэрэгтэй.
Би: чи надад туслах уу?
Жонгүк: зөвхөн Жинийг аврахад. Юнги бол...
Би: Юнгиг ч бас аврана.
Жонгүк: Дураараа л бол. Чи угаасаа чадахгүй.
Би түүний хэлсэн үгсийн утгийг ухаж чадсангүй. Зүгээр л дахин дэвтрийг нээлээ.
Жонгүк: энэ удаад болгоомжтой байгаарай. Үхлээс аврах биш холдуулах аргыг л бод.
Би: 2 сарын 4 устчихсан. Одоо 2 сарын 3.
Жонгүк: 1 сарын 22руу яв.
Би: яагаад?
Жонгүк: тэр өдрийг гэснээ хэсэг дуугаа хураан - чи зүгээр л явчихаад ир. Очоод хийсэн нэг зүйлээ өөрчил.
Би: юу? юу яриад байгаа юм? Би Жинийг аврах хэрэгтэй байна.
Жонгүк: энэ ч гэсэн аварч байгаа хэрэг...
—чи хүний яриа сайн сонсож сур. Очоод хэн ч юу ч гэж байсан заавал гүйцэт сонсоорой. одоо харин хуудсаа эргүүл
Тэрний юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа ч хийгээд үзье.
*
2012 оны 1 сарын 22.
Сэтгэлээр унаж үхэх нь.

Дэвтэрт өөр энэ өдрийн тухай үг байтугай цэг ч алга.
Юу ч гэсэн явцгаая.
намайг хуудсанд хүрч нүдээ аниад нээх үед би угаалгын өрөөнд шүдээ угаагаад зогсож байх ба авга эгчийн дуу доод давхараас хадав.
Авга эгч:Иүлаа Юнги ирчихлээ.
Би амаа хурдхан зайлаад -заа, очлоо.
Доошоо буугаад очтол Юнги биеийн тамирын хувцастай зогсож байв.
Юнги: Юу вэ? Бэлдээгүй байгаа юм уу?
Би: Юунд бэлдэх?
Юнги: өнөөдөр би тэмцээнтэй шд. Чи очиж үзнэ гээ биз дээ. Хамт явья ирээрээ нтр гээд хэн тэгээд байлаа?
Нээрэн тийм. Энэ Юнгигийн ахлах сургуулийн хамгийн сүүлийн тэмцээний өдөр. Гэхдээ энэ өдөр Юнги хамгийн сүүлийн оноог өөрчлөх боломжийг 3-с шидээд алдсанаар эдний баг хожигдоно.
Би: аан... нээрээ тиймшд.
Юнги: алив хурдал. Би жинхэнээсээ хоцрох нь байна.
Би аль хурднаараа хувцасаа өмсөөд Юнги бид 2 манайхаас гүйж гарав. Биднийг биеийн тамирын заалны үүдэнд ирэхэд Жин бөөн уур хүлээж байлаа. Түүнийг хараад дээвэр дээрхи явдал санаанд орж хэсэгтээ л би амьсгалж чадсангүй. Тийм зүйлийг дахиж болгохгүй ээ.
Жин: өө- ямар их уддаг юм бэ? Танай дасгалжуулагч намайг загнаад байнашд. Салдаггүй юм байж ийм өдөр салаад нөгөөх нь хоцорлоо гээд хэмээн уурлав.
Юнги: уучлаарай –гүйлээ!
Жин: бас л чи хоцроосон уу? гэсээр надруу муухай харахад
Би: би яасын?
Жин: чи л хоцроосон биз дээ!!!
Албаар юм уу гэж үглэсээр би ч хойноос нь дагав.
Тоглолт эхлэх үед гэнэт санав. Юнгид хэлэх хэрэгтэй— Жонгүкийн өөрчил гэсэн нь энэ хожигдол юм байх даа?
Би: ЮНГИ-!! ГУРВААС БИТГИЙ ШИДЭЭРЭЙ, ЧИ УГААСАА ОРУУЛАХГҮЙ!!!
Заал дүүрэн хүмүүс пиррр хийтэл инээлдэв. Юнги надруу муухай хараад хацар чих нь улайж орхилоо.
Жин намайг дагздаад -юу тэнэгтээд байгаа юм бэ? Юнги гурваас сайн шд!
Би: би мэдэж байна аа. Өнөөдөр Юнгигийн 3н шидэлтүүд орохгүй. 3с шидэд байвал хожигдоно.
Жин: галзуу амьтан хэмээн надруу хялалзаад Юнгирүү орлж гарав.
-БИТГИЙ ТОО. ЭНЭ ЮУГАА МЭДДЭГ ЮМ? ГУРВААС ИХ ШИДЭЭРЭЙ!!! дахиад л заалаар нэг цуйрайттал орхилж хүмүүс дахиад л Юнгиг шоолон инээлдэв,
Юнги бид 2 руу ална даа гэсэн харцаар хараад аль болох тоглолтондоо төвлөрөхөөр хичээнэ.
Тийм ээ. Мэдээд байсан юм. Хэлээд ямар үг авах биш. Юнгигийн баг 51-53 харьцаатайгаар хожигдов.
*
Тоглолт дууссаны дараа Жин бид 2 Юнгиг заалны гадаа хүлээж зогсоно.
Жин: чи гэхдээ яаж мэдсэн юм? Хожигдоно гэж?
Би : зүгээр л.... мэдрэмж
Жин: мэдрэмж гэнэ шүү. Одоо Юнгиг гараад ирэхлээр аятайхан байгаарай чи !
Би: би аягүйдээ яачихаав!!!
*
Юнгиг гарч ирэх үед нь бид 3 хамтдаа догбүгги идэхээр явцгаав.
Намайг ариун цэврийн өрөө орчихоод ирэх үед тэр 2 хайч чулуудаж байв. Юнги хожиж.
Юнги: ингээд 22-23 гэсээр чухал төрхөөр Жинрүү харахад
Жин: оон... тийм ээ хэмээгээд буруу харлаа.
Тэр 2 хэсэгтээ дуугаа хураав
Би: юу хийцгээж байгаа юм? Би бас тоглоё л доо
Юнги: үгүй ээ. Чиний оролцох юм биш—
Жин: чиний хожил!
Энэ үгийг сонсоод Юнги итгэж ядсан байртай Жинрүү харав.
Юнги: яагаад?
Жин: чи хожсон биз дээ? 22-23... чи хожсон.
-угаалгын өрөө орчихоод ирье
Жинийг явсны дараа Юнги юу ч дуугаралгүй суусаар л байв.
Би: та 2 юу яриад байгаа юм?
Тэр хариулсангүй. Юу ч юм бодоод завгүй байгаа бололтой. Чимээгүй аягатай цайруугаа ширтэнэ.

МИНИЙ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА (ДУУССАН)Where stories live. Discover now